“Walt Disney”-н орлого 40 хувиар өсөв

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

“Walt Disney”-н орлого 40 хувиар өсөв

Walt Disney компанийн орлого 2010 оны хоёрдугаар улиралд өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 40 хувиар өссөн байна. Долдугаар сарын эхээр компанийн цэвэр орлого 1,3 тэрбум ам.доллар болсон ба өнгөрсөн оны мөн үед энэ үзүүлэлт нь 954 сая ам.доллар байжээ. Орлогод компанийн сүүлчийн кинонуудын кассын орлого ихээхэн нөлөөлсөн байлаа. Тухайлбал, “Тоглоомын түүх 3” гэхэд л энэ хүүхэлдэйн кино наймдугаар эхний мэдээгээр 895 саяыг цуглуулсан ба төсөл нь 200 саяар хэрэгжсэн юм.

Тим Бертоны “Алиса ид шидийн оронд” киноны орлого нэг тэрбумаас давсан байлаа. Өнгөрсөн сарын сүүлчээр компанийн удирдлага 100 саяас дээш төсөвтэй кинонуудыг телевизид амжилт олно гэсэн итгэлтэй үед л хийж байхаар бизнес төлөвлөгөөгөө өөрчилсөн байна. Компани Miramax  студийг 660 сая ам.доллараар зарсан ба одоо зөвхөн Disney, Pixar ба Marvel брэндүүдэд  тулгуулан ажиллах гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж