Турк: Бидний уушги шатаж байна | News.MN

Турк: Бидний уушги шатаж байна

Турк: Бидний уушги шатаж байна

Турк: Бидний уушги шатаж байна

Туркийн өмнөд эрэг шатаж байна. Түймрийг унтраах тоолонд ой модтой толгод дээгүүр өтгөн утаа ээлжлэн суунаглаж нөгөө талд нь өөр нэгэн гал дүрэлзэх шиг. Час улаан наран зузаан мананг нэвтлэн гэрэлтэхүйд өтгөн ногоон ой модод сааралтан үзэгдэнэ. Урт хугацаанд үргэлжилсэн хэт халалт болон хуурай цаг уурын улмаас Турк улсад сүүлийн жилүүдэд тохиогоогүй ойн түймэр асч гамшиг нүүрлэж буй нь энэ юм. Сүүлийн найм хоногийн хугацаанд 30 орчим бүс нутагт 150 гаруй ой хээрийн түймэр гарсан нь нийт 1187.89 км/квадрат газар нутгийг хамарчээ. Ойн түймрийн ихэнх хэсэг Газар дундын тэнгис, Эгей тэнгисийн эрэг дагуух Анталия, Бодрум, Мугла, Мармарис хотуудын хэд хэдэн амралтын бүсэд гарсан байна.

Туркийн гал сөнөөгчид далайн эргийн ойролцоох ой модоор асаж буй түймрийг унтраахаар найм дахь өдрөө ажиллаж байна. Өнгөрсөн Лхагва гаригт эхэлсэн ойн түймэр өдгөө найман хүний амь насыг авч оджээ. Ойн түймрийн ихэнхи нь Туркийн аялал жуулчлалын бүсэд гарч байгаа тул хотын оршин суугчид болон жуулчдыг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх ажиллагааг идэвхитэй явуулсан юм. Тухайлбал, Мугла хотоос 10 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн тухай Туркийн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу наймдугаар сарын 2-нд мэдэгдэв. Мөн Бодрум хотын оршин суугчид болон амрахаар ирсэн жуулчид жижиг завь, автомашин, ачааны машины аль боломжтойг хөлөглөн галын бүсээс дайжжээ.

Хөдөө аж ахуй, ойн асуудал эрхэлсэн сайд Бекир Пакдемирли твиттер хуудаснаа “Гал унтраах ангийнхан Анталия, Мугла зэрэг далайн эргийн аялал жуулчлалын бүсэд гарсан есөн түймрийг унтраалаа” гэв. Гэвч Испарта, Денизли, Измир, Адана мужуудад гал идэвхтэй ассаар байгаа аж.

Харин Туркийн зүүн өмнөд хэсэгт орших Тунчели хотод гарсан өөр нэг түймрийг цурмалжээ. Ийнхүү өнгөрсөн Лхагва гаригаас хойш 30 гаруй мужид гарсан 137 түймрийг унтраасан байна. Пакдемирли үчтэй салхитай, чийгшил багатай, цельсийн 40 хэмээс дээш халуун өдрүүд үргэлжилж байна. Бидний түймэртэй хийх тэмцэл ийн өрнөж байна" гэсэн юм.

Мугла хотын далайн эргийн Мармарис амралтын газрын ойролцоох Турунч хотод нүүлгэн шилжүүлэх ажиллагааг мөн явуулсан юм. Тэгвэл аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсой “Түймрийн аюул арилснаар зарим жуулчид зочид буудалдаа буцаж очих боломжтой болсон” гэжээ. Турк улс галын аюултай ийнхүү тэмцэж байх хооронд бусад улс чимээгүй хараад суугаагүй юм. Тухайбал, Европын холбооноос Турк улсад туслахын тулд Хорват, Испанийн гал унтраах онгоцыг дайчлуулахаар болжээ. Тэр дундаа Испани ус шүрших хоёр нисэх онгоц, нэг тээврийн онгоц, 27 цэргээ илгээсэн байна. Мөн Украин, Орос, Азербайжан, Иран улсын нисэх онгоцууд түймрийг унтраалцаж байгаа аж. ЕХ тусламжийн гараа сунгахаас өмнө Туркийн засгийн газар барууны орнуудын тусламжаас татгалзаж гал унтраах ажиллагааг алдагдуулж байна гэж зэмлэсэн юм. Харин Пакдемирли үүнийг үгүйсгэж зөвхөн ус хаях хүчин чадал нь таван тонноос хэтрэхгүй нисэх онгоц хүлээн авахаас татгалзсан гэжээ.

Мармарис хотод хотын дарга Мехмет Октай тус бүс нутгийн хоёр газарт түймэр ассаар байгаа гэсэн бөгөөд нийт 110 км² ой шатсан гэж тооцоолжээ. Наймдугаар сарын 1-ний өдөр ойн түймэр Хисарону тосгоны захад хүрэхэд олон тооны байшин шатсан агаад цагдаа нар түргэн тусламжийн багийнхан болон сэтгүүлчдийг нүүлгэн шилжүүлжээ. Октай "Бидний уушги сүүлийн таван өдрийн турш шатаж байна” гэсэн юм. Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожагын хэлснээр түймрийн улмаас наад зах нь 27 хүн бэртэн эмчлүүлж байгаа төдийгүй хэдэн зуун хүн эмнэлэгээс гарчээ. Эрх баригчид түймрийн шалтгааныг олж тогтоохоор ажиллаж байгаа юм. Хүний ​​"болгоомжгүй үйлдэл"-ээс болсон байх талтай ч хууль бус курдын зэвсэгт дайчдын хорлон сүйтгэх ажиллагаа байхыг ч үгүйсгэх аргагүй аж.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы Засгийн газар хамгийн сүүлийн үеийн гал унтраах онгоц худалдаж аваагүй гэх шүүмжлэлд ихээхэн өртсөн юм. Ойн түймрийг унтраахаар 16 нисэх онгоц, 52 нисдэг тэрэг, есөн нисэгчгүй онгоц, 150 хүнд машин, 805 хүнд даацын усны танкыг дайчлан 5000 хүний бие бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа ч цельсийн 40-ээс дээш хэмийн халуун, агаарын чийгшил багатай орчин, хүчтэй салхины нөлөөгөөр түймэр өдөөгдсөөр байгаа аж. Туркийн дотооддоо үйлдвэрлэсэн нисэгчгүй онгоцын тухайд цэгээс цэгт илрүүлэх технологийг ашиглан гарч буй ойн түймрийн мэдээллийг дамжуулдаг бөгөөд гал унтраах ангийнханд галыг хурдан илрүүлж унтраах боломжийг олгодог байна.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-05 192.82.75.248

Энэ удаад туркуудыг өрөвдөхгүй. Сүүлийн үед оролдохгүй юмгүй болж Монголчуудын өвөг дээдээс, үүх түхээр хүртэл оролдож тэдний гавъяа нь туркуудынх байсан ухааны юм ярьж бидний Монголчуудыг зүгээр үхэрчин, адуучин, туслах боол мэт байсан хэмээн түүхийг илт гуйвуулан дэлхий дахинд зарлан сурталчилах болсон. Бид олуулаа бөгөөд хүчтэй учир 3хан сая та нараас айж ичихгүй гэж дотоодынх нь мэдээлэл, олон нийтийн сүлжээнд илт өдөөн хатгаж тохуурхах болсон доо. Одоо жаахан ч гэсэн амаа хамхих байлгүй дээ

Avatar

Sa 2021-08-05 192.82.68.16

Chingis haan chini hyatad hun baisan hubiai bol hyatad hun geed bIgaa hyataduudtai uzeechee

Avatar

zochin 2021-08-05 66.181.161.84

Tvrk akhan dvvsde tuslaachee ymar orovdoltei bna

Avatar

Зочин 2021-08-05 118.70.170.139

Туркууд уйгагүй мод тарьдаг ард түмэн. Ямар харамсалтай юм бэ. Бас ойд амьдардаг хичнээн амьтад үхэж үрэгдэж байгаа бол.
Гал усны гашуун зовлон туулж буй Туркчуудын төлөө залбирья.

Avatar

Зочин 2021-08-05 202.126.88.218

хөөрхий, тархи нь өтсөн шашин гээч юмний боол яана даа.

Avatar

Зочин 2021-08-05 216.38.195.77

ylc

Avatar

GADNII CETGETS XURTS,+10 2021-08-05 216.38.195.77

XORIG.

Avatar

{ derged,dendyy } + A boxiriin yrgelj; unguu aldaxn virus, 2021-08-05 216.38.195.77

tseber bailaa.

Avatar

- yrt t ashigtai nuxtsuld,bogino uur bolgoj,ai 2021-08-05 216.38.195.77

emchluu, ch gex shig.

Avatar

UBCHIN ZOBLON UGULTGYI, AI 2021-08-05 216.38.195.77

YXEL

Avatar

cuburiin tuimeruun ytaa xed xonog burxlee, lal bichig,gariin yseg zyraxgyio bx. 2021-08-05 216.38.195.77

yu l bolood bn,daa,olonlog zang & daaxyy? tyryycheesee,salj yaduuruulj, xamtdaa
daraani jiij+yrbagch. xushugtei deer ,yrlagiixniig ashiglaj xylgaigaa, sonirxsong ni bureeseldeg yum shig bn.

Avatar

иргэн 2021-08-05 66.181.161.81

Туркуудээ та нар Монголчуудын өвгөд ддэдсийн бүтээсэн түүхээр оролдсоны шийтгэл чинь

Avatar

Зочин 2021-08-05 192.82.70.96

70-80 сая хүнтэй биз дээ наадахаа ундраал даа, исламын шашинтай орнуудад залбараад л байхаас биш бодитой бүтээлч үйлдэл хийдлэггүй, хийхээс зархуурдаг хандлага түгээмэл байдаг юм

Avatar

зочин 2021-08-05 202.21.100.210

Гал түймрийг хүн л унтрааж чадна.. залбираад байвал улам л шатна даа

Avatar

Зочин 2021-08-05 115.131.135.236

Ноднин Австралид түймэр гараад гамшиг болсон. Хаа сайгүй утаа. Утаагаар амьсгалах үнэхээр хэцүү шүү. Австрали тивийн ихэнх хэсэг шатсан. Сансрын хиймэл дагуулаас харахад Америкийн нутгийн дайтай том түймэр харагдаж байсан. Үнэн аймаар. Бурхан минь Туркын түймрийг унтрааж туслаач

Avatar

Зочин 2021-08-05 66.181.176.23

Amerik aus aas tomoldoo alaa

Avatar

Зочин 2021-08-05 202.21.126.82

Haramsaltai baina. Hun, amitnii ami bitgii uregdeesei!

Avatar

Zochin 2021-08-05 66.181.191.49

turkchuudad hohino grj helie

Avatar

Зочин 2021-08-05 115.131.135.236

Чи ч шувууны өндөгний дайтай өчүүхээн мөлийсөн тархитай амьтан байна даа тийм үү? Яаж хагас дутуу бичиж сурсан юм? Буруу ч гэөэн хэдэн үсэг холбочихож хөөрхий

Avatar

Зочин 2021-08-05 66.181.161.118

Эргүү мал вэ чи

Avatar

Зочин 2021-08-05 192.82.82.55

Эцсийн эцэст хүн гээч амьтаны балаг шүү дээ. Шуналаас үүдэлтэй дэлхийн дулаарал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж