Их Британийн Засгийн газрын Чевнингийн тэтгэлгийн бүртгэл эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2021.08.06-нд нийтлэгдсэн

Их Британийн Засгийн газрын Чевнингийн тэтгэлгийн бүртгэл эхэлжээ

Chevening-ийн тэтгэлэг нь Их Британийн Засгийн газраас жил болгон олгодог олон улсын манлайлагч залуучуудад зориулсан зөвхөн Мастерийн (Бакалавр, PhD биш) 1 жилийн тэтгэлэг юм. Гадаад харилцаа, Хамтын нөхөрлөлийн, Хөгжлийн Газраас (FCDO) санхүүжүүлдэг Chevening Scholarships хөтөлбөрт дэлхий даяар өргөдөл гаргасан залуусаас тухайн улсад байрлах Английн ЭСЯ-ууд сонгон шалгаруулдаг. Ирээдүйн манлайлагч, улс төрийн зүтгэлтэн, шийдвэр гаргагчдад зориулсан уг тэтгэлэг нь мэргэжлийн болон академик мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхээс гадна олон орны манлайлагч залуучуудтай найз нөхөд болох, Английн түүх соёлтой танилцах сайхан боломжийг олгодог. Мөн Англи улстай урт хугацааны эерэг хамтын ажиллагаа явуулах суурийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой билээ.

  • ОНЛАЙНААР БҮРТГЭЛ ЭХЛЭХ ХУГАЦАА: 2021 оны 8 сарын 3
  • ОНЛАЙНААР БҮРТГЭЛ ХААГДАХ ХУГАЦАА: 2021 оны 11 сарын 3

2021 оны 11 сарын дундуур Эхний шатны шүүлт явагдана.

2021 оны 12 сард Тэтгэлгийн хорооноос болзол хангасан өргөдөл гаргагчдыг тодруулна.

2022 оны 1, 2 сард Ярилцлагын шалгалтанд орох өргөдөл гаргагчдын жагсаалтыг гаргана.

2022 оны 3-5 сард Ярилцлага Улаанбаатар хот дахь Английн ЭСЯ-нд явагдана.

2022 оны 6 сард Ярилцлагын шалгалтын дүнг танилцуулна.

2022 оны 7 сарын 13-нд Тэнцсэн өргөдөл гаргагчид суралцах эрхийн урилгаа авна.

2022 оны 9-10 сард Хөтөлбөр эхэлнэ.

ТАВИГДАХ ШААРДЛАГА

– Зөвхөн нэг жилийн Мастерын хөтөлбөрт олгогдоно.

– Хөтөлбөрөө дуусгаад 2 жилийн дотор эх орондоо эргэж ирэх нөхцөлийг зөвшөөрөх

– Бакалаврын голч оноо 3,0 ба түүнээс дээш – 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай. /үүнд хагаас цагаар болон сайн дурын ажил хийсэн бол тооцогдоно/

– 2022 оны 7 сарын 13-нд Англи хэлний тавигдах шаардлагыг хангасан байх /IELTS 6.5 оноо, TOEFL IBT 79 оноо/

Тэтгэлгийн хэмжээ – Сургалтын төлбөр – Дотуур байр – Сар бүрийн амьжиргааны зардал (стипенд)

– Виз – Ирж, буцах онгоцны зардал

2020 онд Их Британийн Засгийн газар олон улсын манлайлагч 1 500 оюутнуудад Chevening-ийн тэтгэлгээр 100 гаруй Их дээд сургуулийн 14,000 орчим хөтөлбөрт суралцах боломжийг олгосон. Гэвч эдгээр хөтөлбөрүүдээс гурвыг л сонгож материалаа илгээх боломжтой бөгөөд ирээдүйн зорилго, карьер төлөвлөлт, хүсэл мөрөөдөлдөө нийцсэн хөтөлбөрийг сонгох нь чухал юм. Тиймээс таныг зөв сонголт хийхэд туслах үүднээс зарим зөвлөгөөг хүргэе.

  1. Судалгаа хийх, шилдэг сайн сургууль сонгох Таны сонгосон хөтөлбөр хүсэл мөрөөдөл, зорилгод тань бүрэн нийцсэн байх ёстой. Хөтөлбөрийн агуулга, суралцах хугацаа, заах арга зүй стандарт, карьерын боломж, суралцагчдын сэтгэл ханамжийг судалсны үндсэн дээр сургууль сонголтоо хийх нь чухал юм. Chevening-ийн тэтгэлгийн онлайн бүртгэлийн хуудас нээгдэхэд боломжит хөтөлбөрүүдийн жагсаалт гарах бөгөөд тэтгэлгийн тавигдах шаардлага, тэтгэлэгтэй холбоотой асуух зүйл гарвал Chevening-ийн тэтгэлгийн хороонд хандаж болно. Харин хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тухайн их сургуультай шууд холбогдох хэрэгтэй.
  2. Тавигдах шаардлагыг анхаарах Энэхүү тэтгэлэг нь Chevening-ийн гишүүн болсон их сургуулиудын мастерын хөтөлбөрт олгогддог бөгөөд таны сонгосон хөтөлбөр, сургууль гишүүнчлэлд байгаа эсэхийг нягтлаарай. Хэрэв та аль нэг сургуулиас суралцах эрхийн урилгаа авсан бол Chevening-ийн бүртгэлд дахин хоёр хөтөлбөрийг сонгох шаардлагатай. Chevening-ийн бүртгэлд нэг их сургуулийн гурван өөр хөтөлбөрийг сонгох эсвэл гурван өөр сургуулийн нэг ижил хөтөлбөрийг сонгож болно.  Бүртгэлийн хуудсыг бөглөж илгээсний дараа хөтөлбөр болон сургуулийг өөрчлөх боломжгүй гэдгийг анхаарна уу.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж