Forbes: Рианна албан ёсоор тэрбумтан боллоо

Хуучирсан мэдээ: 2021.08.05-нд нийтлэгдсэн

Forbes: Рианна албан ёсоор тэрбумтан боллоо

Forbes: Рианна албан ёсоор тэрбумтан боллоо

Дэлхийн тэргүүн баян хүмүүсийн жагсаалтыг гаргаж, тэдний хөрөнгө чинээний байдлыг мэдээлдэг “Forbes” сэтгүүл энэ Лхагва гаригт 33 настай поп од, алдартай R’nB дуучин Рианнаг онцолсон байна. “Forbes” сэтгүүлд мэдээлснээр, Робин Рианна Фэнти нь албан ёсоор тэрбумтан болжээ. 1.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй тэрбээр хамгийн хөрөнгө чинээтэй эмэгтэй уран бүтээлч төдийгүй энтертайнмент ертөнцөд Опра Уинфригийн дараа бичигдэх хоёр дахь баян эмэгтэй болжээ.

Барбадос арлаас гаралтай “муу охин” 2016 онд “Anti” шинэ цомгоо гаргаснаас хойш уран бүтээлэээсээ хөндийрсөн юм. Тус цомог долоо хоног бүр 100 шилдэг дуу шалгаруулдаг “Billboard” чартад 63 долоо хоногийн турш эрэмблэгдэж байв. Ийнхүү урлагийн ажлаасаа завсарлага авах болсон тэрбээр гоо сайхны бүтээгдэхүүн болон дотуур хувцасны салбарт хүчээ сорьсон. Тухайлбал, “Forbes” сэтгүүл түүний байгуулсан гоо сайхны бренд “Fenty Beauty”-ийн зах зээлийн үнийг 2.8 тэрбум ам.доллараар үнэлжээ.

Анх 2018 онд “Sephora” дэлгүүрт борлуулалтын гараагаа эхлүүлсэн тус бренд жилийн 550 сая ам.долларын ашиг орлогоороо Ким Кардашиан, Кэни Уэстийн байгуулсан “KKW Beauty”, Кайли Женнерийн “Kylie Cosmetics”, Жессика Албагийн “Honest” компанийн амжилтыг эвдэж байна.  Рианнагын гоо сайхны бүтээгдэхүүн амжилт олсон нууцыг бүх төрлийн өнгө, хэлбэрийн арьстай эмэгтэйчүүдэд зориулагдсан байдал гэж “Bluestock Advisors”-ийн үүсгэн байгуулагч Шэннон Койн үзжээ.

Түүхээс авч үзэхэд эмэгтэйчүүдийн загвар, гоо сайхны брэндүүд гоо үзэсгэлэнгийн бодит бус стандартыг баримталсаар ирсэн. Харин түүний бренд анх гарч ирэхдээ л бүх төрлийн эмэгтэйчүүдэд зориулагдсан гэж байв. Койн “Маш олон эмэгтэйчүүд арьсны өнгөндөө тохирсон бүтээгдэхүүнийг сонгоход хүндрэлтэй тулгардаг. Тухайлбал цайвар, дундаж, дундаж хар, хар гэдэг өнгөний сонголтууд бодит байдалд нийцдэггүй” гэжээ. Мөн “Forbes” сэтгүүлд мэдээлснээр Рианна өдгөө нэг тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа “Savage x Fenty” дотуур хувцасны брендийн 30%-ийг эзэмшдэг аж.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: CNN NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж