Калифорнид ассан ойн түймэр түүхт хотыг шатаалаа

Хуучирсан мэдээ: 2021.08.06-нд нийтлэгдсэн

Калифорнид ассан ойн түймэр түүхт хотыг шатаалаа

Калифорнид ассан ойн түймэр түүхт хотыг шатаалаа

АНУ-ын Калифорн мужийн нутаг дэвсгэрт гарсан ойн түймрийг “Dixie Fire” буюу “Өмнөд мужуудын гал” хэмээн нэрлэж байна.  Гурван 7 хоног үргэлжилж буй уг түймэр алтны хайгуулчдын түүхт Гринвилл хотыг ихээхэн сүйтгэсэн төдийгүй тус улсын түүхэн дэх найм дахь том түймрээр тодорчээ. Одоогийн байдлаар Өмнөд Калифорнийн 800 оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд зарим оршин суугчид хотоо орхин явахаас татгалзсан гэж албаныхан мэдэгдэв. Мөн хүний амь эрсэдсэн эсвэл гэмтэж бэртсэн талаарх мэдээлэл хараахан ирээгүй байна гэжээ.

Галын бүсэд ажиллаж байгаа нэгэн гэрэл зурагчин хэт халсны улмаас хайлж буй гэрлийн шонгийн зургийг твиттер хуудаснаа байрлуулсан байна. Гал сөнөөгчид түймрийг унтраахаар хэдэн өдөр тэмцсэн ч Лхагва гаригийн шөнө хотын төв рүү орж иржээ. Тус бүс нутгийг Конгресст төлөөлдөг улстөрч Даг Ламалфа “Бид өнөө шөнө Гринвиллийг алдлаа. Маш харамсалтай байна” гэсэн юм. Түймэр 322 мянган акр газарт асч олон тооны барилга байгууламжуудыг шатаажээ. Пүрэв гаригийн өглөө түймрийн 35 хувийг унтраасан байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цаг агаар улам бүр халуун болж, хуурайшиж буй нь ой хээрийн түймэр гарах эрсдлийг нэмэгдүүлсээр байгаа юм. Аж үйлдвэрийн үе эхэлснээс хойш дэлхийн цаг уур 1.2 хувиар дулаарсан гэж үздэг. Тиймээс засгийн газрууд хий ялгаруулалтыг бууруулах талаар дорвитой арга хэмжээ авахгүй байх аваас энэ үзүүлэлт улам бүр өссөөр байх аж.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: BBC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж