Авлигын индексийг бууруулах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2021.08.06/ боллоо.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Дүүрэг, нийслэлийн газрын албадын дарга нарт газрын маргааныг нэг мөр эцэслэх 60 хоногийн аян өрнүүлэх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, дүүрэг дүүрэг дээрээ газрын маргааны асуудлаа эцэслээд дуусгая.
Хашааныхаа хаалгыг аль тал руугаа гаргах вэ гэдэг дээр хүртэл хоорондоо маргаад гурван шатны шүүхийн шийдвэрийг дуусгасан хэрнээ үргэлжлүүлээд маргаад явдаг тохиолдол бий. Газрын маргаан үүсгээд хууль хяналтын байгууллага эцэслэн шийдвэрлэсэн тохиолдолд дахин оролцохгүй. Дүүргийн газрын албадын дарга нар энэ чиглэлээр ажил зохион байгуулах шаардлагатай байна.
Үүнээс гадна нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 0.07 га газар олгох боломжгүй болсон гэдгийг иргэдэд хэлэх ёстой.
Сургууль, цэцэрлэг барихын тулд айлуудын газрыг чөлөөлөх гэхээр хашааныхаа багахан хэсгийг 600 сая төгрөгөөр үнэлж байна. Хот иргэдэд үйлчилгээ үзүүлэх сургууль, цэцэрлэг, эмнэлэг барихын тулд газар чөлөөлөлт хийдэг. Иргэд 0.07 га газраа төрөөс үнэгүй авдаг байсан. Цаашид энэ янзаараа явбал иргэдийн хүсч хүлээж байгаа сургууль, цэцэрлэг хэзээ баригдах вэ?
Ирэх жил нийслэлд 320 тэрбум төгрөгийн газар чөлөөлөлтийн ажил хийх хэрэгцээ шаардлага үүссэн. Гэвч бүтээн байгуулалтын ажлаас давсан газар чөлөөлөлтийн өртөгтэй явж байна.
Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг нь авлига авдаг албан тушаалтнуудтай тэмцэж иргэн хууль хяналтын байгууллагын хооронд гүүр болж өгнө. Газар олгоход бэрхшээл учруулж байгаа хууль тогоомжийн алдааг ч засна. Төрийн албан хаагчдын хандлагыг өөрчилнө гэсэн үндсэн гурван чиг үүрэгтэй ажилладаг" гэдгийг онцоллоо.
зочин 2021-08-06 122.201.22.148
Зөв
зочин 2021-08-06 122.201.22.148
Хотыг нэгдсэн төлөвлөгөө, бодлоготой байгуулмаар юм. Ийм замбараагүй заваан хот хаана ч байхгүй. Гэр хороолыг дахин төлөвлөж байгаа нь энэ гээд заваарсан үзэмжгүй, чанаргүй байрнууд барьж байна. Зарим газрын хэдийнэ өмнөхөөсөө дордсон муухай болгосон. Шинэ зам, гудамж, өргөн чөлөө байгуулаж хүн, машиныхаа түгжрэлийг зохицуулмаар юм. Арай дэндүү хотод амьдарч байна ш дээ.
Зочин 2021-08-06 66.181.161.36
Gazart snunaagui snudraga irged yah ve kkk ted hunii erhee zurchuuleh bolj bna uuu nuguu huuli hun burt tegsn uilchileh tegeed yu bolovoo
Зочин 2021-08-06 66.181.185.145
Олгосноо буцаагаад хураагаад авчихмаар юм даа
/*-*/ 2021-08-06 49.0.142.18
Олгоё гэсэн ч одоо зай талбар байхгүй болсон, одоо харин ч эсэргээрээ хөдөө орон нутгийн зам дагууд гэр хорооллуудаа нүүлгэж шинэ хот балгад, хөгжлийн төвүүдийг нэмж байгуулахгүй бол болохгүй. 4 уулын дундах хүн чулууны хонхор дахь ядуурал дампуурал нийгмийн ачаалал эмнэлэг сургуулийн дутагдал замын бөглөө таглаа чинь арай хэтэрлээ, дэлхий дээр ийм арчаагүй дампуу байдал Утаантбаатараас өөр алга
zochin 2021-08-06 66.181.161.12
gazriin alba hezee ajlaa hiij bsiin tanil tal alban tushaaltnuud l baahan gazar avsan bh irgeded ugsun gazar barag bhguishuu uuliig am amaar ni avsan tusgai hamgaalalttai gazriig avsan deeremchdeesee gazraa butsaaj av irged hashaaniihaa gazriig avah geheer ugduggui arai gej avsaniig ni hot tuluvlult nereer huviin kompanuuddaa deeremdej ugdug zuslangiin baishingiin bichigtei ailuud 20d jil gazriin zuvshuurul avch chadahgui bna ochhoor havar ir havar ochhoor namar ir gej yavuulsaar 20d jil bolloo
Газар 2021-08-06 202.126.89.224
Дахиад олгох газар байга юм уу
Zochin 2021-08-06 174.197.6.14
Нээрээ иргэн бүрт 0.7 ga gazar yasan be? Yamar ch gazargui, deer sugalaa shig yumand orood baihgui,
СУДЛААЧ ИРГЭН 2021-08-06 202.9.46.44
авлига гэж худлаа донгосохоосоо өмнө зүгээр наад хууль журмаа сайн болдвсруул хэрэгжүүл газарын албанд одоо нэг их авлига аваад байгаа юи байхгүй болсон хариуцлагагүй худлач залхуу атаархагч иргэдийн амаар алийн болгон төрийн албан хаагчдаа дарамтлах вэ наад хэдийгээ мөрөөрөө ажлаа хийгээд явхад нь төрийн зүгээс дэмжлэг үзүүлээд төрөө төр шиг байлгааяч газар бүрийн гуйлгачин ховчин худлаа порогч хөлсний бичээчдэд л үйлчилдэг гажиг төр вэ ажлаа хий Нямбаатараа эсвэл Бэрх тосгонруугаа буцдаа
ҮНЭН 2021-08-06 64.119.19.115
СУГАЛААНЫ ГАЗАРТАЙ ЮМСАН ТОГ ЦАХИЛГААНГҮЙ БАЙСААР АРДЫН ЗАСГИЙН 8 ЖИЛИЙГ ҮДЭВ ЭНЭ ХУЛГАЙЧ НАР АЖИЛ ХИЙХГҮЙ НЬ
Зочин 2021-08-06 202.21.115.35
Цемент шавар цутгаад голын бургасыг х***х болохоор газар өгөөд байдаг, иргэд хашааныхаа газрыг авах гэхээр болдоггүй
Зочин 2021-08-06 202.21.108.34
Уулын амнуудыг хашаалсан авлигачдаасаа газар авч өгнө үү
Zochin 2021-08-06 202.126.90.31
Хүний хувийн өмчийг тэгээд яахын үнэгүй авсан гээд үнэгүй өгөх юм уу?! Зах зээлийн эрэлтээр л шийдэгдэнэ
Чөлөөт ардчилсан зах зээл
Зочин 2021-08-06 64.119.29.143
Яасан, хедеений ах дуу нар нь авдаг юмаа авчихсан уу? Тэгвэл хотын бид еерийн хувиа авмаар бна шуу.
Зочин 2021-08-06 202.126.89.71
Anhnaasaaa huvichlah hereggyi baisan. Ezemshih erhiig sungaad l yavj bhad yag taarah baijee
Зочин 2021-08-06 202.126.88.183
Газар хувьчлахыг зогсоох , хувьчилсан газрыг буцааж авах нь дээр биш үү. Газартай холбоотой бүх асуудал цэгцэрнэ
ХАХА 2021-08-06 64.119.19.115
ҮХЭЖ ДАЛД ОР
Зочин 2021-08-06 180.149.93.98
Налайхын газрын албаныхан, дээрээс нь ЗДТГ-ыг шалгавал ч их юм гарна даа
Дарангуйлал айсуй!!! 2021-08-06 66.181.189.107
Бид бага багаар эрх чөлөө эрх мэдэлгүй болсоор…
Зочин 2021-08-06 202.126.88.168
Газартай аятайхан харьцахгүй бол эвгүй шүү.
Зочин 2021-08-06 103.14.36.18
Нийт хүн амын маш цөөн хувь газраа хувьчилж авсан байхад ингээд зогсоочихож болохгүй. Газраа авахад явдал чирэгдэл ихтэй байдгийг хөнгөвчлөх хэрэгтэй.