Минж нутагшуулах ажил үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2021.08.05-нд нийтлэгдсэн

Минж нутагшуулах ажил үргэлжилж байна

Минж нутагшуулах ажил үргэлжилж байна

Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр болсон Туул голын усны урсцыг байгалийн аргаар нэмэгдүүлэх замаар эко системийн доройтлыг бууруулж, голын сав газрын экологийн нөхцөлийг сайжруулахаар 2012 оноос эхлэн Евразийн минжийг өсгөж байгаа. Минж нутагшуулах ажил Туул голын эх, түүний цутгал болох Заан, Тэрэлж голуудад үргэлжилж байна.

Байгальд нутагшуулсан минжийг агнахыг завдах тохиолдлууд гарч болзошгүй тул минж нутагшуулсан байршилтай ойр амьдардаг нутгийн малчид, аялал зугаалгаар явж буй иргэд мэдээллийг Нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780 дугаарын утсаар холбогдон өгч, хамтран ажиллахыг хүсье.

Минж нь Амьтны тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1 дэх заалт болох “Нэн ховор амьтны” жагсаалтад багтдаг. Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5.2 -т зааснаар "Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10.000-40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан.

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж