Б.Хонгорзул олимпийн 5-р байрт шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2021.08.05-нд нийтлэгдсэн

Б.Хонгорзул олимпийн 5-р байрт шалгарлаа

Б.Хонгорзул олимпийн 5-р байрт шалгарлаа

Монгол Улсаа төлөөлөн олимпийн наадамд оролцож буй Б.Хонгорзул хүрэл медалийн төлөө АНУ-ын тамирчин Хелен Марулистай барилдаж, 11-0 гэсэн харьцаатай ялагдлаа. Манай тамирчны хувьд олимпийн тавдугаар байраар тэмцээнээ өндөрлүүлж байна.


НЭМЭЛТ:

Эмэгтэйчүүдийн 53 кг-ийн жинд өрсөлдөж буй Б.Болортуяа хагас шигшээ шатанд Японы Маюү Мүкаидатай барилдаж, 6-3 гэсэн харьцаатай ялагдлаа. Ийнхүү маргааш үдээс хойш Монголын тамирчид болох Б.Болортуяа, М.Лхагвагэрэл нар хүрэл медалийн төлөө барилдахаар болж байна.


М.ЛХАГВАГЭРЭЛ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАХ БОЛОВ

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 125 кг-ийн жинд зодоглож буй М.Лхагвагэрэл хагас шигшээд АНУ-ын тамирчин Габле Стивсонтой учраа таарч, 5:0 гэсэн харьцаатай ялагдлаа. Ингэснээр манай бөх маргааш хүрэл медалийн төлөө барилдахаар болов. Габле Стивсон нь 2017 онд залуучуудын дэлхийн аварга, 2021 онд Пан Америкийн аварга юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж