АНУ-аас Тайваньд зэвсэг нийлүүлэхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2021.08.05-нд нийтлэгдсэн

АНУ-аас Тайваньд зэвсэг нийлүүлэхээр боллоо

АНУ-аас Тайваньд зэвсэг нийлүүлэхээр боллоо

Байдены засаг захиргаа Тайваньтай 750 сая ам.долларын зэвсгийн худалдаа хийхээр төлөвлөж буйгаа Конгресст танилцуулжээ.

Тус захиргаанаас худалдааны төлөвлөгөөг өчигдөр танилцуулсан болохыг Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч, Конгрессын хоёр эх сурвалж, Батлан ​​хамгаалахын аюулгүй байдлын хамтын ажиллагааны агентлагаас баталсан байна. АНУ-аас Тайваньтай энэхүү худалдааг хийснээр бүс нутгийн олон асуудлаар зөрчилтэй байдаг Вашингтон, Бээжингийн харилцааг улам хурцатгаж мэдэх юм.

Тодруулбал, АНУ-аас Тайваньд "M109A6" дунд тусгалын өөрөө явагч гаубицын 40 ширхэг  систем болон холбогдох тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч “Хэрэв хэлэлцээ батлагдвал уг худалдаа Тайванийн гаубицын флотын шинэчлэлд хувь нэмэр оруулж, өнөөдөр болон ирээдүйд аюул тулгарахад өөрийгөө хамгаалах хүчтэй болгоно” гэжээ.

Мөн Конгрессын нэгэн эх сурвалжаас “CNN”-д мэдээлснээр Сенатын гадаад харилцааны дарга Роберт Менендез уг худалдааны гэрээ хийгдэх гэж байгааг баттай олж мэдсэн байна. Дашрамд, Сенатын гадаад харилцааны хороо нь худалдааны төлөвлөөний талаарх аливаа мэдээллийг урьдчилсан байдлаар хүлээн авдаг бөгөөд хорооны удирдлагуудад саналаа дэвшүүлж, байр сууриа илэрхийлэх эрх олгогддог аж.

Байдений засаг захиргааны энэхүү мэдэгдэл АНУ-ын Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн эрх ашгаа хамгаалах гэсэн зорилгоос гадна түнш Тайваньтай хамт байгаагаа харуулсан алхам боллоо гэж Менендез үзжээ.

Тайванийн харилцааны тухай хэдэн арван жилээр тогтоосон актын дагуу АНУ тус аралд урт хугацаанд зэвсэг нийлүүлж ирсэн. Тайванийг зэвсгээр хангах тал дээр хоёр талын дэмжлэгийг хүлээжээ.

Өнгөрсөн аравдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч асан Трампын засаг захиргаа Тайваньд 1.8 тэрбум ам.долларын дэвшилтэт зэвсгийн систем худалдахаар төлөвлөж байгаагаа Конгресст мэдэгдэж байсан юм. Мөн үүнээс өмнө хэдэн арван "F-16" сөнөөгч онгоц, "M1A2T" абрамс танк, онгоц устгах зориулалттай зөөврийн "Stinger" пуужин, "MK-48 Mod6" торпед зэрэг нийт 13 тэрбум ам.доллараар үнэлэгдэх томоохон зэвсгийн худалдааг баталж байв. Бээжин эдгээр худалдааг таашаадаггүй бөгөөд Хятадын бүрэн эрхт байдлыг зөрчлөө хэмээн буруутгадаг. Тус улсын коммунист засгийн газар Тайванийг өөрсдийн газар нутгийн нэг хэсэг үздэг ч 1949 онд дууссан цуст иргэний дайнаас хойш тус тусдаа засаглаж буй билээ.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: CNN NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж