Сибирийн түймрийн улмаас тоосонцор эрс нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2021.08.06-нд нийтлэгдсэн

Сибирийн түймрийн улмаас тоосонцор эрс нэмэгджээ

Сибирийн түймрийн улмаас тоосонцор эрс нэмэгджээ

ОХУ-д гарсан ой, хээрийн түймрийн утааны улмаас манай орны төвийн болон зүүн аймгуудын нутгаар утаан хөшиг тогтож агаарын чанар муудах нөхцөл үүссэн.

Улаанбаатар хотод байрлах агаарын чанарын хяналтын харуулуудын дүнгээс харахад агаар дахь тоосонцрын дундаж агууламж 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 15 цагаас эхлэн эрс нэмэгдэж PM10 тоосонцрын нэг цагийн дундаж агууламж 168мкг/м3, PM2.5 тоосонцрын нэг цагийн дундаж агууламж 103мкг/м3 хүрсэн байна.

Агаарын чанарын харуулуудын хэмжилтээр PM2.5 тоосонцрын хоногийн дундаж агууламж 8 сарын 4-ний өдөр 38-69 мкг/м3 байсан нь өмнөх өдрөөс 4-10 дахин их байгаа бөгөөд Хайлааст, 1-р хороолол, 5 буудал, баруун 4 зам орчимд агаарын чанарын стандартад заасан хүлцэх агууламжаас 1-1.4 дахин давсан үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж