Свазилендын хаан өөрийн эхнэрийн нууц амраг Хууль зүйн сайдаа албанаас нь халаад шоронд хорив. III Мсвати эзгүйд түүний 13 эхнэрийн нэг нь сайд Ндумисо Мамбетай уулзсан гэнэ. “Хааныг эзгүйд хатан нь цэргийн хувцас өмсөөд ордноос гарч нууц амрагтайгаа уулздаг байсан нь баригдлаа” гэж Францын «Вэн минют» мэдээлсэн байв. Хааны саяхан Тайваньд очих үеэр хатагтай Мбабана нийслэлээс холгүй хааны ордонд амрагтайгаа байгаад нууц албаныханд нь баригджээ. Хаантай багын найз сайд нь шууд огцорсноо зарлаад баривчлагджээ.
Хааны хатныг бүү хайрлаТэр одоо улс орноосоо хөөгдөх гэнэ. Үнэнч биш хатан Нотандо Дубе нь Африкийн энэ бичил орны эрх баригчийн нэг “Том заан” нэртэй хатан ээж хадмынхаа өргөөнд хоригдох бололтой. Тус улсын хуулийн дагуу үнэнч биш амрагууд тус бүр нь нэг сүрэг үхрийг хааны гэр бүлд өгөх болжээ. Жил бүрийн есдүгээр сарын 2-нд болдог онгон бүсгүйчүүдээс хаанд нэг нь шилэгдэх ёслол дээр Нотандо 16 настай байхдаа одоогоос долоон жилийн өмнө таалагджээ. Одоо 22 настай хатан хаанд хэдэн хүүхэд төрүүлж өгсөн ч 13 хатнаас нь 12 эхнэрээр нь үлдээд дээшилж чадсангүй.