9 сарын 1-нд оюутнууд цахим, сурагчид танхимаар хичээллэнэ | News.MN

9 сарын 1-нд оюутнууд цахим, сурагчид танхимаар хичээллэнэ

Хуучирсан мэдээ: 2021.08.05-нд нийтлэгдсэн

9 сарын 1-нд оюутнууд цахим, сурагчид танхимаар хичээллэнэ

9 сарын 1-нд оюутнууд цахим, сурагчид танхимаар хичээллэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр /2021.08.04/ бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс үе шаттайгаар эхлүүлэх болсон  талаар мэдээлсэн. 2021 оны хичээлийн шинэ жилийн талаарх мэдээллийг багцлан хүргэе.

ТУХАЙЛБАЛ,

  • Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс, их, дээд сургууль, коллежийн хичээлийг есдүгээр сарын 1-нээс цахимаар, 13-наас танхимаар эхлүүлнэ. Их, дээд сургуульд хөдөө, орон нутгаас 74.5 мянган оюутан Улаанбаатар хотод ирж суралцах урьдчилсан төлөвтэй тул хичээл эхлэх хугацааг ялгаатай тогтоосон байна.
  • Хичээлийг халдварын тархалтын нөхцөл байдалтай уялдуулан танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр зохион байгуулна. Халдвар илрээгүй ногоон түвшинд байгаа ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтыг танхимаар зохион байгуулна. Хүн хоорондын зай баримтлан анги танхимын багтаамжаас хамаарч нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 20-25 байна.
  • Аймгийн төв, нийслэлд байршилтай ерөнхий боловсролын сургууль болон халдвар илэрсэн тохиолдолд бүс нутаг дахь ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид хоёр бүлэгт хуваагдаж танхимд тав хоног, гэр бүлийн орчинд тав хоногт зайн, цахим хэлбэрээр тус тус ээлжлэн хичээллэнэ.

2-3 НАСТАЙ ХҮҮХДИЙГ ҮЕ ШАТТАЙ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛНА

Цэцэрлэгт эхний ээлжинд дөрөв, таван настай хүүхдийг танхимаар хамруулна. 2-3 настай хүүхдийг covid-19 халдварын нөхцөл байдал болон улирлын томуу, томуу төст өвчлөлийн вакцинжуулалттай уялдуулан цэцэрлэгт үе шаттай хамруулна.

Энэ хичээлийн жилд 1515 цэцэрлэгт 232 мянган хүүхэд, 854 сургуульд 718,817 сурагч, 75 МСҮТ-д 40,165 суралцагч, 88 дээд сургуульд 150,100 оюутан суралцана.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехникийн коллежийн багш, ажилчдын 90 гаруй хувь нь коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан. Мөн наймдугаар сарын 2-ны байдлаар 12-17 насны нийт хүүхдийн 74.8 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

эрдэнээ 2021-08-05 49.0.154.200

энэ жил хувийн их дээд сургуульд хүүхдээ битгий оруулаарай нэг жил өнжөөд ажил хийлгээд дараа жил оруулаарай эцэг эхчүүдээ цахимаар гээд гэртэй л сууна шүү дэмий мөнгөө хувийн хулхи сургуульд өгнө гэсэн үг шүү

Avatar

Иргэн 2021-08-05 192.82.92.44

Засгийн газар цагаан сарын дараа яаравчлан орон нутга руу явах хөдөлгөөнийг нээж өвчнөө улс даяар тараасан. Одоо өвчлөл буураад байгаа Улаанбаатарт өвчлөл улам нэмэгдээд байгаа хөдөөнөөс 74 мянган оюутнууд, дагалдаж ирдэг хүмүүсийн хамт орж ирэхээр дахиад нэмэгдэхгүй гэсэн баталгаа байхгүй. ХОХИРОГЧ НЬ ВАКЦИНД ХАМРАГДААГҮЙ БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮД болно шүү.

Avatar

Зочин 2021-08-05 202.126.89.98

Вакцинжуулалт хийгээгүй бага насныхан яахын болж байнаа. Энэ жил би хүүхдээ танхимаар хичээлүүлэхгүй. Саяхан гэр бүлээрээ тусаад дөнгөж эдгэж байхад. Дахиж аваад мутацладах ойрхон байна.

Avatar

Irgen 2021-08-05 64.119.17.200

Цахимаар оруулая гээд бгаа хүмүүс хүүхэдгүй байхаа. Ихэнх нь цахимаар сурахгүй байгаа

Avatar

Зочин 2021-08-05 202.126.89.98

Хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө тэгж ярьж бна. Юм мэдэхгүй байж дуугаа бай ! ! !

Avatar

Зочин 2021-08-05 66.181.161.80

Ингэж завхарч байхаар зүгээр сургуульд тухайн жилд юу үзсэн байх ёстой юм тэр силабус-аа эцэг эхэд нь зарлаад тараагаад өгчих, өөрсдөө хүүхдээ хүмүүжүүлье

Avatar

зрчин 2021-08-05 202.131.227.82

сонголтыг эцэг эхчүүдэд өөрсдөд нь өөгөөсэй. өөрсдөө тэнхимд очих уу цахимаар орох уу гэдэгээ хосолсон загвараар сонгоод явъя. мэдээж үүсэх хариуцлагаа эцэг эх өөрсдөө хүлээнэ. цахимаар орсоор хоцрогдол үүсвэл эцэг эх л хариуцлагаа үүрнэ. Тэнхимээр ороод хүүхдүүд өвдвөл мөн л өөрсдөө хариуцъя.

Avatar

Зочин 2021-08-05 202.126.89.98

Гол нь ангийн нэг хүүхэд туслаа гэж бодъё. Тэр анги тэр чигтээ хамааралтай ш дээ

Avatar

Зочин 2021-08-05 66.181.161.55

Хүүхдийг танхимд бөөнөөр цуглуулан тахал тарааж сүйтгэвэл хэн хариуцлага хүлээх юм бэ?? Хүүхэд өвчилж ноцтой үр дагавар гарвал Боловсролын сайдыг нь буудаад ч нэмэргүй шүү дээ!!!

Avatar

Зочин 2021-08-05 124.158.70.22

Орос, Хятадад делта вирусын давалгаа газар авч байхад Монгол улс нэг их удаан тэсэхгүй л болов уу даа. Намар, Өвөлийн үед өвчлөл дахин газар авна. Танхимаар оруулах эрсдэлтэй. Бүгдийг цахимаар болго. Технологи зөвөөр ашиглаж сурцгаая. Үгүй бол Монгол улс хөгжинө гэж хэзээ ч байхгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж