Хөвсгөл аймагт он гарснаас хойш 340 удаа газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2021.08.05-нд нийтлэгдсэн

Хөвсгөл аймагт он гарснаас хойш 340 удаа газар хөдөлжээ

Хөвсгөл аймагт он гарснаас хойш 340 удаа газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Соёот” гэдэг газарт өчигдөр /2021.08.04/ 16:22 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн тухай мэдээллийг Одон Орон Геофизикийн Хүрээлэнгээс Онцгой байдлын албанд 14:30 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад тус багийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн. Гэхдээ эд хөрөнгө, хүний амь насанд ямар нэгэн байдлаар хохирол учраагүй гэлээ.

Монгол Улсын хувьд 2021 он гарснаас гурваас дээш магнитудын хүчтэй нийт 390 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн. Үүнээс 340 гаруй нь Хөвсгөл аймагт бүртгэгдээд буй. Тиймээс аймгуудад газар хөдлөлтийн нөхцөл байдал хийх хэрэгтэй байгаа аж.

Барилга хот байгуулалтын яамнаас өнгөрсөн жилүүдэд 11 аймагт газар хөдлөлтийн нөхцөл байдлыг тодорхойлох зураглалыг хийсэн байна. Харин энэ жил газар хөдлөлтийн чичирхийлэл тогтмол давтамжтай мэдрэгддэг аймгууд болох Хөвсгөл, Сэлэнгэ, Ховд, Увс, Өмнөговь зэрэг нийт есөн аймагт тус ажлыг зохион байгуулахаар шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг удаа дараа хүссэн ч одоогоор санхүүжилт тусгаагүй байгааг мэдээлсэн. Хэрэв шаардлагатай хөрөнгийг төсөвт суулгаж өгвөл эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтойг албаны хүмүүс онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж