Хилийн цэргийн 4 алба хаагч нас барсан нь үнэн гэв

Хуучирсан мэдээ: 2021.08.05-нд нийтлэгдсэн

Хилийн цэргийн 4 алба хаагч нас барсан нь үнэн гэв

Хилийн цэргийн 4 алба хаагч нас барсан нь үнэн гэв

Хил хамгаалах ерөнхий газрын харъяа цэргийн ангийн дөрвөн алба хаагч золгүй байдлаар нас баржээ. Тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул суманд байрлах хилийн цэргийн 0275 дугаар ангид гэрээт цэргийн алба хаагч моринд чирүүлж нас барсан байна. Мөн Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн цэргийн 0287 дугаар ангийн алба хаагч усанд осолдсон бол өөр ангийн хоёр алба хаагч амарч, зугаалж явахдаа золгүйгээр амиа алджээ.

Тодруулбал, энэ сарын 3-нд Ховд аймгийн Дөргөн нуурын хөвөөнд амарч явсан Говь-Алтай аймгийн нутагт орших хилийн цэргийн 0214 дүгээр ангийн ахлагч нуурын усанд живж, амиа алдсан байна. Үүнээс гадна, Дорнод аймагт орших хилийн цэргийн 0132 дугаар ангид ажилладаг офицер авто ослоор нас барсан хэрэг гарчээ.

Хэргийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас тодруулахад “ Хилийн цэргийн алба хаагчидтай холбоотой харамсалтай хэргүүд гарсан нь үнэн. Эдгээр хэргийг нууж дарагдуулсан зүйл байхгүй. Алба хаагчдын ар гэр гачигдалтай байхад нэр, албан тушаалыг нь олон нийтэд мэдээлэх нь зохимжгүй гэж үзсэн. Дорнод аймгийн Баян-Уул суманд байрлах хилийн цэргийн 0275 дугаар ангийн гэрээт хилчнээс бусад гурав нь албан ёсны ээлжийн амралтаа авч, зугаалж явахдаа золгүй явдлаар нас барсан. Өөрөөр хэлбэл, албан үүргээ гүйцэтгэж яваагүй” гэдгийг мэдээлсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж