Дуулиант хэргүүд юу болов? | News.MN

Дуулиант хэргүүд юу болов?

Дуулиант хэргүүд юу болов?

Дуулиант хэргүүд юу болов?

Олны анхаарлыг татсан сүр дуулиантай хэргүүдийг хэрхэн шийдвэрлэсэн эсэх асуудал нам жим болоод буй. Тиймээс бид өнгөрсөн сард хийгдсэн баривчилгаа болон хэргүүдийг мөрдөн шалгах ажил явагдаж байгаа талаар ЦЕГ, ТЕГ, прокуророос тодрууллаа.


ЗОДООНД ОРОЛЦСОН 13 ХҮҮХДЭД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖ, ЯЛЛАГДАГЧААР ТАТСАН

Дорнод аймагт автомашинаар хүн мөргөж зугтаасан залуугийн бичлэг цахим сүлжээнд тархсан. Тус хэрэгт 13 хүнийг холбогдуулан шалгаж байна. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Одоогийн байдлаар цагдан хорих, таслан сэргийлэх шүүх хуралдааны шийдвэрийн дагуу хэрэгт холбогдогчийг цагдан хорьжээ. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлд зааснаар хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг хийсэн учир эрүүгийн хэрэг үүсгэж, прокуророос яллагдагчаар татсан байна.

Уг зодоонд оролцсон нийт 13 хүүхдийг мөн Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйл буюу нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд халдсан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх шалтгаанаар хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Хуулийн дагуу гэм буруутай нь тогтоогдвол нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх юм байна.

ЗАМЫН-ҮҮДИЙН ДУУЛИАНТ БАРИВЧИЛГААНЫ ДҮНД ДАРГА НАРААС БАЙЦААЛТ Л АВСАН

Долдугаар сарын эхэнд Хууль зүйн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд суманд ажиллаж, авлигын мафи бий болгосон албан тушаалтнуудыг татан буулгаж, сэлгэж байгаагаа мэдэгдсэн. Гэвч дарга нарын суудал солигдсон ч хил гааль дээр гацаад буй ачаа тээврийн асуудал одоог хүртэл цэгцрээгүй байгааг карго тээвэрлэгчдийн төлөөлөл хэллээ. Авлигатай тэмцэх газрын алба хаагчид хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй гэв. Тус сумын Засаг даргын Тамгын газраас тодруулахад хэрэгт холбогдсон зургаан албан тушаалтан байцаалт өгөх хугацаандаа саатуулагдаж, хоёр хоногийн дараа суллагдсан. Мөрдөн шалгах ажиллагааны дагуу холбогдох хүмүүс шалгагдаад явж байгаа. Баривчлах болон хорих шийдвэр гараагүй гэлээ.

Харин Улсын ерөнхий прокурорын газраас Замын-Үүд сумд болсон баривчилгааны үеэр зургаан албан тушаалтанд холбогдох хэргийг хянан шалгахаар болсон.  Авлигатай тэмцэх газраас шалгалтын ажлыг явуулж байгаа гэсэн юм. Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгалт дуусаагүй учраас ямар нэгэн мэдээлэл өгөхгүй гэдэг хариу өглөө.

Замын-Үүдийн баривчилгаагаар:

  • Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр
  • Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд салбарын дарга А.Хатансайхан
  • Зам-Үүд сум дахь Хилийн 0108 дугаар ангийн захирагч Б.Нямбат
  • Зам-Үүд сум дахь Хилийн 0108 дугаар ангийн автозамын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Баттүшиг
  • Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Х.Уранбаяр
  • Зам тээврийн хөгжлийн төвийн ахлах н.Саруул нарын зургаан албан тушаалтанд хэрэг үүсгэж, шалгаж байгаа юм.

ГЭРТЭЭ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ, ТАГНАХ ТӨХӨӨРӨМЖТЭЙ С.ГАНБАТ ГЕНЕРАЛД ХАРИУЦЛАГА ТООЦООГҮЙ

АТГ болон УЕПГ-аас олон нийтэд мэдээлэл өгөхөөс татгалзаж буй дараагийн нэгэн хэрэг бол Бригадын генерал С.Ганбатад холбогдох мөрдөн шалгах ажиллагаа. Ямартай ч олон нийтийн таамаглаж байгаагаар С.Ганбатыг саатуулах үед гэрээс нь их хэмжээний бэлэн мөнгө, төрийн нууцтай холбоотой байж болох материал, чагнах төхөөрөмж зэрэг олдсон нь авлига албан тушаалын сүлжээтэй холбоотой байж болохыг үгүйсгэхгүй.  Гэхдээ хэргийн явц бас л таамаг төдийхөн, албаны эх сурвалжууд мэдээлэл өгөхөөс татгалзаж байна.

АЛБАН ӨРӨӨНДӨӨ АВЛИГА АВСАН Ч.ЧИНБАТЫГ СААТУУЛАН ШАЛГАЖ БАЙНА

"Дулааны гуравдугаар цахилгаан станц" ТӨХК-ийн захирал Ч.Чинбатыг ажлын өрөөндөө их хэмжээний авлига авч байх үед нь АТГ-аас долдугаар сарын 31-нд баривчилсан. Их хэмжээний төсөвт өртөг бүхий тендер сонгон шалгаруулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх мэдээллийн дагуу тус гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна.  Хэргийг шалгаж байна.  Тус газарт нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж, үндэслэлгүй хөлжсөн гэх гомдол иржээ. Эдгээр мэдээллийн дагуу хяналт, шалгалт явуулахад тендерт оролцсон аж ахуйн нэгжүүдийг зориудаар хасаж, өөрийн танил тал, хамаарал бүхий этгээд буюу аж ахуйн нэгжид давуу байдал олгосон, тендерийг өрсөлдөгчгүй олгож, шууд гэрээ байгуулсан байж болзошгүй зэрэг зөрчил илэрсэн аж. АТГ-аас мөрдөн шалгалтын ажил дөнгөж эхэлж байхад мөн л мэдээлэл өгөхгүй гэв.

Ш.НЯМДОРЖИЙГ ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ГЭХ ШАЛТГААНААР МӨРДӨН ШАЛГАЖ БАЙНА

Нийслэлийн прокурорын газрын даргаар ажиллаж байсан Ш.Нямдоржийг албан тушаалаа урвуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр саатуулаад байгаа. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүх шийдвэрлэх бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх ажиллагаа нүдээ олж байгаа ч албан тушаалтай хүмүүс баривчлагдах тоолонд мөрдөн шалгалтын ажлын хугацаа сунжирч, хариуцлага тооцох этгээд нь гэмгүй болоод цайрах тохиолдол ч бий. Сүр дуулиантай эхлүүлсэн эдгээр хэргүүд анхаарал татаж байна. Улсын хөрөнгө, эрх мэдэл, албан тушаалын авлигын хэрэгт холбогдогчийг хэрхэн нь удахгүй тодорхой болох биз ээ. Ямартай ч өнгөрсөн сард болсон дуулиант хэргүүдийн эргэн тойронд мөрдөн шалгалтын ажлууд л үргэлжилж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Өөр юу хэлэх вэ 2021-08-05 69.138.231.52

Кино кино

Avatar

Зочин 2021-08-05 150.129.143.146

Худлаа л жүжиг тоглоод байх юм

Avatar

зочин 2021-08-05 202.9.46.152

Элбэгдорж_бАТ ҮҮЛ НАРЫН ХЭРЭГ ЮУ БОЛСОН БЭ

Avatar

Зочин 2021-08-05 192.82.89.82

Шинэ агуу эрх мэдэлтэй оюуэрдэнийн бярыг нь харая. нөгөө ёсолгоо хүрэлсүг үнэхээр сүг үү, сүх үү гэдэгийг ч харая…

Avatar

иргэн 2021-08-05 202.21.109.57

Хятадын хууль шиг… хамгийн ХҮНД ЯЛ өгөөч ээ……..Хулгайч нарыг олны өмнө …нээлттэй …..хэргийг нь тас алж ШОРОНД нь олон жил хориоч ээ:::

Avatar

иргэн 2021-08-05 66.181.160.97

Энэ чапакууд гэдэг чинь дээрээ татаастай, сонгуулиар намаа ялуулахад үлэмж гавъяа байгуулагдсад шүү дээ. МАН намыг санхүүжүүлэх гэдэг нэрийн дор төрийн байгууллагуудын үйл ажиллагаагаар дамжуулж монголыг цөлмөдөг идээчингүүд. Акуулуудаасаа ч дутахгүй аюултай мафийн бүлэглэлүүд.

Avatar

Иргэн 2021-08-05 202.126.89.69

Элбэгдорж юу болсон бэ

Avatar

Зочин 2021-08-05 172.58.141.201

Uhsen gej duuldaagui

Avatar

Зочин 2021-08-05 64.119.16.188

Чепакуудыг л барихын. Акулуудыг барьдаг ч болоосой.

Avatar

Зочин 2021-08-05 66.181.161.78

Hen um be akuul ni???

Avatar

Буяа 2021-08-05 112.72.6.98

Манай хуулийнханы байж байгаа царай энэ, эхлээд сүржин баривчилна, дараа нь цаадуулаасаа мөнгө авдаг юм уу, яадаг юм бэ, суллаад л гүйцээ, ийм хуулийн засаглалтай улс сөнөх нь гарцаагүй.

Avatar

Зочин 2021-08-05 172.58.141.127

Yaj shiidehiig chini neg harchmaar baih yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж