Хэрэглэгчдийг төөрөгдүүлж байна гэв

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Хэрэглэгчдийг төөрөгдүүлж байна гэв

Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах  нийгэмлэгүүдийн үндсэн холбооны гүйцэтгэх захирал Б.Бас-Оргил, тус холбооны дэд ерөнхийлөгч Г.Нанзад сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өнөөдөр дэлхийн хэрэглэгчийн эрхийн өдөр бөгөөд энэ өдөр хэрэглэгчдийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэн хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчиж буй байгууллагуудыг шүүмжллээ. МХЭАХНҮХ-ны дэд ерөнхийлөгч Г.Нанзад Монголын сүү үйлдвэрлэгчид “Цэвэр сүү”, “Шинэ сүү”, гэж хэрэглэгчдийг төөрөгдүүлэх замаар борлуулалт,суртчилгаа хийх нь хэрээс хэтрээд байна. Сүү үйлдвэрлэгч компаниуд  цэвэр үнээний сүүг ариутган савладаггүй бөгөөд хуурай сүүг, ус болон нэмэлт тослог бусад найруулгаар баяжуулан гаргасан “сэргээсэн сүү”-г нийтэд борлуулдаг. Тиймээс хэрэглэгчийн эрхийн өдөр энэхүү нийтийг төөрөгдүүлж байгаа асуудлыг таслан зогсоох, үнэн зөв, ил тод мэдээлэл өгөхийг сүү үйлдвэрлэгч компаниудад тус холбооноос шаардаж байгаагаагаа мэдэгдлээ.
Ц.Хишиг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж