Усэйн Болтын таамагласнаар Де Грасс олимпийн аварга болов

Хуучирсан мэдээ: 2021.08.05-нд нийтлэгдсэн

Токио 2020

Усэйн Болтын таамагласнаар Де Грасс олимпийн аварга болов

Усэйн Болтын таамагласнаар Де Грасс олимпийн аварга болов

Канадын ойр зайн гүйлтийн тамирчин Андре Де Грасс өчигдөр/2021.08.04/ болсон 200 метрийн уралдаанд түрүүлж, олимпын анхны алтан медалиа хүртэв. Түүнээс өмнө энэхүү төрөлд Ямайкийн алдарт тамирчин Усэйн Болт ноёрхлоо тогтоон, гурван олимп дараалан түрүүлээд байсан юм. Тэгвэл мөнгө, хүрэл медалийг АНУ-ын тамирчид болох Кенни Беднарек, Ноа Лайлес нар хүртжээ.

Хүү нь олимпийн аварга болсны дараа Беверли Де Грасс хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би тэнгэр дээр дүүлж байгаа юм шиг л байна. Хэрхэн буухаа мэдэхгүй байна. Түүний сэтгэл үнэхээр хөдөлсөн. Тэр гүйх бүртээ л бүхнээ шавхдаг” гэжээ.

Андре Де Грасс Токиогийн олимпийн 100 метрийн төрөлд хүрэл медаль хүртсэн юм.

Харин Андре Де Грасс медаль хүртсэнийхээ дараа “Үнэхээр баяртай байна. Өөрөөрөө бахархаж байна. Эцэст нь зорилгодоо хүрлээ. Энэ мөчийн төлөө сүүлийн таван жилийн турш шаргуу хөдөлмөрлөсөн” гэжээ. Канадчууд ч олимпийн аваргаар бахархаж байна. 200 метрийн төрөлд түрүүлсэн Андре Де Грассын хөргийг 200 доллар дээр мөнхлөх талаар хүртэл хөдөлгөөн өрнөсөн гэнэ.

Өдгөө 26 настай Де Грассын хувьд 2016 онд анхны олимпдоо оролцож, хоёр хүрэл, нэг мөнгөн медаль хүртэж байв. Хамгийн сонирхолтой нь, эдгээр төрлүүдийн алтан медалийг домогт Усэйн Болт хүртсэн түүхтэй. 2016 онд Болт ч Канад залууг үнэлж “Тэр сайн тамирчин болно. Тэр над шиг гүйдэг. Гараанаас гарахдаа удаан байгаа ч тэр удахгүй сайжирна” хэмээн ярьж байв.

Усэйн Болтын хэлж байсанчлан Андре Де Грасс сайн тамирчин болсноо харуулж, олимпийн наадамд түрүүллээ.

2016 оны Риогийн олимпийн 100 метрийн хагас шигшээд Усэйн Болт болон Андре Де Грасс нар гайхалтай өрсөлдөөнийг үзүүлсэн. Хэдийгээр финал биш ч хоёр тамирчин бүхий л чадлаа дайчлан, барианы зурваст шил даран орж ирж байв.

Болт тухайн үед өгсөн ярилцлагадаа “Грасс удаашрах байсан юм. Би түүнд хандаж ‘Чи юу хийгээд байна. Энэ чинь хагас шигшээ’ шүү дээ гэсэн. Гэхдээ тэр намайг хурцалж л хурдаа хасаагүй байх. Би жоохон залхуураад байсан юм” гэжээ. Харин залуухан Де Грасс “Бид хөгжилтэй байлаа. Би түүнийг хязгаарт нь хүргэхийг хүссэн” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж