ЭМЯ: Найр, наадмаас болж халдвар нэмэгдэж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2021.08.06-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Найр, наадмаас болж халдвар нэмэгдэж болзошгүй

  Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.08.06/  ээлжит мэдээллийг хийлээ.


ЭМЯ: Covid-19 өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл

ЭМЯ: Covid-19 өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл

Posted by News.mn on Thursday, August 5, 2021

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.ЭНХСАЙХАН:

Монгол Улсад вакцинжуулалт өндөр дүнтэй байна. Нэгдүгээр тунд хамрагдсан иргэдийн хувь 67-оос дээш байна. Хоёрдугаар тунд 60-аас дээш хувьтай болж байна. Хүүхдүүдийг вакцинд хамруулсан. Өнөөдрийн байдлаар 2.1 сая хүнийг вакцинд хамруулсан. Вакцинд хамрагдахгүй бол дархлаа тогтохгүй.

12-17 насны 227 мянган хүүхэд, жирэмсэн 5500 иргэн вакцинд хамрагджээ. Иргэдийн дунд хоёрдугаар тунд хамрагдахдаа өөр вакцин хийлгэж болох уу гэдэг асуулт иргэдээс ирж байна. Нэгдүгээр тунд "А" хийчхээд, хоёрдугаар тунд "Б" хийхэд дархлаа тогтсон судалгаа дэлхий дахинд байхгүй учраас нэг вакцин хийлгэхийг зөвлөж байгаа. БНХАУ-д "дельта" хувилбар тархсан. Өчигдөр 155 мянган тун "Файзер" вакцин ирсэн.

Иргэд амны хаалтаа сайн зүүж байгаа ч хүн хоорондын зайгаа олон нийтийн газруудад мөрдөхгүй байна. Халдвартай хүний шүлс хоёр метрийн зайд байгаа иргэдэд халддаг. Иргэд найр наадам хийх нь ихэслээ. Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх тул хүүхдүүдээ хамгаалж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх хэрэгтэй байна. Баян-Өлгий аймагт сүүлийн өдрүүдэд олон тохиолдол бүртгэсэн. Иймд ДЭМБ, ХӨСҮТ-ийн хамтарсан зөвлөх баг тус аймагт дэмжлэг үзүүлэхээр явсан.

Мөн хилээр нэвтэрч байгаа иргэдийг PCR болон түргэвчилсэн шинжилгээнд хамруулж байна. Хэрэв шинжилгээ эерэг гарвал тусгаарлан эмчилнэ. Эерэг гарсан хариуны 50 хүртэл хувьд "дельта" хувилбар эсэхийг шинжлэх үүргийг лабораториудад өгсөн. Одоогоор PCR шинжилгээнд "дельта" хувилбар нэмж батлагдаагүй байна" гэв.

Шинээр 1,246 тохиолдол бүртгэгдэж, 1,804 иргэн эдгэрлээ. COVID-19-ийн улмаас сүүлийн 24 цагт таван иргэн нас баржээ.

Шинээр бүртгэгдсэн тохиодлын 475 нь Улаанбаатар хотод, 771 нь орон нутагт бүртгэгджээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тухайд:

  • Хөнгөн-5064
  • Хүндэвтэр-2588
  • Хүнд-969
  • Нэн хүнд-189 байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж