Үзэсгэлэнт Алиса Шмидт олимпод уралдаж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2021.08.06-нд нийтлэгдсэн

Токио 2020

Үзэсгэлэнт Алиса Шмидт олимпод уралдаж чадсангүй

Үзэсгэлэнт Алиса Шмидт олимпод уралдаж чадсангүй

Дэлхийн хамгийн дур булаам тамирчнаар тодроод буй Германы гүйлтийн тамирчин Алиса Шмидт Токиогийн олимпод уралдаж чадалгүй, тэмцээнээ өндөрлүүлэв. Түүний хувьд 4х400 метрийн холимог багийн багийн буухиа болон 4х400 метрийн эмэгтэйчүүдийн багийн буухиа төрөлд тус тус оролцох байсан. Харамсалтай нь, тэмцээний туршид сэлгээнд сууснаар аль ч төрөлд оролцож чадаагүй аж. Германы холимог баг түүнгүйгээр шигшээ шатанд шалгарсан боловч дохионоос өмнө гараанаас гарсан хэмээн хасагдсан. Харин эмэгтэй багийнх нь хувьд урьдчилсан шатанд дөрөвдүгээр байр эзлэн шигшээд шалгараагүй.

2.3 сая дагагчтай инстаграм хуудаснаа тамирчин бүсгүй “Сүүлийн хэдэн өдөр та бүгдээс маш сайхан зурвасыг хүлээн авлаа. Та бүхэн миний олимпийн анхны уралдааныг харах гэж хүлээсэн байх. Гэхдээ бэлтгэл дээрх сорил уралдааны дараагаар би гараанд гарч чадахгүй болсон. Энэ аялалын турш та бүхнээс авч байсан хайр халамж, дэмжлэг туслалцаа бүртээ талархаж байна. Одоо би багаа дэмжих л үлдлээ. Баг маань олимпийн шигшээд уралдана гэдэгт итгэж байна. Токиод өнгөрүүлсэн мөч бүртээ баяртай байна. Их ч зүйл сурч, туршлага суулаа” гэжээ.

Өдгөө 22 настай Алиса Шмидт нь Германы хөлбөмбөгийн Боруссиа Дортмундын багийн фитнесийн зөвлөхөөр ажилладаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХарамсалтайХарамсалтай
20
ЗөвЗөв
19
ХахаХаха
18
ГайхмаарГайхмаар
13
ТэнэглэлТэнэглэл
11
БурууБуруу
10
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж