"Нийслэлд 0.07 га газар ахиад олгохгүй"

Хуучирсан мэдээ: 2021.08.06-нд нийтлэгдсэн

"Нийслэлд 0.07 га газар ахиад олгохгүй"

"Нийслэлд 0.07 га газар ахиад олгохгүй"

Авлигын индексийг бууруулах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2021.08.06/ боллоо.


Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Дүүрэг, нийслэлийн газрын албадын дарга нарт  газрын маргааныг нэг мөр эцэслэх 60 хоногийн аян өрнүүлэх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, дүүрэг дүүрэг дээрээ  газрын маргааны асуудлаа эцэслээд  дуусгая. 

Хашааныхаа хаалгыг аль тал руугаа гаргах вэ гэдэг дээр  хүртэл хоорондоо  маргаад гурван шатны шүүхийн шийдвэрийг дуусгасан хэрнээ үргэлжлүүлээд  маргаад явдаг тохиолдол бий. Газрын маргаан үүсгээд хууль хяналтын байгууллага эцэслэн шийдвэрлэсэн тохиолдолд  дахин оролцохгүй. Дүүргийн газрын албадын дарга нар энэ чиглэлээр ажил зохион байгуулах шаардлагатай байна.

Үүнээс гадна нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 0.07 га газар  олгох боломжгүй болсон гэдгийг иргэдэд хэлэх ёстой.

Сургууль, цэцэрлэг барихын тулд  айлуудын газрыг чөлөөлөх гэхээр хашааныхаа багахан хэсгийг 600 сая төгрөгөөр үнэлж байна. Хот иргэдэд үйлчилгээ үзүүлэх сургууль, цэцэрлэг,  эмнэлэг барихын тулд газар чөлөөлөлт хийдэг. Иргэд 0.07 га газраа төрөөс  үнэгүй авдаг байсан. Цаашид энэ янзаараа явбал  иргэдийн хүсч хүлээж байгаа сургууль, цэцэрлэг хэзээ баригдах вэ?

Ирэх жил нийслэлд 320 тэрбум төгрөгийн газар чөлөөлөлтийн ажил хийх хэрэгцээ шаардлага үүссэн. Гэвч бүтээн байгуулалтын  ажлаас давсан газар чөлөөлөлтийн өртөгтэй явж байна.

Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг нь авлига авдаг албан тушаалтнуудтай тэмцэж иргэн  хууль хяналтын байгууллагын хооронд гүүр болж өгнө. Газар олгоход бэрхшээл учруулж байгаа хууль тогоомжийн алдааг ч  засна. Төрийн албан хаагчдын хандлагыг өөрчилнө гэсэн үндсэн гурван чиг үүрэгтэй ажилладаг" гэдгийг онцоллоо. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж