Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд өрсөлдөж буй Б.Хонгорзул өнөөдөр/2021.08.05/ 19.55 цагаас олимпийн хүрэл медалийн төлөө барилдах болно. Түүний өрсөлдөгч нь олимп, дэлхийн аварга АНУ-ын тамирчин Хелен Марулис.
20 настай Б.Хонгорзул өнөөдөр дагах барилдаанаа Гвиней улсын тамирчин Фатумата Камарагийн эсрэг хийж, 10-0 гэсэн харьцаатай цэвэр ялсан. Харин 29 настай Хелен Марулисын хувьд эхний шатандаа Хятадын Рон Нининийг, хоёрдугаар шатандаа Украины Татьяна Китийг тус тус ялж, хагас шигшээд шалгарсан. Тэрбээр мөнгөн медалийн төлөө манай тамирчинг ялсан олимп, дэлхийн аварга Японы Рисако Каваитай барилдаж, ширүүн өрсөлдөөний эцэст 2-1 гэсэн харьцаатай ялагдсан юм.
Өөрөөр хэлбэл, Японы Рисако Каваид ялагдсан хоёр тамирчин хүрэл медалийн төлөө барилдана.
Та бүхэн Б.Хонгорзулын news.mn сайтад өгч байсан "Олимпийн аварга болж, дэлхийгээр аялахыг хүсдэг" ярилцлагыг уншихыг хүсвэл энд дарна уу.
Зочин 2021-08-05 17.150.210.19
ingej tamirchnaa uls ornoo surduulsen aytai gadniihnii surhiig bichij bhaar tamirchdiihaa huchiig medruulsen yum bicheech. yadaj l oortoo itgeh itgel uram zorig n nemegdeed byar amtagdaad ehelne shdee
Зочин 2021-08-05 17.149.237.164
ternii avarga, mundag ni tendee l bdiim bgaa biz
Зочин 2021-08-05 103.229.121.185
Монголын ирээдүй сайхан болно гэдэгт итгэдэг. Залуу үе өөр болж байгаа.
Зочин 2021-08-05 202.126.89.26
Амжилт хүсье дүү дээ. Медаль аваад төрийн далбаагаа мандуулаарай.
зочин 2021-08-05 203.98.76.9
Медалийн төлөөх барилдаанд нь амжилт хүсье. Гайхалтай барилдаан үзүүлээрэй
Зочин 2021-08-05 66.181.170.73
Энэ охин шиг тэмцээд ялагдаж байвал хамаа алга. Харх байрын хөдөлмөрч хүүхэд байна лээ медаль авах байхаа. Амжилт хүсье.
Зочин 2021-08-05 27.123.214.2
Ийм сайхан залуу хүүхдүүдээ дэмжээрэй , тэд бол бидний ирээдүй шүү , улс үндэснтний маань бахарал шүү . Хурай хурай хурай
Дэмжигч 2021-08-05 202.126.90.30
АМЖИЛТ ХҮСЬЕ, ЧИ ЧАДНА