Ч.Өнөрбаяр: Ширхэг талхыг шуудай мөнгөөр авдаг болно

Хуучирсан мэдээ: 2021.08.05-нд нийтлэгдсэн

Ч.Өнөрбаяр: Ширхэг талхыг шуудай мөнгөөр авдаг болно

Ч.Өнөрбаяр: Ширхэг талхыг шуудай мөнгөөр авдаг болно

Ардчилсан намаас /АН/ өнөөдөр /2021.08.05/  эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.


АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Монгол Улсад эдийн засаг, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдаж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Төв банкны дэд Ерөнхийлөгчид том мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргах гаргах үүрэг өгсөн. Энэ нь үндсэндээ иргэдийн эдийн засгийн эрх чөлөөг үгүй хийж байгаа хэрэг. Том мөнгөн дэвсгэртийг хэрэглээнд нэвтрүүллээ гээд улс орны асуудал шийдэгдэхгүй. Англичууд эдийн засгаа үнэ цэнэтэй байлгахын тулд өнөөдрийг хүртэл зоосон мөнгө хэрэглэдэг.

Том мөнгөн дэвсгэрт гаргах УИХ-ын даргын шийдвэр нь эдийн засаг нь туйлдсан Монголд төгрөгний ханш уначихсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Хэрэв энэ шийдвэр хэрэгжих юм бол нэг ширхэг талхыг шуудай мөнгөөр авдаг болно. 

Өнөөдөр 20 мянгатын дэвсгэртийг гүйлгээнээс гаргах тухай бодлого гаргасан бол харин  зөв байх байлаа. Энэ шийдвэрээс харахад, Монгол Улс алсын хараагүй бодлоготой болчихжээ. Улс орны эдийн засгаар эрх баригч нам тоглохоо болио. Өнөөдөр АН биш МАН эрх барьж байна. Монголын асуудал, зовлонг шийдвэрлэх эрхийг ард иргэд МАН-д өгсөн.Энэ хүмүүсийг ажлаа хий гэж шаардах эрх нь ч иргэдэд бий. Эдийн засгаа аврахын тулд  хилийн боомт руу  гүйж очих биш гадны хөрөнгө оруулалтыг бодитой татах бодлогоо танилцуулаач гэдгийг  шаардаж  байна.

Хоёрдугаарт "No naadam" хөдөлгөөнийг  санаачилсан  иргэдийг  гаднын санхүүжилт, зохион байгууллаттайгаар хийсэн  гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Үүн дээр хуулийн байгууллага албан ёсны үнэн бодит мэдээлэл өгмөөр байна. Тэгэхгүй бол иргэд хоёр талцаж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл иргэдтэй дайсагнасан маягтай харилцаа үүсгэж болохгүй. Мөн энэ асуудлаар  нээлттэй сонсгол хийж эцэслэн мухарлах  нь эрх нь УИХ-д бий.

Гуравдугаарт өчигдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд 185 мянган сурагч хичээлийн хоцрогдолтой байгаа талаар мэдээлсэн.  Боловсрол гэдэг нь тухайн хүмүүсийн ирээдүй. Гэвч салбарын сайд нь  энэ  хоцрогдлыг нөхөх бодитой бодлого танилцуулсангүй. Таван өдөр танхимаар, таван өдөр цахимаар хичээллэнэ гэдгийг л  ярилаа. Covid-19 долоо хоног амардаг болчихсон юм уу. Боловсролын яам бодитой, зоригтой шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй байна" гэлээ. 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
17
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж