Одоо 23 нас хүрч буй Рози Хантингтон-Уайтли гэдэг британи модель байдаг. Загварын ертөнцөд нэр нь сонсогдох авч алдартай моделиудын зэрэгт хүч чадаагүй нэгэн. Харин энэ жилийн хувьд овоо азтай байлаа.
Эхлээд тэрээр эмэгтэйчүүдийн дотуур хувцасны Victoria"s Secret компанийн “сахиусан тэнгрүүдийн” нэг болов. Гурван сарын өмнө “Трансформерын” ээлжит үргэлжлэлд Меган Фоксийг орлон Шиа Лабафын найз бүсгүй нь болон тогложээ. Одоо тэрээр Британийн Burberry компанийн рекламын нүүр царай болон Гермионаг сольжээ.
Эмма Уотсон энэ компанийн бүтээгдэхүүнийг бүтэн жил рекламдаад Burberry орлогоо 24 хувиар өсгөсөн байлаа. Гэхдээ Гарри Поттерын долоо дахь киноны эхний хэсэг арваннэгдүгээр сард дэлгэцнээ гарч байгаа учир жүжигчинг сольсон нь зөв байж болох юм. Гэхдээ компани жүжигчнээс бүрэн салаагүй харин Хантингтон-Уайтли компанийн намар-хаврын цуглуулгын рекламд уригдсан гэжээ.