Барселона: Баярлалаа Месси, баяртай ! | News.MN

Барселона: Баярлалаа Месси, баяртай !

Барселона: Баярлалаа Месси, баяртай !

Барселона: Баярлалаа Месси, баяртай !

Хөлбөмбөгийн хоёр ноён оргилын нэг Лионель Месси албан ёсоор Барселонаг орхилоо. Түүний Барселона клубтай байгуулсан гэрээ өнгөрсөн зургадугаар сард дуусгавар болсон. Месси ч хайртай клубээ орхихыг хүсэлгүй, өмнө нь авч байсан цалингаа 50 хувиар бууруулж, таван жилийн гэрээ байгуулахыг хүссэн.

Гэвч өнөөдөр/2021.08.06/ Барселона клубын гаргасан мэдэгдэлд “Барселона болон Лионель Месси нар тохиролцоонд хүрч, өнөөдөр талууд гэрээнд гарын үсэг зурах санаатай байсан ч санхүүгийн болон Испанийн Ла лигийн дүрмийн дагуу ийм зүйл болохгүй боллоо. Тиймээс Месси Барселонад үлдэхгүй. Талууд өөрсдийн хүслээ гүйцээхгүй болсонд гүнээ харамсч байна. Барселона клубын нэр хүндийг өсгөхөд хувь нэмрээ оруулсан Мессид чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлж, түүний тамирчны болон хувийн амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.

Хэдхэн хоногийн өмнө Испанийн Ла лиг 10 хувийн хувьцаагаа "CVC Capital Partners" хэмээх хөрөнгө оруулалтын компанид 2.7 тэрбум еврогоор зарсан. Энэхүү орж ирж буй 2.7 тэрбум еврогийн 100 саяыг нь эмэгтэйчүүдийн хөлбөмбөгт зарцуулагдах бол үлдсэн мөнгө нь Испанийн хөлбөмбөгийн багуудад тараагдах аж.

Цар тахлын улмаас санхүүгийн хямралд орсон багуудаа дэмжих зорилгоор Ла лиг өөрсдийн хувьцаагаа зарж, олсон мөнгөө багууддаа өгч байна.

Барселона, Реал Мадрид хоёр дээрх тусламжийн мөнгөнөөс хамгийн их хувь хүртэх багууд боловч энэхүү мөнгөнийхөө зөвхөн 15 хувийг тоглогчдын цалин болон солилцоо наймаанд зарцуулах хязгаарлалттай гэнэ. Харин үлдсэн хувийг нь дэд бүтэцдээ зарцуулах ёстой аж.

Барселона, Реал Мадрид багууд Ла лигийн эсрэг гомдол гаргаад байна.

Ийнхүү санхүүгийн хямралд ороод буй Барселона клуб Лионель Мессигээс салахаас өөр сонголтгүй болж байна. Чөлөөт агент болсон Лионель Мессиг Францын ПСЖ, Английн Манчестер Сити багууд сонирхож буй. Саяхан ПСЖ-ийн супер од Неймар өөрийн инстаграм хуудаснаа Месси болон багийнхаа андуудтай хамт авхуулсан зургаа оруулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж