"Ачаа барааны тээврийн зардал гурав дахин буурна" | News.MN

"Ачаа барааны тээврийн зардал гурав дахин буурна"

Хуучирсан мэдээ: 2021.08.05-нд нийтлэгдсэн

"Ачаа барааны тээврийн зардал гурав дахин буурна"

"Ачаа барааны тээврийн зардал гурав дахин буурна"

Замын-Үүд дэх боомтын зөвлөлөөс  өнөөдөр /2021.08.05/ Замын-Үүдэд гацсан 30 мянган тонн ачаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Б.Отгонсүх “Гаалийн байгууллага хурдан шуурхай ажиллахыг хичээж байна. Хяналт, шалгалт бүрдүүлэлтийг цаг тухайд  нь хийж, өдөрт нь ачаа барааг эздэд нь олгох ажлыг хурдан шуурхай зохион байгуулж байгаа.  Өнгөрсөн 20 гаруй хоногийн хугацаанд  импортын бараа бүтээгдэхүүн авто замаар 50-60 хувь өссөн бол ачаа барааны экспорт 10 орчим хувиар өссөн. Энэ хугацаанд  импортын 747, экспортын 2656 вагон орж ирсэн байна.  Экспортоор ачаатай  226 вагон, хоосон 2232 вагон гарсан.

20 хоногийн өмнө 50 мянган тонн орчим ачаа, бараа  Эрээний гааль дээр бөөгнөрсөн байсан учраас үүн дээр голчлон анхаарлаа хандуулж ажилласан. Өнөөдрийн байдлаар урд хөршийн хилийн боомт дээр үлдсэн 20 мянган тонн  ачааг наймдугаар сард багтааж татна. 30 тонн ачааг эздэд нь хүлээлгэж өгсөн. Эрээний гаалийн орчимд 2000  машин байсан. Эдгээр машиныг нааш нь татсан. Замын-Үүд дэх боомтын зөвлөл Монгол Улсын Засгийн газрын өгсөн чиглэлийн дагуу өчигдөр тээврийн зардлыг гурав дахин бууруулах шийдвэрийг гаргасан. Тодруулбал өнөөдрөөс эхлэн Эрээн-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн үнэ 10 сая төгрөг болж гурав дахин буурна. Тээврийн зардлын үнэ буурахад бусад бараа, бүтээгдэхүүний үнэ мөн дагаад буурна гэж харж байна” гэдгийг онцлов.

Боомтын зөвлөлөөс ачаа тээврийн үнийн зохицуулалтын асуудлаар мэдээлэл хийж байна

ЗАМЫН-ҮҮД: Боомтын зөвлөлөөс ачаа тээврийн үнийн зохицуулалтын асуудлаар мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Wednesday, August 4, 2021

Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Л.Эрдэнэчулуун “Замын-Үүд дэх боомтын зөвлөлөөс  долдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл хэд, хэдэн ажлыг амжилттай зохион байгуулаад байна. Эхний ээлжид экспорт, импортын ариутгалын байгууламжийг байгуулсан. Ингэснээр улсын хилээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийг олон улсын стандартын дагуу  ариутгах боломжтой болсон. Тус ариутгалын байгууламж нь нийтдээ 10 тонн бодисын нөөцийн савтай. 10 тонн бодисоор нийтдээ 1000 машиныг ариутгадаг. Ариутгалын байгууламжийн үйл ажиллагаа нь жигдрээд явж байна. Хоёрдугаарт хилийн орчимд байрлах хяналтын цэгийг сайжруулсан. Хяналтын цэг дээр улаан, шар, ногоон  бүсийг тогтоосон. Мөн хяналтын байруудын байрлалыг зөв урсгалд оруулж үйлчилгээ авах жолооч нарт ойртуулсан. Импортоор орж ирж байгаа бараа, бүтээгдэхүүн дээр зөрчил гарч байна. Тухайлбал, 24 ААН-ийн 541 тонн 325 кг 85167 ширхэг бараа бүтээгдэхүүн дээр Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцсон. Мөн хаяг, шошго нь тодорхойгүй зөрчилтэй 16 тонн хатаасан үзмийг улсын орлогод оруулсан. Гарал үүсэл нь тодорхойгүй, стандартын бус 12.6 тонн шар будааг устгасан. Мөн бичиг баримтын зөрчил, дутагдалтай хууль бусаар оруулж ирсэн цагаан будаа, нэг удаагийн амны хаалт, бээлийг хурааж устгалд оруулахаар ажиллаж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-05 202.126.88.199

