Зодуулсан иргэд бичлэгээр дарамталж, 6 саяыг авчээ

Хуучирсан мэдээ: 2021.08.06-нд нийтлэгдсэн

Зодуулсан иргэд бичлэгээр дарамталж, 6 саяыг авчээ

Зодуулсан иргэд бичлэгээр дарамталж, 6 саяыг авчээ

Цагдаагийн алба хаагчид иргэний биед халдаж буй бичлэг долдугаар сарын 29-нд цахим орчинд тархсан. Цагдаагийн байгууллагаас тухайн бичлэгт гарсан үйл явдлыг 2019 оны хоёрдугаар сарын 25-нд болсон гээд албан хаагчдыг ажлаас нь чөлөөлснийг мэдээлсэн.

 Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар  өнөөдөр /2021.08.06/ дээрх бичлэгийн талаар   “Тухайн үед цагдаагийн байгууллагад  “Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо, Улаанбаатар их дэлгүүрийн ард байрлах баарнаас нэр бүхий иргэд төлбөр тооцоо хийхгүй маргаан үүсгэж байна” гэх дуудлага бүртгэгдсэн. Энэ дагуу эргүүлийн албан хаагчид ажилласан. Тухайн хэргийн талаар нэмж, шалгаж тодруулахад дуудлагаар очсон алба хаагчийг  нэг иргэн нь сандлаар цохисон. Улмаар цагдаагийн алба хаагчид иргэдтэй зүй бусаар харьцах процесс өрнөсөн байна. Тухайн хоёр иргэний гэр бүл энэхүү бичлэгийн олон нийтэд дэлгэнэ гэж алба хаагчдыг сүрдүүлж, сүүлийн хоёр жил зургаан сая төгрөг авсан нь тогтоогдсон”  тухай мэдээлэв.

  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
7
ХахаХаха
7
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж