Google map: Утаагүй бүсэд нэвтэрсэн жолооч нарт анхааруулга өгнө

Хуучирсан мэдээ: 2021.08.06-нд нийтлэгдсэн

Google map: Утаагүй бүсэд нэвтэрсэн жолооч нарт анхааруулга өгнө

Google map: Утаагүй бүсэд нэвтэрсэн жолооч нарт анхааруулга өгнө

Лондон болон бусад хотуудад жолооч нар “утаа багатай бүс”-д ойртох төдийд “Google map”-аас анхааруулдаг болох гэнэ. Хэд хэдэн томоохон хотууд ачаалал ихтэй газруудад агаарын бохирдол үүсэхээс сэргийлж энэхүү алхамыг хэрэгжүүлдэг байна. Гэвч жуулчид болон жолооч нар энэхүү бүсийн байрлалыг тодорхой мэддэггүйгээс уг технологийг ашиглахаар шийджээ. Ийнхүү Амстердам, Барселона, Берлин, Лондон, Парис хотуудын тухайн бүсэд нэвтэрч буй жолооч нарт анхааруулга ирдэг болох аж.

Лондон хотын утаагүй бүсэд хотын аялал жуулчлалын гол цэгүүд болон түүхэн дурсгалт газрууд ордог байна. Тухайлбал, хотын баруун талын Мэйфэйрээс зүүн талд байх Уайтчапел, хойд талын Клеркенвеллээс өмнөд хэсэгт орших Ламбет хүртэлх бүс нутгийг хамрах юм. Утаа ялгаруулах орчин үеийн стандартаас доогуур үзүүлэлттэй хуучин машин барьдаг жолооч нар тухайн бүсэд зорчвоос 12.50 фунт буюу 17.41 ам.долларын торгууль төлнө. Тиймээс тэд өөр тээврийн хэрэгсэл сонгох эсвэл өөр замаар явахад хүрдэг аж.

Парис хотод цонхон дээрээ машины утаа ялгаруулалтыг баталгаажуулсан наалт тавиагүй жолооч нарыг торгодог байна. Тодруулбал, суудлын машинд 68 евро (80.47 ам.доллар), том оврын машинд 135 евро (159.75 ам.доллар) торгууль ноогдуулдаг аж. Берлинд мөн үүнтэй ижил систем үйлчилдэг. “Google map” нь хамгийн өргөн хэрэглэгддэг програм юм. Тус компани хамгийн их төвлөрсөн бүсэд байгаа замын хөдөлгөөний бохирдлыг бууруулах ажлыг дэмжиж ажилладаг байна.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж