ОЛИМПИЙН ХҮРЭЛ МЕДАЛЬТ Ц.ЦОГТБААТАР:
-Надад тусалж дэмжсэн багш дасгалжуулагч, хамт олон, гэр бүлдээ маш их баярлалаа. 2024 онд медалийнхаа өнгийг өөрчилж, ард түмнээ баярлуулах болно.
ОЛИМПИЙН ХҮРЭЛ МЕДАЛЬТ М.УРАНЦЭЦЭГ:
-Маш их баяртай байна. Олимпийн медаль аваад дүүдээ ярилцлага өгнө гэсэн амлалтандаа хүрлээ. Би олимпийн аварга болно гэж явсан. Бага зэргийн алдаанаас болоод хүрэл медаль хүртсэн ч баяртай байна. Олимпийн медалиа зүүх мөчид эх орон минь бодогдож байсан. Дараагийн зорилгоо баг хамт олонтойгоо ярилцаж байгаад шийднэ.
3Х3 САГСАНБӨМБӨГИЙН БАГИЙН ТАМИРЧИН О.ХУЛАН:
-Биднийг энэ хүртэл дэмжсэнд баярлалаа. Та нарынхаа итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно. Анх удаа Монгол Улс багийн спортоор олимпийн наадамд амжилттай оролцлоо. Тоглолтын үеэр багийн гишүүд маань хүнд бэртэл авсан. Ирэх 2024 оны олимпод дахин багаараа оролцохыг хичээх болно.
ДАСГАЛЖУУЛАГЧ С.ТУЛГА:
-Дэлхийн 206 улсаас наймхан орон олимпийн наадамд оролцсоны нэг нь Монгол байлаа. Монголын баг багийн спортоор анх удаа амжилттай оролцлоо. Ирэх 2024 онд багаараа ногт ганзагалаж ирэх болно. Эрэгтэй баг олимпийн эрхээ авчихсан байсан.
ОЛИМПИЙН МЕДАЛЬТНУУД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ
Токио-2020 олимпийн наадмаас медаль хүртэж, эх орныхоо төрийн далбааг мандуулсан тамирчид өнөөдөр /2021.08.04/ эх орондоо ирлээ. Тодруулбал, хүрэл медаль хүртсэн Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нар болон мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын тамирчин Саид Моллаеи тэргүүтэй баг, тамирчид оройн 23.05 цагт Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардлаа.
Олон улсын нисэх буудлын гадна талбайд Монголынхоо баг тамирчдыг угтан авахаар гэр бүл, найз нөхөдийн төлөөлөл цуглажээ.
Олимпийн медальтнуудтай хамт жүдо, бокс, буудлага, байт харваа, хүндийн өргөлтийн тамирчид гээд 40 хүний бүрэлдэхүүнтэй эх орондоо ирсэн байна.
Токио-2020 олимпийн наадмаас медаль хүртэж, эх орныхоо төрийн далбааг мандуулсан тамирчид өнөөдөр /2021.08.04/ эх орондоо ирлээ.
Posted by News.mn on Wednesday, August 4, 2021
Холбоотой мэдээ