Ачаа тээвэр авто замаар 50 60 хувь өссөн юм байхгүй шүү яг хуучин байсан тэр хэвээрээ л байгаа. Энэ сайтууд үнэн зөв мэдээлэл хийж баймаар байна

Avatar

ylcuun xamgaalaltad abax 2021-08-05 130.253.28.6

nygeltei
-boxirduulj baigaa tyl,OPUULAXGUI BAIX.

Avatar

ta nar,aan yyn ? geed yax gej baigaag ni conc l doo, tag bolchixiin. sataaryylj 2021-08-05 130.253.28.6

BLOKLOJ,SATAARUULJ

Avatar

ta nar,aan yyn ? geed yax gej baigaag ni conc l doo, tag bolchixiin. sataaryylj 2021-08-05 130.253.28.6

BLOKLOJ,SATAARUULJ

Avatar

Зочин 2021-08-05 130.253.28.6

osoldoxgyi

Avatar

conurxoj,alaj - opocyyduug yaduuruulj 2021-08-05 130.253.28.6

– yyx yumaa oopsdoo
– booptsog,/ pungee

Avatar

Зочин 2021-08-05 64.119.19.193

Шатахууны үнэ ханштайгаа уялдах байхдаа. Түүнээс биш дарга нарын амаар болдог зүйл биш байхаа

Avatar

??????? 2021-08-05 192.82.80.253

7km t hed ideh uu

Avatar

Гэбэр 2021-08-05 66.181.161.62

Яг уу. Чадахгүй бжийж бүү донгос

Avatar

Зочин 2021-08-05 202.126.88.218

Энэ отгонсүх уянгалж маш гоё ярьдаг хүн.яг зам тээврийн яамны төрийн нарийн шиг.

Avatar

Зочин 2021-08-05 103.229.121.52

Барах уу харж л байя.

Avatar

Зочин 2021-08-05 202.126.89.89

эрдэнэчулуун гэж тэтгэвэрийн эмгэн Монголын ард түмнийг торгон шийтгэнэ а**а бүлнэ хүчэндэнэ гэсэн яриатай орчлон шоодчихсон эмгэн

Avatar

Зочин 2021-08-05 122.201.21.223

Чи бол торгуулж шийтгүүлж бүлүүлж хүчиндүүлж байхдаа таарсан маанаг бна

Avatar

Зочин 2021-08-05 202.21.113.238

5 дахин нэмчээд 3 дахин бууруулах юм уу

Avatar

Зочин 2021-08-05 202.126.89.89

бензин 600 төг нэмчихээд 100 төг буулгачихаад би ажил хийсэн одоо наад гавьятаа өг гэдэг нь МАНгаруудын зан

Avatar

Бүү март мартвал.. 2021-08-05 202.126.89.224

Чиний Эрдэнэ төр барьж байхдаа яалаа

Avatar

Зочин 2021-08-05 66.181.187.200

Эхлээд бууруулчих тэгээд олон юм донгос. Бэлэн амт шалдан гуятай гэж сонсоогүй юу

Avatar

Зочин 2021-08-05 202.70.34.98

20 дахин өсчихөөд 3 дахин буурна гэдэг том луйвар.

Avatar

Зочин 2021-08-05 66.181.161.25

худлаа шаахаа л байчих, хугацаа нь урт 1 машин сар гаран болж ирж байхад яаж зардал буурах юм. зүгээр ядаж наад үе шат бүрээрээ хахууль авдаг байцаагч дарга нтр новшнуудаа хахууль авдаггүй яг шудрагаар оочир дарааллаар нь явуулдаг болгочих новшнуудаа

Avatar

Зочин 2021-08-05 43.242.241.218

Шар будаагаа устгаж байхаар өвөлжит хүндрэх үед малчиддаа өгч болохгүй юу. Хачин улсууд байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж