“Дельта”-гаас ч аюултай хувилбар гарч ирлээ

Хуучирсан мэдээ: 2021.08.06-нд нийтлэгдсэн

COVID-19

“Дельта”-гаас ч аюултай хувилбар гарч ирлээ

“Дельта”-гаас ч аюултай хувилбар гарч ирлээ

Хэрэв АНУ-д “Covid-19”-ийн халдварын тархалт буурахгүй энэ намар, өвөл хүртэл үргэлжлэх аваас илүү их хор хөнөөлтэй вирус дэлгэрч болохыг АНУ-ын Харшлын болон халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фауки энэ Лхагва гаригт мэдэгдлээ. Фаукигийн энэхүү мэдэгдэл АНУ-ын урьдчилан сэргийлэх вакцин хийлгээгүй хэдэн арван сая хүнд вакцинжуулалтад хамрагдахын ач холбогдлыг дахин сануулсан юм.

 Өдгөө тус улсад “Covid-19”-ийн тохиолдлын тоог нэмэгдүүлж буй гол хүчин зүйл нь маш хурдан халдварлах чадвартай “дельта” хувилбар. Иргэд вакцинжуулалтад хангалттай хамрагдахгүй байгаагаас вирусын тархалт намар, өвлийн цагт дахин дэгдвэл вирусийн илүү аюултай хувилбараар дэлгэрч болохыг тэр анхааруулав.

Тэрбээр “Одоо байгаа вакцинууд вирусийн янз бүрийн хувилбарын эсрэг үйлчилж байгаа нь бидний аз юм. Гэвч өндөр халдварлах чадвартай, дээр нь илүү хор хөнөөлтэй вирус гараад ирвэл үнэхээр их асуудал дагуулах болно” гэжээ.

Фаукийн анхааруулснаар “Covid-19”-ийн өөр шинэ  хувилбар хэдийнэ бий болжээ. Өмнөд Солонгос хоёр хоногийн өмнө “дельта плюс” хувилбарын хоёр тохиолдлыг илрүүлснээ зарласан юм. Тэдний нэг нь АНУ-аас ирсэн эрэгтэй гэдгийг “Reuters”-оос мэдээлэв. Зарим шинжээчид “дельта плюс” хувилбар нь энгийн "дельта" хувилбараас илүү халдвартай байж магадгүй гэж үзэж байна. Мөн Перугаас гаралтай “ламбада” хувилбарыг өнгөрсөн жил АНУ-д илрүүлсэн юм. Сүүлийн үеийн судалгаагаар “ламбада” Covid-19 вакцинд тэсвэртэй байж болохыг тогтоожээ.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: AXIOS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ХарамсалтайХарамсалтай
10
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж