Австралийн 18 настай хүү олимпод түрүүлэв | News.MN

Австралийн 18 настай хүү олимпод түрүүлэв

Токио 2020

Австралийн 18 настай хүү олимпод түрүүлэв

Австралийн 18 настай хүү олимпод түрүүлэв

Энэ удаагийн олимпоос эхлэн скейтбордын спорт олимпийн хөтөлбөрт багтсан билээ. Энэ ч утгаараа залуу аваргууд, медальтнууд олон тодорч байна. Өчигдөр/2021.08.04/ эмэгтэйчүүдийн скейтбордын парк төрөлд Японы 12 настай охин мөнгөн медаль, Британийн 13 настай охин мөнгөн медаль хүртсэн. Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдийн скейтбордын парк төрлийн медальтнууд тодров.

Алтан медалийг Австралийн 18 настай тамирчин Киган Палмер, мөнгөн медалийг Бразилын 26 настай тамирчин Педро Баррош, хүрэл медалийг АНУ-ын 22 настай тамирчин Кори Жюнью тус тус хүртлээ.

Алтан медаль хүртсэн Палмер “Найзуудтайгаа скейтбордоор гулгах нэр төрийн хэрэг байлаа. Токиогийн олимпод оролцоод байж байна гэдэгтээ итгэхгүй байна. Би багаасаа л сайн найзуудтайгаа гулгадаг байсан. Харин одоо тэдэнтэйгээ хамт медалийн тавцанд зогсож байна. Үнэхээр нэр төрийн хэрэг” гэжээ.

Ийнхүү зуны XXXII дахь олимпийн наадмын скейтбордын тэмцээнүүд өндөрлөлөө. Японы тамирчид энэ төрлөөс хамгийн олон буюу гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн бол Австралийн тамирчид нэг алт, Бразилын тамирчид гурван мөнгө, АНУ-ын тамирчид хоёр хүрэл медаль тус тус хүртжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-05 212.126.47.218

zarim hereggui sportiin turluudiig olimp-d oruulah hereg baihgui shude, sport gedeg bol uneheer hunii huch chadaliig shalgasan songodog turluud baih heregtei, ene sket, rollik ene ter bol neeree gai l bn, nusaa ch aytaihan archij chadahgui mangar batsaanuud olimpiin avraga bolood yaanaa, odnii uchinuur uvchluud alga bolno

Avatar

Зочин 2021-08-05 202.170.65.10

Энэ саналаа Олон улсын олимпийн хороонд хэлсэн нь дээр байх оо. Монголын нэг үзэгч маш дургуй байна гээд.

Ямар спорт хөтөлбөрт оруулахыг тэд л шийддэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж