NBA-ийн чөлөөт агентийн зах нээгдэж, багууд шинэ улиралдаа бэлдэн бүрэлдэхүүнээ шинэчилж байна. Лигийн 30 багаас хамгийн сонирхолтой нүүдлүүдийг хийсэн нь Лос Анжелес Лэйкерс. Тэд одоогоор 37 настай Кармело Энтонийг, 36 настай Тревор Аризаг, 35 настай Дуайт Ховардыг, 32 настай Рассель Уэстрбук тэргүүтэй тоглогчдыг эгнээндээ нэгтгээд байна.
Лэйкерс багийн одоогийн бүрэлдэхүүний дундаж наслалт 31.4 бөгөөд NBA-ийн хамгийн хөгшин бүрэлдэхүүнтэй баг болжээ.
Ахмад тоглогчдыг олноор элсүүлсэн Лэйкерс сүүлийн өдрүүдэд цахим сүлжээнээ доог тохуу болж, тэдний талаарх элдэв янзын зүйлс нийтлэгдсэн. Тэгвэл өнөөдөр/2021.08.05/ Леброн Жэймс шүүмжлэгчдийн эсрэг мэдэгдэл хийлээ.
Тэрбээр твиттер хуудаснаа “Манай бүрэлдэхүүний талаар ярьж л бай. Багийнхны маань нас, тоглолтын арга барил, бэртэл гэмтэл, лигт аль хэдийнэ үеэ өнгөрөөсөн гэх мэтээр ярь. Харин надад нэг тус хүргээрэй. Биднийг тоглоод эхлэхээр яг энэ эрчээрээ ярьж л байгаарай. Энэ л миний хүсэх зүйл. Баярлалаа” хэмээн жиргэжээ.
Лос Анжелес Лэйкерс баг өнгөрсөн улирал аваргаа хамгаалах аялалдаа гарсан ч багийнх нь гол тоглогчдын нэг Энтони Дэвис гэмтэж, хүссэн амжилтандаа хүрч чадаагүй. Тиймээс ирэх улирал дахин нэг удаа аваргын төлөө дайралт хийх гэж туршлагатай тоглогчдыг цуглуулж байна.
Холбоотой мэдээ