Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-ны зүгээс наймдугаар сард задгай талбайд зохион байгуулагдах тэмцээнүүдийн хуваарийг гаргалаа.
- Хүй Долоон худагт улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан – Наймдугаар сарын 16-наас 17-ны өдрүүдэд
- Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан – Наймдугаар сарын 21-нээс 22-ны өдрүүдэд
- Сонгинохайрхан дүүрэгт шилдэг сумын заан цолтой 64 бөхийн барилдаан – Наймдугаар сарын 28-ны өдөр
Засгийн газрын өгсөн чиглэл, УОК-ын шийдвэрээр гадаа талбайн спортын арга хэмжээ, тэмцээн уралдааныг үзэгчгүй, халдвар хамгааллын дэглэм дор, холбогдох хүмүүсийн зөвшөөрлөөр зохион байгуулахаар болсон билээ.
Өнөөдөр/2021.08.06/ Ховд аймагт аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан болж байна. Харин наймдугаар сарын 9-ний өдөр тус аймагт улс, аймаг, цэргийн цолтой болон сумын цолтон, залуу бөхчүүдийн барилдаан болно.
Эдгээр барилдаануудад МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн энэ оны хурлаар батлагдсан “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-д орсон өөрчлөлтүүдийн баримтлах аж.
Холбоотой мэдээ