“Монголд вакцины гуравдугаар тунг хийж эхлэх болоогүй” | News.MN

“Монголд вакцины гуравдугаар тунг хийж эхлэх болоогүй”

Хуучирсан мэдээ: 2021.08.06-нд нийтлэгдсэн

“Монголд вакцины гуравдугаар тунг хийж эхлэх болоогүй”

“Монголд вакцины гуравдугаар тунг хийж эхлэх болоогүй”

Вакцины гуравдугаар тунг хийх эсэх нь иргэдийн сонирхлыг ихэд татаж байна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нэг сая 987 мянга 603 иргэн буюу нийт хүн амын 61.1 хувь нь дархлаажуулалтын хоёр тунд хамрагдаад буй. Эмч мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бүрэн тунд хамрагдсан ч халдвар авах эрсдэл өндөр байгаа учир гуравдугаар хийж магадгүй гэж мэдээлсэн. Тэгвэл энэ сард Covid-19 эсрэг вакцины гурав дахь тунг хийх эсэх талаар мэргэжилтнүүдээс тодрууллаа.

ДЭМБ БОЛОН ҮЙЛДВЭРЛЭГЧ КОМПАНИУД ДЭМЖЭЭГҮЙ БАЙНА

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр:

-Гурав дахь тунгийн асуудлыг дэлхий нийтээр гэхээс илүүтэй ганц хоёрхон улс орон санал хүргүүлсэн. Тухайлбал, Израиль улс өнгөрсөн долоо хоногоос 60-аас дээш насны иргэдээ нэмэлт тунд хамруулж эхэлсэн. Харин Герман, Британи зэрэг орнууд санал хүргүүлсэн. Монгол Улсын хувьд нийт хүн амын 60 орчим хувь л  вакцины хоёр тунг хийлгэсэн байна. Тиймээс энэ сард багтаж гуравдугаар тунг нэмэлтээр хийж эхлэхгүй. Ямартай ч судалгааны ажлуудыг шат дараатайгаар хийж байна. Одоогийн байдлаар ДЭМБ болон вакцин үйлдвэрлэгч компаниудын зүгээс албан ёсоор зарласан зүйл байхгүй. Хүмүүс вакцин хийлгэх юм бол аюулгүй, дархлаа тогтоно гэж ойлгодог. Гэхдээ халдвар хамгаалалтын дэглэмийг сахихгүй бол хэн ч халдвараар өвчилж болохыг батлагдсан тохиолдлууд харуулж байна. Гуравдугаар тунг хийлгэсэн ч халдвар авахгүй гэсэн баталгаа байхгүй. Тиймээс тархалтын явц, нөхцөл байдлыг харгалзаж, хүн амын дийлэнх хувь нь хоёрдугаар тундаа хамрагдсаны дараагаар энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх байх. Түүнээс олон улсад зөвшөөрсөн зүйл байхгүй байхад Монгол Улс судалгаан дээр тулгуурлаад дур мэдэн нэмэлт тун хийнэ гэж болохгүй шүү дээ. Судалгааны ажил ч ганцхан сарын дотор хийгдэнэ гэж байхгүй. Тэгэхлээр энэ сард нэмэлт тун хийхгүй гэж бодож байна.

ГУРАВДУГААР ТУНГ ЭНЭ САРД ХИЙХГҮЙ

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан:

-ДЭМБ-ын хийсэн судалгаагаар вакцин халдвараас 90-95 хувь хамгаалдаг болох нь батлагдсан. Хүний биед хамгаалах буюу дархлааны эс 1-2 тунг хийлгэснээр тогтдог. Одоогоор Монгол Улсад гуравдугаар тунг хийнэ гэсэн зөвшөөрөл, ямар нэгэн захирамж гараагүй байна. Бид нэмэлт тунг хийх боломж, нөхцөл юу байгааг судалж байна. "АстраЗенека" вакцины хоёр тунг хийлгэсэн иргэн дараагийн удаа аль үйлдвэрийн вакцин хийлгэх нь зүйтэй болон гурав дахь тунг хэрэв хийхээр бол иргэд өөрсдийн сонголтоор вакцинаа сонгох боломжтойг судлах ажил үргэлжилж байна. Зарим улсад гуравдугаар тунг өөрийн хүсэлтээр хийлгэж эхлээд байгаа. Халдварын тархалт, нийтийн дархлаа зэргийг харгалзаж зорилтот бүлгийнхэнд гол төлөв нэмэлт тунг хийж байна. Монголд ч мөн ялгаагүй хийж эхлэх бол 60-аас дээш насныханд хийж магадгүй. Наймдугаар сард гуравдугаар тунг хийж эхлүүлэх ажил хугацааны хувьд хойшлоод байгаа.

Мөн УОК-ын эрдэмтдийн зөвлөлөөс гуравдугаар тунд ач холбогдол өгч байгааг асуухад хүн амын дунд тархаж байгаа халдварын явцыг харвал иргэдийн дархлаажуулалтын идэвх орон нутагт бага байгаатай холбоотой харагдаж байна. Дэлхийн улс орнууд цар тахлын эсрэг гуравдугаар тунг хийж эхэлсэн учраас эрдэмтдийн зөвлөлөөс судалгааны ажлуудыг хийж байгаа. Эхний ээлжинд нэмэлт тунгийн ач холбогдол, үр дүнг ажиглаж, түүний дараагаар хэдээс хэдэн насны хүмүүсийг аль үйлдвэрийн вакцинаар дархлаажуулах эсэх нь тодорхой болно. Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ, эрдэмтдийн зөвлөлөөс харж байгаагаар дэлхийн зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагууд зөвшөөрвөл Монгол Улс сүргийн дархлаа үүсгэхийн тулд гуравдугаар тунг хийж эхлэх нь тодорхой. Харин цаг хугацааны хувьд хэзээ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-06 150.129.141.252

Гүй ээ мөн "мэдлэгтэй", дураараа улс шүү Монголчууд. 3-р тунгаа даруй хий ч гэхшиг. ДЭМБ-ыг удирдвал таарна.

Avatar

chek 2021-08-06 192.82.74.241

халдвар ихсээд дийлдэхээ байхаар 3 р тунг хийх нь дээ

Avatar

Зочин 2021-08-06 122.201.31.124

Тиймээ, арга хэмжээнүүд нь дандаа хоцорч, илүү их хохирол амсана, одоо дельта тархаад нас баралт огцом нэмэгдвэл ийм шийдвэр гаргасан тэр эрдэмтдийн зөвлөлийн гишүүд нь шорондоо яваарай!

Avatar

Иргэн 2021-08-06 202.21.99.70

Тархалт жаахан буурч байгаа дээр нь дараагийн арга хэмжээгээ хурдан авч, гартаа оруулах хэрэгтэй байнаа. Тэхгүй бол өвчлөл нэмэгдлээ, эмч, эмнэлгийн багаж хэрэгсэл, эм дутагдлаа гээд өвчинд захирагдаж ажил хийж болохгүй шүү дээ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХААН!!!

Avatar

Зочин 2021-08-06 122.201.31.124

Энэ эмч нар үнэн ядуу, атаач сэтгэхүйтэй, өөрөө мэдэхгүй, чадахгүй байж өөрөөс өөр эмчид үзүүлсэн тэр эмчий нь муулаад л доошоо хийж уурладаг шиг Оном сангийхан монголын сорьцуудад Америкт үнэ төлбөргүй судалгаа хийлгээд үр дүнгий танилцууд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна гээд байхад эрдэтдийн шинэ завлөлөө байгуулахгүй тогоон дотрол эргэлдээд нэг л юмаа яриад л арчаагүй хүнд сурталтнууд.

Avatar

Зочин 2021-08-06 103.26.193.45

Малнуудын сэтгэл зүйг бүрдүүлж бгаад тарина. Одоохондоо эсэргүүцэхээр бгаа тул тайвшруулж бгаад тарина за малнуудаа

Avatar

Зочин 2021-08-06 202.131.245.243

Тэр ЭМ-ийн сайд чинь 8-р сард 3 дахь тунг хийж эхэлнэ гээд байсан яасан бэ? Бас л худлаа ярьсан юм уу, сурснаараа?

Avatar

зочин 2021-08-06 202.9.46.197

Дарга нарын авгай хүүхдүүд Пфайзер хийлгсэн, Ардууд хужааг хийлгэсэн

Avatar

Зочин 2021-08-06 203.91.115.253

hurdan hiigeechee. hurdham ene uvchnuus salj amjirgaagaa deeshluulmeer baina

Avatar

Зочин 2021-08-06 202.9.47.45

Энэ Баттөр хурдан үхээсэй. Энэ өөрөө ковид тусаад хүндрээд үхээсэй. Тэгвэл шампанск буудуулах юмсан. Судалж байна гээд байхын судалгааныхаа үр дүнг өөрийнхөө ярихад зориулж зохиогоод байхын.

Avatar

Зочин 2021-08-06 38.107.226.211

Зөвхөн архаг өвчтэй хүнд л тарина гэж байна лээ. Ер нь 3 дахь тун гэж байхгүй болвуу.

Avatar

зочин 2021-08-06 66.181.183.171

3 aр тун хийлгэх эсэхийг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага мэддэг болчихсон юм уу, Тэд Монголд нөхцөл байдал ямар байгааг яаж мэдээд байгаа юм бэ,

Avatar

Зочин 2021-08-06 122.201.31.124

Тэнэгтэцгээгээд, судалж байна л гэх юм, үр дүнгээ ерөөсөө танилцуулахгүй, яасан удаан судалдгийн!!! Чадахгүй бол цаг алдаж байхаар ижил төстэй нөхцөлд байгаа орнуудын туршлагыг аваач, синофармын вакцины саармагжуулах концентрац дөнгөж 30%-д нь харьцангуй өндөр байна, бусдад нь огт байхгүй байна гэдгийг сорьцуудад судалгаа хийсэн америкийг эрдэмтэн судлаачид тогтоосон байхад ядаж 60-с дээш насны ахмадуудаад файзераар бустер тунгаа хийгээч.

Avatar

Зочин 2021-08-06 122.201.31.124

Хэдхэн орон л 3-р тун хийж байна гэхийн, аргагүй ш дээ бусад нь фазер, модерна г.м. сайн вакцин хийсэн юм чинь Спутникийн үр дүн ч манай сорьцуудад хийсэн судалгаагаар тааруухан гарсан байна. Мөд дельта вирус эрчимтэй тархахаар хэдэн хүнийг үхүүлж байж ойлгох гээд байгаа тэнэг, зөрүүд улсууд вэ?! Хариуцлагы нь хэн хүлээхийн???

Avatar

Яаж ч бодсон 2021-08-06 43.242.243.188

Утгагүй л дээ. 60 хувьд нь хийсэн бга 40 хувиас халдвар гараад бхад нь нөгөө 60 хувьтайгаа л ажилаад байж боллхгүй. Мөн 3 хийвэл сайн 5 хийвэл бүүр сайн гэсэн юм биш шүү дээ хийгээд дархлаа тогтохгүй бол 10 хийгээд ч тогтохгүй үр дүнгүй вакцин гэсэн үг

Avatar

зочин 2021-08-06 103.140.11.193

Тэгээд та нар сайдаараа судалгаагүй зүйл бүү яриулаач ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж