МАН: Нэр дэвшигчдийг судалгаагаар тодруулна

Хуучирсан мэдээ: 2021.08.05-нд нийтлэгдсэн

МАН: Нэр дэвшигчдийг судалгаагаар тодруулна

МАН: Нэр дэвшигчдийг судалгаагаар тодруулна

МАН-ын бага хурал өндөрлөлөө. Хурлаар хоёр асуудал хэлэлцжээ. Энэ талаар МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва "МАН-ын Бага хурлын 12 дугаар хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Тодруулбал, нөхөн сонгууль болон нөхөн сонгуульд нэр дэвших хүнийг тодруулж, санал хураах журмыг баталсан. Тухайн хоёр тойрогт нэр дэвших эрхмүүдийг сонгохдоо социологийн судалгаан дээр үндэслэх, анхан шатны намын байгууллагын саналыг харгалзан үзэх, намын гишүүдийн саналыг харгалзан үзэх гэсэн олон заалттай. Нэр дэвшигчдийг тодруулах хуулийн хугацаа ирэх сарын 1 /есдүгээр сар/ юм. Намын бага хурал тухайн үед дахин хуралдаж, дээрх шаардлагуудыг хангасан хүмүүсийг нэр дэвшүүлнэ. Их хурлын товыг одоогоор тогтоогүй. 4 жилд нэг удаа хуралддаг. Хурлын товыг бага хурлаар товлодог” гэв.


МАН-ЫН БАГА ХУРЛААР НӨХӨН СОНГУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ

МАН-ын бага хурлаар нөхөн сонгуулийн асуудлыг хэлэлцэх аж. Хуралдаан цахимаар 11.00 цагт эхлэх юм. Тодруулбал, УИХ-ын 18 болон 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд тус намаас дэр дэвших дэвшигчдийг тодруулах юм байна.


 МАН-ЫН БАГА ХУРАЛ БОЛНО

МАН-ын бага хурал өнөөдөр /2021.08.05/  Тусгаар тогтнолын ордонд болно.

Өнгөрөгч зургадугаар сард МАН-ын бага хурал цахимаар болсон билээ. Уг хурлаар намын даргыг сонгох эсэхийг хэлэлцэж, зуун хувийн саналаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг тус намын даргаар сонгосон юм. Бага хурлаар Бага хурлын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, бусад зохион байгуулалтын ажлыг ярилцах бөгөөд МАН-ын дүрмийн дагуу Их хурлын товыг тогтоох гэнэ.

МАН-ын бага хурлын дэлгэрэнгүйг эргэн мэдээлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж