Нийслэлийн Ерөнхий прокуророор ажиллаж байсан Ш.Нямдоржийг АТГ-аас саатуулж, гэрт нь нэгжлэг хийсэн талаар бид мэдээлсэн. Түүний гэрт нэгжлэг хийх явцад их хэмжээний гадаад валют, улс төрчидтэй холбоотой ноцтой зөрчил илэрсэн билээ.
Тэгвэл НПГ-аас түүнийг яллагдагчаар тооцон, үргэлжлүүлэн цагдан хорих санал хүргүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр буюу наймдугаар сарын 5-нд хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Шүүхээс НПГ-ын Ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг яллагдагчаар тооцон, 30 хоног цагдан хорих захирамж гаргажээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, 18.6-д заасан мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байна.
Холбоотой мэдээ