Б.Хонгорзул: Олдсон боломжоо ашиглаж чадсангүй | News.MN

Б.Хонгорзул: Олдсон боломжоо ашиглаж чадсангүй

Токио 2020

Б.Хонгорзул: Олдсон боломжоо ашиглаж чадсангүй

Б.Хонгорзул: Олдсон боломжоо ашиглаж чадсангүй

Токио 2020 олимпийн наадмын албан ёсны 14 дэх /2021.08.05/ өдрийн тоймыг та бүхэндээ хүргэж байна.


Энэ өдөр Монголын чөлөөт бөхийн гурван тамирчин барилдсан.

М.Лхагвагэрэл эхний барилдаанаа Беларусийн Дзианис Храмянковын эсрэг хийж, 8:4-өөр, шөвгийн наймын барилдаанаа Германы Геннади Гудиновичийн эсрэг хийж, 6:5-аар тус тус ялж, хагас шигшээд шалгарав. Тэрбээр хагас шигшээ шатанд АНУ-ын тамирчин Габле Стивсонтой учраа таарч, 5:0 гэсэн харьцаатай ялагдсан.

Б.Болортуяа шөвгийн 16-д Гуамын Ркаела Мари Рамос Аквиног 4:0-ээр, шөвгийн наймд Экуадорын Луиса Валвердег 15:5-аар тус тус ялж, хагас шигшээд шалгарсан. Түүний хагас шигшээн өрсөлдөгч нь дэлхийн хошой аварга Японы Маюү Мүкаида байв. Манай тамирчин 6-3 гэсэн харьцаатай ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар болсон.

Б.Болортуяа, М.Лхагвагэрэл нар өнөөдөр үдээс хойш хүрэл медалийн төлөө барилдана.

20 настай Б.Хонгорзул олимпийн хүрэл медалийн төлөө АНУ-ын тамирчин Хелен Марулистай барилдаж, туршлага дутан 11:0 гэсэн харьцаатай ялагдаж, тавдугаар байраар тэмцээнээ өндөрлүүлэв.

Анхны олимпдоо оролцсон Б.Хонгорзул:

-Олимпийн эрхээ аваад энд ирээд эхний даваагаа давсан. Өөрт олдсон боломжоо энэ дэвжээн дээр ашиглаж чадсангүй. Намайг энэ хүртэл дэмжсэн н.Мөнхдуул багшдаа, шигшээ багийнхандаа, Монголын ард түмэндээ баярлалаа. Спортын төлөө сэтгэл зүрхээ зориулж, цай сүүнийхээ дээжийг өргөдөг Монголынхоо ард түмэнд баярлалаа. Дараагийн олимпод та нарынхаа итгэлийг алдахгүй. Юм болгонд дэмждэг гэр бүлдээ хайртай шүү.

Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга:

-Зуны 32 дахь олимпийн наадамд бид есөн тамирчинтай оролцож байна. Эдгээрээс гурав нь өмнө нь олимпод орж байсан. Зургаа нь анх удаагаа орж буй тамирчид. Өмнөх өдрүүдэд барилдсан долоон тамирчны дөрөв нь финалд шалгарлаа. Зургаа нь шилдэг найм руу орлоо. Маргааш хоёр тамирчин барилдана. Хүн болгонд боломж байгаа гэдгийг залуучууд ойлгосон. Манай тамирчдын сэтгэл зүй, бэлтгэл сайн байгаа. Хичнээн ялагдсан ч өөрт байгаа бүхий л нөөц бололцоогоо ашиглаж буй шавь нартаа баярлалаа. Маргааш өндөр амжилт үзүүлнэ гэж найдаж байна. Дөрвөн тамирчин маань медаль хүртэх боломжтой. Залуучуудад оролцох олон улсын тэмцээнүүд дутагдалтай байна. Ялагдсан хойно хэлж байгаа юм биш шүү. Зөвөөр ойлгоорой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин. 2021-08-06 202.55.188.36

Дараагийн олимп дөхчихлөө. Эмэгтэй залуу тамирчдын хувьд анхны олимпдоо оролцож , ёстой нөгөө дарийн утаа үнэрлэнэ гээч болж байх шиг байна.Сайн туршлага сууж , дараагийн ээлжинд юм дуулгах байхаа. Манай тамирчдад хурц дайчин чанар , хурд их үгүйлэгдэж байна.Өөртөө итгэх итгэл , сэтгэл зүй дутмаг байна. Энэ нь шинжлэх ухааны үндэстэй судалгаан дээр суурилсан бэлтгэл , сургуулилт , дасгалжуулалт чухал байгааг харуулж байна. Мэхийн олон хувилбар бага байгаагаас хэт их ноцолдож , ядралт их авч бай

Avatar

К.К.К. 2021-08-06 202.72.242.139

Унасан бөхөд шалтаг мундахгүй ээ. Юуных нь дараагийн олимп. Чадахгүй юм бол юу гэж орж шалны алчуур болдог юм.Бөхийн орных гээд хаа байна. Үзэхээс ч дургүй хүрч байна. Ямар ч идэвхи санаачилга байхгүй мангайж зогсож байгаад л тавиулаад байдаг.

Avatar

Зочин 2021-08-06 43.242.242.59

Ямар дасгажуулагч байна шавь нар нь тийм л ажмжилт үзүүлнэ. Энэ дасгажуулагчийг солих цаг нь болсон байна. Цагтаа чөлөөтийнхөн олимпоос найдвартай медаль авдаг байсан. одоо зүгээр л түүх болон үлдэж ээ. Дараагийн олимпод медаль авах бүрэн боломжтой хүмүүсийг л явуул. Татвар төлөлгчдийн мөнгийг салхинд бүү хийсгэ. Унасан бөхөд шалтаг мундахгүй. Чөлөөтийнхөнд шинэ арга барилаар ажлаа явуулах ёстойг барилдаан болгон сануулж байна шүү

Avatar

Зочин 2021-08-06 202.21.124.133

Үхсэн ац хэзээ найдвартай авдаг байсан юм бэээээ хэлдээ.
2000, 2004, 2008 хэн ч аваагүй шүү бага ш**

Avatar

Зочин 2021-08-06 64.119.20.154

Энэ Баттулга гээч махан толгойгоос хамгийн туруунд салах хэрэгтэй юм байна даа, биеээ емеерч, худлаа ярихаас еер ид шидгуй нехер байна, ичнэ зовно ч гэж байхгуй цайчихсан гар байна шуу

Avatar

зочин 2021-08-06 202.9.46.197

100 татаад орчихгүй

Avatar

Зочин 2021-08-06 202.126.89.137

Манай чөлөөтийнхөн боломжоороо л үзлээ, мундаг байлаа, дараагийн олимптоо сайн бэлдээрэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж