НПГ-ын Ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг 30 хоног хорьжээ | News.MN

НПГ-ын Ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг 30 хоног хорьжээ

Хуучирсан мэдээ: 2021.08.06-нд нийтлэгдсэн

НПГ-ын Ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг 30 хоног хорьжээ

НПГ-ын Ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг 30 хоног хорьжээ

Нийслэлийн Ерөнхий прокуророор ажиллаж байсан Ш.Нямдоржийг АТГ-аас саатуулж, гэрт нь нэгжлэг хийсэн талаар бид мэдээлсэн. Түүний гэрт нэгжлэг хийх явцад их хэмжээний гадаад валют, улс төрчидтэй холбоотой ноцтой зөрчил илэрсэн билээ.

Тэгвэл НПГ-аас түүнийг яллагдагчаар тооцон, үргэлжлүүлэн цагдан хорих санал хүргүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр буюу наймдугаар сарын 5-нд хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Шүүхээс НПГ-ын Ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг яллагдагчаар тооцон, 30 хоног цагдан хорих захирамж гаргажээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, 18.6-д заасан мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Худлаа ш дээ АТГ 2021-08-06 103.80.211.207

Авилгатай яг тэмцэж байгаа юу. Заримдаа захиалгаар яваад байгаа юм шиг санагдах юм. Яг үнэхээр баримттай хэргийг хүртэл шийдвэрлэж чадахгүй байж юу илрүүлдэг хүмүүс вэ. Ажилчдаас нь зүгээр асуугаад л ил байгаа юмыг. Дорнодын станцын дарга Г.Отгонбаатар гэж УИХ-ын гишүүн Х.Болорчулууны худ, орлогч нь ч бас УИХ-ын гишүүн Х.Болорчулууны худ. Худалдан авахын ажилтан нь бас худ. Төрийн албыг бүр арай доромжилчихсон. Баримтыг нь өгөөд байхад л шалгаж байсан хүнийг хот руу шилжүүлээд өөр хүн тавьсан

Avatar

Зочин 2021-08-06 66.181.160.121

Нийслэлийн нямдорж улс дээр угтаж авдаг батбаяр дунд нь гүйдэг баасанцогт нарт захиалга өгдөг баячуудын хамт хориоч ээ

Avatar

Зочин 2021-08-06 66.181.161.73

Маш зөв байна. Сайн шалгаарай.

Avatar

Зөв 2021-08-06 69.138.231.52

Дараа нь хэрэгсэхгүй болгчихдоггүй л юм бол

Avatar

Зочин 2021-08-06 103.26.195.44

Ерөнхий прокурор байсан дорлигжовыг шалгах болоогүй юу, хамар ганболдыг дарамталж 20 сая ногоон бэлэн авсан гээд баримт нотолгоотой хэлээд байгаа биз дээ эсвэл ганболд нь хүн гүтгэсэн хэрэг хүлээнэ биз дээ? алийг нь ч шалгаж нэг тийш нь болгохгүй болохоор ингээд хууль шүүхийнхэнд итгэх итгэл байхгүй болох юм даа.

Avatar

Зочин 2021-08-06 122.201.21.228

Сагсай гэж новшийг шалгах болоогүй юу.

Avatar

ЧИНГИС ХААН 2021-08-06 66.181.181.132

Гол эзэн болох оросын тагнуул Жанхуу гэгч 1000-ны шилдэг хулгайч, луйварчинг нэн даруй баривчилж шоронд хий. Жудочдын ард нуугдаж, гэрийнхээ 00-д бүгсэн сурагтай…

Avatar

Зочин 2021-08-06 64.119.19.20

Оцгоногчидын шүүх, прокурор ч байсаар л байна даа

Avatar

хүн 2021-08-06 202.126.89.1

ТӨВ АЙМГИЙН ПРОКУРОРУУДЫГ ШАЛГАВАЛ ИХ ЮМ ГАРНА ДАА.

Avatar

ХУУЛЬЧ 2021-08-06 192.82.64.190

АЛЬ Ч АЙМАГ ТИЙМ ШҮҮ ДЭЭ ,,,ТЭР НӨХӨДИЙН ТАЛААР ГОМДОЛ ГАРГАВАЛ ГОМДОЛ ГАРАСАН НЬ ХОХИРЧ ИРСЭН МОНГОЛЫН ТҮҮХИЙН НЭГ ТОМ ЭМЭНЭЛ ШҮҮ ДЭЭ ,,,,,,ӨМНӨХ БОЛОН ОДООГИЙН НИЙГЭМД ГАЗАР АВСАН ЗҮЙЛ ШҮҮ ДЭЭ ,,,,,,,

Avatar

Зочин 2021-08-06 192.82.68.193

Монгол төрд ажилладаг эрх мэдэлтэй эрх мэдэлтэй хүн бүр АВЛИГАД их ойрхон байгаа. ХУУЛИЙНХАН авлигад БҮР ДАССАН. гАВЪЯАТ ШҮҮГЧ НЬ БУСАД ШҮҮГЧДЭЭ авлига ХУВААЖ СУУСАН НЬ САЯХАН ШҮҮ

Avatar

Зочин 2021-08-06 64.119.16.206

Odoo ter ulsiin eronhii prokurort baigaa J.Sandagsuren bolon Bayanzurhiin eronhii prokuror Ts.Batbold ntr g shalgaachee…

Avatar

Зочин 2021-08-06 66.181.189.32

Авилгын мөнгө их гарндаа энэ хуулийнхаас

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж