Covid-19: Вакцинжуулалтын дараах цэгүүд ажиллана

Хуучирсан мэдээ: 2021.08.06-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19: Вакцинжуулалтын дараах цэгүүд ажиллана

Улаанбаатар хотод өнөөдөр Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтын 19 цэг ажиллана. Эдгээр цэгт 30 багийн 147 эмч, ажилтан ажиллаж, 7,855 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр Covid-19-ийн эсрэг вакцины I тунд 2,187, II тунд 856 буюу нийт 3,043 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,088,671 иргэн I тунд, 990,762 иргэн II тунд хамрагдаад байна.

Мөн нийт 2,091 жирэмсэн эх, 12-15 насны 32,140, 16-17 насны 16,697 хүүхэд тус тус II тунд хамрагдлаа хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж