Оюутан байхдаа сурч чадаагүй зүйлсээ ч ажлын байран дээрээ сурч байна | News.MN

Оюутан байхдаа сурч чадаагүй зүйлсээ ч ажлын байран дээрээ сурч байна

Оюутан байхдаа сурч чадаагүй зүйлсээ ч ажлын байран дээрээ сурч байна

Миний ДэлгүүрХХК-иас хэрэгжүүлж буй Төгсөгчдийг бэлтгэх хөтөлбөрийн анхны элсэлтийн төгсөгч Б.Мөнхзулаас дараах сурвалжлагыг авав.

-Сайн байна уу? Өөрийгөө товч танилцуулна уу?

-Сайн байна уу? Намайг Баттулга овогтой Мөнхзул гэдэг. Би 2020 онд МУИС-ийн ХШУИС-ийг Статистикч мэргэжлээр төгссөн шинэхэн төгсөгч. Одоо “Монхангай групп”-ын “Миний дэлгүүр” ХХК -д Дата шинжээчээр ажиллаж байна. Өдгөө төгссөн мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаа нь Миний дэлгүүр ХХК-иас зарласан “Миний ирээдүй-Миний гарт” төгсөгчдийг бэлтгэх хөтөлбөр”-т хамрагдсан явдал юм.

-Энэхүү хөтөлбөрийг сонгох болсон шалтгаан юу вэ?

-Статистикч мэргэжлээр төгссөн гэхэд ихэнх хүмүүс “Тэгээд юу хийнэ гэсэн үг вэ?” гэж асуудаг. Энэ асуулт бол статистик, хэрэглээний математик зэрэг мэргэжлүүд нь түгээд удаагүй ажиллах хүчин, ажлын байр ч бага гэсэн сэтгэгдэл төрүүлсэн.

Тиймээс шинэхэн төгсөгчдөд тохирох “ажлын туршлага үл харгалзан удирдах түвшний менежер хүртэл өсөн дэвжих боломжтой хөтөлбөр” гэж сонсоод уг хөтөлбөрт бүртгүүлж байлаа.

Хөтөлбөр нь 3 үе шатны шалгаруулалттай, шалгаруулалт бүр өөр өөрийн онцлогтой маш сонирхолтой байсан. Эдгээр шалгаруулалтыг амжилттай давсны үндсэн дээр манлайлах ур чадвартай, зөв хандлагатай, өсөн дэвжихийг хүссэн залуустай 1 баг болж чадсан юм.

-Та энэхүү хөтөлбөрийн давуу тал болон сэтгэгдлээ хуваалцаач?

-Хөтөлбөр маань худалдааны салбарын бүхий л үйл ажиллагааг практик болон онолын арга барилаар бидэнд зааж сургаж байсан. Дэлгүүрийн кассаас эхлэн худалдагч, нярав, нягтлан, зохион байгуулагч, дэлгүүрийн менежер тэр ч бүү хэл агуулах төвийн ажил, цахилгаанчин, хүний нөөцийн ажилтан, нягтлан, категори менежер зэрэг бүх л алба нэгжид асар богино хугацаанд амжилттай ажиллаж, сурч боловсорсон байна. Мөн хөтөлбөрийн хүрээнд суралцагч бүр дор бүрнээ төслийн санаа дэвшүүлэн тус тусын төслөө амжилттай хэрэгжүүлэн дуусгаж байгаа нь их сонирхолтой. Биднийг шантрах, няцах үеүдэд минь байгууллагын маань хамт олон бүгд чинь сэтгэлээсээ тусалж, дэмжиж байсан учраас энэ бүхний ард амжилттай гарч чадсан байна.

Одоо Мэдээлэл технологийн албанд сонирхсон чиглэлийнхээ дагуу Дата шинжээч албан тушаалд ажиллахад мэдэхгүй чадахгүй маш олон зүйлээ сурч боловсорч байгаагийн сацуу оюутан ахуйдаа сураагүй зүйлсээ ч ажлын байран дээрээ сурч мэдэж хөгжиж байгаа нь мөн л хөтөлбөрийн давуу тал байх.

Өөрийн ажил үүргийн хүрээнд математик, статистик, IT, IS гэх мэт маш олон чадварын мэдлэгээ тэлж мөн бусад албад нэгжүүдийн ажлын мөн чанарыг ойлгох, тэдэнтэй хамтран ажиллах ба том хэмжээний өгөгдөлтэй ажиллах, судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, тоон судалгаан дээр бусдад үр өгөөжтэй мэдээ, мэдээлэл боловсруулах тэр ч бүү хэл өөрийн код бичих чадвараа ч мөн дээшлүүл байгаа нь авууштай.

-“Миний ирээдүй-Миний гарт хөтөлбөрийг сонирхож буй залууст хандан зөвлөгөө өгнө үү?

-Сонирхсон чиглэлийнхээ дагуу явж, өсөн дэвжих сонирхолтой залууст манай хөтөлбөрийн хаалга үргэлж нээлттэй. Та өөрийгөө сорьж, чадварлаг, эрч хүчтэй залуустай хамтран ажиллахыг хүсвэл Манай багт нэгдээрэй.

Таны ирээдүй-Таны гарт

Дата шинжээч: Б.Мөнхзул

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж