Б.Хонгорзул: Олдсон боломжоо ашиглаж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2021.08.06-нд нийтлэгдсэн

Токио 2020

Б.Хонгорзул: Олдсон боломжоо ашиглаж чадсангүй

Б.Хонгорзул: Олдсон боломжоо ашиглаж чадсангүй

Токио 2020 олимпийн наадмын албан ёсны 14 дэх /2021.08.05/ өдрийн тоймыг та бүхэндээ хүргэж байна.


Энэ өдөр Монголын чөлөөт бөхийн гурван тамирчин барилдсан.

М.Лхагвагэрэл эхний барилдаанаа Беларусийн Дзианис Храмянковын эсрэг хийж, 8:4-өөр, шөвгийн наймын барилдаанаа Германы Геннади Гудиновичийн эсрэг хийж, 6:5-аар тус тус ялж, хагас шигшээд шалгарав. Тэрбээр хагас шигшээ шатанд АНУ-ын тамирчин Габле Стивсонтой учраа таарч, 5:0 гэсэн харьцаатай ялагдсан.

Б.Болортуяа шөвгийн 16-д Гуамын Ркаела Мари Рамос Аквиног 4:0-ээр, шөвгийн наймд Экуадорын Луиса Валвердег 15:5-аар тус тус ялж, хагас шигшээд шалгарсан. Түүний хагас шигшээн өрсөлдөгч нь дэлхийн хошой аварга Японы Маюү Мүкаида байв. Манай тамирчин 6-3 гэсэн харьцаатай ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар болсон.

Б.Болортуяа, М.Лхагвагэрэл нар өнөөдөр үдээс хойш хүрэл медалийн төлөө барилдана.

20 настай Б.Хонгорзул олимпийн хүрэл медалийн төлөө АНУ-ын тамирчин Хелен Марулистай барилдаж, туршлага дутан 11:0 гэсэн харьцаатай ялагдаж, тавдугаар байраар тэмцээнээ өндөрлүүлэв.

Анхны олимпдоо оролцсон Б.Хонгорзул:

-Олимпийн эрхээ аваад энд ирээд эхний даваагаа давсан. Өөрт олдсон боломжоо энэ дэвжээн дээр ашиглаж чадсангүй. Намайг энэ хүртэл дэмжсэн н.Мөнхдуул багшдаа, шигшээ багийнхандаа, Монголын ард түмэндээ баярлалаа. Спортын төлөө сэтгэл зүрхээ зориулж, цай сүүнийхээ дээжийг өргөдөг Монголынхоо ард түмэнд баярлалаа. Дараагийн олимпод та нарынхаа итгэлийг алдахгүй. Юм болгонд дэмждэг гэр бүлдээ хайртай шүү.

Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга:

-Зуны 32 дахь олимпийн наадамд бид есөн тамирчинтай оролцож байна. Эдгээрээс гурав нь өмнө нь олимпод орж байсан. Зургаа нь анх удаагаа орж буй тамирчид. Өмнөх өдрүүдэд барилдсан долоон тамирчны дөрөв нь финалд шалгарлаа. Зургаа нь шилдэг найм руу орлоо. Маргааш хоёр тамирчин барилдана. Хүн болгонд боломж байгаа гэдгийг залуучууд ойлгосон. Манай тамирчдын сэтгэл зүй, бэлтгэл сайн байгаа. Хичнээн ялагдсан ч өөрт байгаа бүхий л нөөц бололцоогоо ашиглаж буй шавь нартаа баярлалаа. Маргааш өндөр амжилт үзүүлнэ гэж найдаж байна. Дөрвөн тамирчин маань медаль хүртэх боломжтой. Залуучуудад оролцох олон улсын тэмцээнүүд дутагдалтай байна. Ялагдсан хойно хэлж байгаа юм биш шүү. Зөвөөр ойлгоорой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж