Эрүүл мэндийн яамны гаргасан мэдээллээр Монгол Улсын 10 аймагт тарваган тахлын халдвар гарах өндөр эрсдэлтэй байна. Тодруулбал, Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь аймгуудад тарваган тахлын халдвар гарах эрсдэл өндөр байгаа учир иргэд тухайн амьтныг агнах, хүнсэнд хэрэглэх, өвчихгүй байхыг анхааруулж байна.
Монгол Улсад өнгөрсөн онд тарваган тахлын хэд хэдэн тохиолдол гарч, хоёр хүн нас барсан бөгөөд тухайн нутгуудад хэсэгчилсэн хөл хорио тогтоосон билээ. Тодруулбал, өнгөрсөн онд Ховд аймгийн төвд 42 настай эрэгтэй гэртээ хоёр тарвага худалдаж аваад өвчсөний улмаас халдвар авч, тарваган тахлын булчирхайн хэлбэр болох үжлээр хүндэрч нас барсан.
Мөн Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай хүүхэд хоёр найзтайгаа хамт тарвага агнаж, махыг нь хүнсэндээ хэрэглэснээс гурав хоногийн дараа нас барсан. Задлан шинжилгээний эхний дүнгээр тарваган тахлын булчирхайн хэлбэр хүндэрч өвчлөлийн хэлбэрт нас барсан гэсэн онош гарсан.
Зочин 2021-08-06 202.126.89.68
Tarvaga alj iddeg hih ajilgui yumnuudyg tahal mini hashraagaad ug, iddeg bolgon n tahalaar uheh boltugai!!!!!
chamd zopulj, tengert nar mandaj 2021-08-06 130.253.28.6
xamgaalj ybax.xamaaralgyi baix.
- 2021-08-06 130.253.28.6
YZLIIN
- 2021-08-06 130.253.28.6
yjes
Зочин 2021-08-06 130.253.28.6
ZAILAA
z**l 2021-08-06 130.253.28.6
tamiin amitan yzyyldgui, xaiplabal xashaand irej, xuubul chixraanaar zygtlaa