Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд өрсөлдөж буй Б.Хонгорзул өнөөдөр/2021.08.05/ 19.55 цагаас олимпийн хүрэл медалийн төлөө барилдах болно. Түүний өрсөлдөгч нь олимп, дэлхийн аварга АНУ-ын тамирчин Хелен Марулис.
20 настай Б.Хонгорзул өнөөдөр дагах барилдаанаа Гвиней улсын тамирчин Фатумата Камарагийн эсрэг хийж, 10-0 гэсэн харьцаатай цэвэр ялсан. Харин 29 настай Хелен Марулисын хувьд эхний шатандаа Хятадын Рон Нининийг, хоёрдугаар шатандаа Украины Татьяна Китийг тус тус ялж, хагас шигшээд шалгарсан. Тэрбээр мөнгөн медалийн төлөө манай тамирчинг ялсан олимп, дэлхийн аварга Японы Рисако Каваитай барилдаж, ширүүн өрсөлдөөний эцэст 2-1 гэсэн харьцаатай ялагдсан юм.
Өөрөөр хэлбэл, Японы Рисако Каваид ялагдсан хоёр тамирчин хүрэл медалийн төлөө барилдана.
Та бүхэн Б.Хонгорзулын news.mn сайтад өгч байсан "Олимпийн аварга болж, дэлхийгээр аялахыг хүсдэг" ярилцлагыг уншихыг хүсвэл энд дарна уу.
Холбоотой мэдээ