М.Лхагвагэрэл хагас шишээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2021.08.05-нд нийтлэгдсэн

Токио 2020

М.Лхагвагэрэл хагас шишээд шалгарлаа

М.Лхагвагэрэл хагас шишээд шалгарлаа

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 125 кг-ийн жинд өрсөлдөж буй М.Лхагвагэрэл ээлжит барилдаанаа Германы Геннади Гудиновичийн эсрэг хийж, 6-5  харьцаатайгаар яллаа. Ийнхүү манай тамирчин хагас шигшээд шалгарч байна. Тэрбээр мөнгөн медалийн төлөө АНУ-ын тамирчин Габле Стивсонтой барилдана.


М.ЛХАГВАГЭРЭЛ, Б.БОЛОРТУЯА НАР ШӨВГИЙН НАЙМД ШАЛГАРЛАА

Чөлөөт бөхийн рэгтэйчүүдийн 125 кг-ийн жинд өрсөлдөж буй М.Лхагвагэрэл ээлжит барилдаанаа Германы Геннади Гудиновичийн эсрэг хийж, 6-5 гэсэн харьцаатай яллаа. Ийнхүү манай тамирчин хагас шигшээд шалгарч байна. Тэрбээр мөнгөн медалийн төлөө АНУ-ын тамирчин Габле Стивсонтой барилдана.

"Токио-2020" олимпын Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 125 кг-д барилдаж буй М.Лхагвагэрэл Беларусийн Дзианис Храмянковыг ялж, шөвгийн наймд шалгарлаа. Эмэгтэйчүүдийн 53 кг-ийн жинд зодоглож буй Б.Болортуяа эхний барилдаанаа Гуамын Ркаела Мари Рамос Аквиногийн эсрэг хийж, 4-0 гэсэн харьцаатай яллаа.

Тэрбээр дараагийн барилдаанаа Экуадорын Луиса Валвердегийн эсрэг хийнэ.


Б.ХОНГОРЗУЛ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА

Б.Хонгорзул Гвиней улсын тамирчин Фатумата Камараг 10-0 гэсэн харьцаатай ялж, хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрбээр үдээс хойш АНУ-ын тамирчин Хелен Марулистай барилдана.


Б.ХОНГОРЗУЛ 10.00 ЦАГААС ХҮРЛИЙН ТӨЛӨӨХ ЭХНИЙ БАРИЛДААНАА ХИЙНЭ

Монголын баг тамирчдын өнөөдрийн/2021.08.05/ тэмцээний хуваарийг хүргэж байна.

Чөлөөт бөх

  • Эмэгтэйчүүдийн 57 кг – Б.Хонгорзул vs Фатумата Камара/Гвиней/ – 10.00 цагт
  • Эмэгтэйчүүдийн 53 кг – Б.Болортуяа vs Ркаела Мари Рамос Аквино/Гуам/ – 11.05 цагт
  • Эрэгтэйчүүдийн 125 кг – М.Лхагвагэрэл vs Дзианис Храмянков/Беларусь/ – 11.12 цагт

Өнөөдөр 10.00 цагаас Б.Хонгорзул хүрэл медалийн төлөөх дагах барилдаанаа хийх гэж байна. 20 настай, анхны олимпдоо оролцож буй түүний хувьд өчигдөр эхлээд Францын Матилде Ривьерег ялж, шөвгийн наймд олимп, дэлхийн аварга Японы Рисако Каваитай тааран барилдаж, ялагдал хүлээсэн. Улмаар Япон бөх алтан медалийн төлөө шалгарч, манай тамирчин дагах барилдаан хийх эрхтэй болов. Хэрэв Б.Хонгорзул дагах барилдаандаа ялвал хүрэл медалийн төлөө барилдах болно.

Наймдугаар сарын 4-ний байдлаарх медалийн хүснэгтийг толилуулж байна.

  1. Хятад – 32 алт, 22 мөнгө, 16 хүрэл – нийт 70 медаль
  2. АНУ – 25 алт, 31 мөнгө, 23 хүрэл – нийт 79 медаль
  3. Япон – 21 алт, 7 мөнгө, 12 хүрэл – ний 40 медаль
  4. Их Британи – 15 алт, 18 мөнгө, 15 хүрэл – нийт 48 медаль

65. Монгол – 0 алт, 1 мөнгө, 2 хүрэл – нийт 3 медаль

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж