Коммунизмын хий үзэгдлүүд Төрийн ордноор тэнэж явна | News.MN

Коммунизмын хий үзэгдлүүд Төрийн ордноор тэнэж явна

Хуучирсан мэдээ: 2021.08.05-нд нийтлэгдсэн

Коммунизмын хий үзэгдлүүд Төрийн ордноор тэнэж явна

Ямар ч дарангуйлал үлгэр шиг өнөөдрийн асуудлыг шийдэж, үлгэрийн мэт амлалтаар эхэлдэг билээ. Үлгэр бүхэн аз жаргалтайгаар төгсдөггүй ч амар сайхандаа жаргадаг. Харин бодит амьдрал дээр амар сайхандаа жаргахыг тэнгэр дэвшсэн хойноо л үздэг.

Коммунизмын хий үзэгдлүүд Төрийн ордноор тэнэж явна

-Коммунизмын эцэг Карл Хайнрих Марксын бичсэнчлэн хий үзэгдэл Төрийн ордонд тэнэж явна, коммунизмын хий үзэгдэл.-

Хоёр хөрш маань сансрын аялал жуулчлалыг хүн төрөлхтөнд санал болгож байхад манай төр засгийн удирдлагууд 400 сая жуулчин авчрах тухай үлгэр ярьж, амьтан хүн алмайруулсан. Одоо тэгээд хийж, хэлэлцэж байгааг нь харжээ суухад нөгөө олон сая жуулчдаа хүлээж авахад бэлтгээд л байгаа бололтой юм. Хөвсгөл далайд тэртээ 1986 онд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татаж гаргана л гэнэ, андлалын хөшөөгөөр аялуулж, өглөөний гудамжинд цайлж, бамбарууш кафедаа суулгах байх даа бодвол.

Шатахууны үнэ 600 төгрөгөөр нэмэгдэхэд ганцхан чиглэл өгөөд 100 төгрөгөөр бууруулж гялайлгасан. Цар тахлыг тогтоон барьсан туршлагаараа дэлхийд шагшигдсан баримтат кино хийлгэхээр бэлтгэж ахуйд өнөөх нь гэрлийн хурдаар тарж, хэд хэдэн хувилбараар монголд дэгдээд мянга мянгаараа өвчилж, үрэгдээд эхлэхтэй зэрэгцэн Ковидын хуулиа сунгаж, татварын мөнгийг салхинд хийсгэсээр… Улаан залаат хөх монголчууд хөгшин хөвөөгүй үлгэрт дуртай хэвээр. Аль амныхаа зоргоор бурсанд нь итгэл хүлээлгэсэн. Золоор одоохондоо зовсон ч өөрийн эрхэнд зовж буй нь олзуурхууштай.

Монгол хүний цог заль, хийморь лундаа, сэтгэл юуг нь өргөх зорилготой гэх асар үнэтэй клип, коммунист бүтээн байгуулалтыг магтан дуулуулахаар зарласан уралдаан, наадмын төсвийн зарцуулалт өнөө хэр шилэн дансанд шивэгдсэнгүй. Захиалагч хийгээд гүйцэтгэгч, “Удирдаач хийгээд хөгжимчид” нь усанд хаясан чулуу мэт сураггүй болсныг бодвол олсон хэдээрээ наргиж зугаацаж яваа биз. Олимпын шуугианд дарагдаад олон нийт одоохондоо нам жим. Монгол хаашаа яваа нь биш “Молом”-ыг яаж угтав гэдэг дээр акцент өгөх нь гэнэн хийгээд цайлган…

…Миний ардын сэтгэл цагаан. Гэвч аажим аажмаар тамирдаж, ялих шалихгүй халамжид нүд нь сохроод удлаа. Энэ зуурт эрх чөлөө, үзэл бодол, чөлөөт зах зээл гээд ардчиллын үнэт зүйлс болгон руу төрийн эрх мэдэлтнүүд халдаж, боомилох явдал удаа дараа гарах болов. Ингэхдээ иргэдийн санал бодлыг эхэлж тандах нь сурамгай. Олон нийтийн сэтгэл зүйг танадаж, эд эсийг нь үхүүлэн бухимдуулсны дараа сая утгагүй шийдвэрээсээ татгалзан гэгээнтний дүр эсгэх авай. Эмгэнэлтэй нь, төрийн хэрэг тамхины цэг хавиар. Утаа үлээх мэт сэвсэн нь албан мэдээтэй яг таг таарахыг яана. Бид урагшлах бус ухарчээ.

ПОПУЛИЗМААС ЦЭРЭГЖИЛТ

“Зээл тэглэнэ” гэж сонгогдсон удирдагчийн популист үйлдэл яван явсаар цэрэгжсэн бүтээн байгуулалт руу шилжив. Монголд мянга мянган залуус ажилгүй, хэдэн зуун барилгын компанид байсаар байтал ажлыг нь төр булааж цэргүүдээр төмөр зам бариулав. Хувьсгалаас хувьсах нь илүү хэцүү ажээ. Ажилгүй, орлогогүй монголчуудын сэтгэлийн мухарт дараатай байсан хуучнаа санагалзах хүсэл үүнийг аяндаа хүлээн зөвшөөрөв. Коммунист үзэл амь орж, хувийн өмчийг жигшин зэвүүцэж, хэний ч биш болгохыг шаардав. Олон зуун компани Ковидоос илүү төрийн энэ мэт шийдвэрийн балгаар хаалгаа үүдээ барьж, дампуурлаа.

Тус тусдаа байх ёстой институциуд нэг баг болж үүнийг дэмжсэн билээ. Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дэмжсэн Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх цэргийн бэлтгэл хүчний холбоог байгуулж, УИХ-ын дарга нь цэцэг өргөх ёслолд хэрхэн хөл тавин алхаж буйгаа намын даргадаа харуулахыг хичээж, төрийн сайд хууль, хүчнийхэнтэй очиж уурхайг улсын мэдэлд авч, мачо улс төр Монголоор нэг цэцэглэв. Өнөөдөр төрийн сэтэртэй хэн бүхэн цэрэг хувцсаар имиж бүрдүүлж байна.

 У.Хүрэлсүх:

-Чөлөөт зах зээл гэж байхгүй гэж би ойлгож байгаа. Миний баримталж байгаа бодлого. Яагаад гэвэл би Засгийн газрын тэргүүн. Хүссэн хүсээгүй энэ засгийг би удирдаж байгаа. Одоо бол төрийн зохицуулалттай зах зээл гэж байна. Хүн болгон хүссэнээ хийдэг зах зээл байхгүй болсон. 2020.09.07

Ингэж чөлөөт зах зээлийг үгүйсгэсэн хүн өнөөдөр Ерөнхийлөгч болжээ. Түүний дур хэрхэн ханахыг чөтгөр бүү мэд. Тангараг өргөхдөө хэлсэн үгэнд нь 27 удаа “төр”, 3 удаа “хүний эрх” гэсэн үг давтагдсанаас харвал бүүдгэр өдрүүд айсуй.

ХҮҮХЭД НАСНЫ МӨРӨӨДӨЛ БУЮУ УХРАЛТ

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болмогцоо хуучны “Бамбарууш” кафег буцаан сэргээхээр болов. Дутуу, дулимаг хөдөөгийн буйдхан тосгонд төрж өссөн хүний хувьд тэрхүү кафед хүүхдийн баяраар ганц удаа орж, хариуд нь бүтэн жил онц сурах даалгавар авдаг байснаа ихэд бахдалтайгаар дурсана лээ. Дутуугийн комплекс хэцүү. Бидний хүүхэд насанд эмээгийн авдрыг онгойлгоход мандарин, алим ханхлаад байсан нь чанартайдаа бус ховордоо байсан юм шүү дээ. Бамбарууш кафе ч бас л гоёдоо биш жилдээ ганц нэгхэн ордог, цөцгийтэй банш айл болгон хийдэггүй байсандаа л учир нь бий. Хонь, ямааны гуравдугаар зэргийн мах, гэдэс цувдай, хольцгүй талхаар тэр нийгэм тансагласан билээ. Харин одоо цаг өөр болсон. Хүүхдүүдийн үзэж, харах, амтлах мэдрэмж тэс өөр болсон. Тэгээд ч хүүхдүүд сургууль, цэцэрлэгээр дутагдсан өнөө цагт Ерөнхий сайдын бодох асуудал энэ огт биш. Тэр бас эмэгтэйчүүдийг цэрэгт явуулах тухайгаа очиж очиж жендерийн хурал дээр хэлсэн. Хойд Солонгос, БНХАУ-д бол байж болно. Залуусын идэж, уухыг заадаг, эмэгтэйчүүдийг зэвсэг агсуулах бодол хүний эрхийг дээдэлдэг улсын Ерөнхий сайдаас гарвал өөрийнх нь бүрэн эрх дуусна. Нийтийн биеийн тамирыг ч бас сэргээх тухай тэр нэгэнтээ ам алдсан. Дутуугийн комплекс хэцүү. Дутуугийн комплекстой төр, засгийн удирдлагатай байх түүнээс ч хэцүү…

Л.Оюун-Эрдэнэ:

-Манай улсын хувьд гэрлэлт залуужиж байна. 16,17-той хүүхдүүд хүүхэд гаргаж, гэртээ сууж байна. Намайг шүүмжлэх байх. Гэхдээ хэлье. Энэ тохиолдолд эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарцгүй байдаг гэж байгаа юм. Ингэж байж идэвхтэй иргэнийг бий болгодог.

ХОЁР ХОНОГИЙН ӨМНӨ ХАМ ШИНЖ АЖИГЛАГДСАН НЬ

Хоёр хоногийн өмнө, зуун жилээ тэмдэглэх гэж буй холбооны залуу удирдагч УИХ-ын даргатай уулзсан мэдээ нүд бүлтийлгэв.

Энэ үеэр МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од “Илгээлтийн эзэд” хөтөлбөрийг сэргээж, энэ жилийн ургац хураалтаар Булган, Сэлэнгэ, Дархан болон Төв аймагт оюутан, залуусыг ажиллуулахаар болсон гэнэ. Үүнийг нь УИХ-ын дарга уухайлан дэмжиж.  Бүр УИХ бүхий л талаар дэмжиж , ажлын хэсэг гаргахаа ч амлажээ.

Энэ мэтээр коммунизмын хий үзэгдлүүд Төрийн ордонд амь орж байна. Сошиал ертөнцөд Монголын эх орончдыг үй олноор нь үгүй хийсэн Х.Чойбалсан шиг чадалтай удирдагч байгаагүй мэтээр сэвж байна. Ардчилсан нийгэмд коммунист нийгмийн дарангуйлагчийг амьгүй албат л магтан шагших билээ. Байгаад парламентын гишүүд Ардын хянан шалгах хороо шиг бүтэц бий болгохоор санаачилж явна. Шүүх засаглалд бүх бурууг чихдэг хэр нь өөрөө салбарыг нь хамгийн удаан удирдсан улстөрчийг ордонгоо амбаар гэхэд итгэдэг ард түмэн билээ, бид.

Болдогсон бол… тэрхүү нийгмийн дуунд гардагчилан,

-Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байсан бол… тэднийг буцаамаар.

ҮЛГЭР БОЛГОН АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСДӨГГҮЙ

Үзэсгэлэнт охин мангасаас аавыгаа аврахын тулд өөрийгөө золин барьцаанд үлдэж, хүчирхийлэлд нь байснаар дурлаж, бүр хайртай болсноор хараалыг арилгаж аз жаргалтай төгсдөг үлгэрийг “Үзэсгэлэнт гүнж ба Жонон” гэдгээр нь өнөөгийн хүүхдүүд андахгүй. Тэгвэл үүнийг сэтгэцийн эмч нар Стокхольмын синдром гэх агаад хүчирхийлэлд өртсөн хохирогч өөрт нь өчүүхэн төдий нааштай хандахад хүчирхийлэгчид сайн хандаж, ашиг сонирхлыг нь биелүүлэхэд бэлэн болдог сэтгэл зүйн эмгэг ажээ. Нөхөртөө зодуулаад байдаг хэр нь “Уухгүй бол сайн хүн л дээ” гэдэг эмэгтэйчүүд ийм сэтгэл зүйтэй болчихсон байдаг гэсэн үг.

Бид нийгмээрээ ийм л хаост орчихлоо. Цар тахлын үеэр бүр ч их автсан. Хөл хориог нийтээрээ эсэргүүцэж байснаа бэлэн мөнгө тарааж байгаад хөл хорино гэхэд хэчнээн нь чимээгүй болсныг санаж байгаа биз. Үр дүн нь өнөөдрийн үнийн хөөрөгдөл, эдийн засгийн уналт. Цаашид ч тэд барьцаа ахиулсаар байх болно.

Ямар ч дарангуйлал үлгэр шиг өнөөдрийн асуудлыг шийдэж, үлгэрийн мэт амлалтаар эхэлдэг билээ. Үлгэр бүхэн аз жаргалтайгаар төгсдөггүй ч амар сайхандаа жаргадаг. Харин бодит амьдрал дээр амар сайхандаа жаргахыг тэнгэрт дэвшсэн хойноо л үздэг. Тиймээс ч тэнүүлчлээд байгаа хий үзэгдлүүдийг үлдээлгүй хөөх хэрэгтэй, коммунизмын хий үзэгдлүүдийг.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
10
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

75 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ruth 2021-08-05 197.211.58.61

Бөөрөө мөнгөөр ​​зарах, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авна. [Fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2021-08-05 203.91.115.55

Монгол улс эдийн засгийн мөхөл сүйрэл рүү явж байна. Эдийн засаг нь сүйрсэн улс орон бусдын эрхшээлд ордог нь жам!!!. Улс оронд бий болсон хулгайч луйварчин авлигач төрийн түшээдтэй шийдвэртэй тэмцэхгүй бол монголчуудад хөл гишгэх эх оронгүй болох цаг ойрхон ирлээ.

Avatar

Түүхийн даажигнал 2021-08-05 122.201.21.53

Энэ нийтлэл. яах аргагүй үнэн
Ард түмэн цагаан. цаас юу ч эрээчиж болно шүү. 15 гаруй жилиийн өмнө Хадгаламж банканд алдагдсанд. Чимэдцэрэнгийн 14 тэрбум төгрөгний нэр нэгтэнгүүд тухайн үедээ өнөөдрийн энэ аз гайхамшигт популизмын ялалтаа зүүдлээгүй дээ

Avatar

Зочин 2021-08-05 64.119.24.68

ЭНЭ НИЙТЛЭЛД ДУРДСАН Стокхольмын синдромЫН ХАМГИЙН ТОМ ЖИШЭЭ БОЛ ОРОС АХ

Avatar

сору 2021-08-05 192.82.83.4

хүрэлсүг бол үнэндээ 8-р ангийн ч боловсролгүй нөхөр шүүдээ ярьж байгаа унгаж байгаагаа ялгахгүй, энийг хөөрөгдөөд мандуулаад ашиглаад байгаа үнэхээр хорон зорилготой урд зүгийн тавиулууд энэ МАН-ы том бүлэглэл болчоод байгаа. ухаангүй ноёны урагшгүй албат гэгчээр оюунэргүү гээд нөхөр одоо улс орны бүхийл салбарыг нурааж байна. бүхэлдээ хятадын хэдэн компаний тавиулууд монгол орныг удирдаж байна, утсан хүүхэлдэй болсон сүржин малнууд 2000 жилийн түүхтэй улсын багалзуурыг атгаж амь тавиулж байна

Avatar

Зочин 2021-08-05 59.153.112.138

ХҮРЭЛСҮХ, ОЮУН-ЭРДЭНЭ, занданшатар МЭТ БОЛ ЯМАР Ч БОЛОВСРОЛГҮЙ, ЗҮГЭЭР НАМ ДАГАЖ НАВСГАНАСААР ӨДИЙ ХҮРСЭН ХООСОН ТОЛГОЙТОЙ ӨЧҮҮХЭН БӨГӨӨД УВАЙГҮЙ ПОПУЛИСТУУД ЮМ. МОНГОЛ УЛС УДАХГҮЙ СҮЙРНЭ. ИЙМ ТЭНЭГҮҮДИЙГ СОНГОСОН АРД ТҮМЭН ӨӨРСДӨӨ Л БУРУУТАЙ. ХОХЬ НЬ Л ГЭХЭЭС ЮУ ГЭХЭВ, УДАХГҮЙ УСТАЖ ҮГҮЙ БОЛОХ БИЗ

Avatar

Иргэн 2021-08-05 192.82.67.233

ОХУ-д нийгмийн ядуурлыг бууруулахад либерал чөлөөт зах зээл олигтой нөлөөлөхгүй байна гэж үзээд нийгэмд үр өгөөжгүй хувийн үйлдвэрүүдийг төрийн мэдэлд авч төрийн капитализмыг чөлөөт зах зээлтэй хослуулах бодлого явуулж эхэлж байна.Ядуурлыг бууруулахын тулд ажилгүй ядуу хэсгийн байршлыг төрийн шийдвэрээр өөрчлөж ажиллах нөхцлөөр хангах, хэт ашиг хөөцөлдөн цалин хөлсөө дутуу төлдөг, төлбөрөө унждаг ХАА-г төрийн үйлчилгээгээр сольж амжилтад хүрсэн туршлага урьд хөршид маань байгааг туршья.

Avatar

Зочин 2021-08-05 202.55.188.37

Хүлээж байсан нийтлэл байна.

Avatar

сүнжээ 2021-08-05 103.29.144.173

Монголчууд хүнсний талон,халамжийн мөнгө хоёрт бялуураад ажил хийх хүн олдохгүй болсон үед цэргийн хүчээр бүтээн байгуулалт хийхэд болохгүй юмгүй.Коммунизмын хий үзэгдлээ сайн судалсан л байхдаа энэ сэтгүүлч.Уг нь юм уншдаг хүн бол"их хүмүүнийг бага хүмүүн шүүмжилдэггүй гэдэг"үгийг санаж Чойбалсанг зүгээр л орхимоор доо.Урвасан,шарвасан,дайсагнасан цаг үед хэлмэгдүүлэлт гарч л таараа.Сталин,Чойбалсан нарыг жулдрайнууд уг нь шүүмжлэх зүрх нь хүрэхгүй л баймаар

Avatar

Зочин 2021-08-05 202.126.89.143

Тэр хоёр одоо бурхан юм уу. Чамтай адил идэж уудаг, бааж шээдэг хүн байсан тэнэг писдаааа

Avatar

Lodoi 2021-08-05 202.9.46.26

Hyvid ochood l ashiggui ajlaad l tatvar tolhoo boliod l ezduud ni Ih hyrald syygaad hedhen hun tansag amidradag shuu.Hyviin omch tiim myndag um bol nefti importoldog hyviin kompaniyd une nemehgui bj bolno shuu de

Avatar

Зочин 2021-08-05 122.201.21.160

Ардчилагч нэртэй намуудын хулгайчид сууж байгаа шүү

Avatar

Зочин 2021-08-05 146.115.161.230

Бидний хаашаа яваад байгааг, яаж ухарч байгааг яааааг хэлж.

Avatar

хуульч 2021-08-05 88.125.80.192

та нар хуцалгүй л дуугай байцгаа. манай нам энэ улсыг авч яваа… хүссэн ч хүсээгүй ч манай намыг ард түмэн гэдэг малууд дэмжсэн гүйцээ…. ийм л бна.. цаашдаа ч ийм байх болноо

Avatar

Өвгөн 2021-08-05 59.153.86.105

Магадгүй том утгаар бол энэ жижиг улс өөрийгөө аваад явах эдийн засагатай, олон түмнээ тэжээх боломжтой үлдэх л чухаг юм бол уу даа. Жижиг улсад тэрэгч, цэрэгч хэрэгтэй байлгүй. Америхд нэг ерөнхийлөгч гархаар дэлхийн нэг өөр ардчилал яривал, тэгээд түүнийг нь дагавал юу болох бол. Цаг хугацааны урсгалд ямар ч онол лө лө юм биш үү. Цэцэрхэх ээ …….

Avatar

Зочин 2021-08-05 202.55.188.87

У.Хүрэлсүх:
-Чөлөөт зах зээл гэж байхгүй гэж би ойлгож байгаа. Миний баримталж байгаа бодлого. Яагаад гэвэл би Засгийн газрын тэргүүн. Хүссэн хүсээгүй энэ засгийг би удирдаж байгаа. Одоо бол төрийн зохицуулалттай зах зээл гэж байна. Хүн болгон хүссэнээ хийдэг зах зээл байхгүй болсон. гэж яриад тунхаглаад байсан улсууд хаачсан бэ?Яаг ачир дээрээ юмны үнэ хэцүү бид шийдэж чадахгүй зах зээлийнхээ зарчимаар явна гэж мурисан хүн хаана явна вэ?

Avatar

Зочин 2021-08-05 202.55.188.87

үнэ үнэ дахин үнэ.үгүй бол сүйрэл шүү?МАН-нхаан.Та нар чөлөөт зах зээлээс зугтах тусам бусдыг дууриаж яваа улс төр эдийн засагын туршилт чинь улсаа худалдан доройтуулж яваа үйлдэл шүү?

Avatar

Зочин 2021-08-05 202.55.188.87

бүх төрлийн халамж тэтгэлэгыг зогсоо.хөдөлмөр хийцгээ.чөлөөт зах зээлийг хөгжүүлье?Улс нь тэр орд баялагаа авдаг юм байгаа биз.Бид худалдаа наймаагаа чөлөөтэй эрхэлье.

Avatar

Зочин 2021-08-05 64.119.22.176

Үлгэр бүхэн сайхан төгсдөггүй гэдэг үнэн шүү.Тэр тусмаа монголын улс төрчдийн үлгэр төгөсгөл нь гашуун.

Avatar

Зочин 2021-08-05 103.57.95.117

Юм болгон дээр л төрийн гар харж байгаа биз дээ. Чөлөөт зах зээл гээд бүгдийг нь өөрт нь даатгаад яваач. Амаараа шороо үмхэж, эдийн засаг элгээрээ хэвтэж, зорилтот бүлэг, тэтгэвэрийнхэн сүйрнэ биз дээ тэнэш Нарантөгсөө. Гэрэл дулаан, хог усаыхаа мөнгийг 7 сард зогсоож, хүүхдийн мөнгмйг 20 мянга болгоно гэхэд юу гэж үгээ хэллээ. Битгий ингэж уншас алдаж бай Наранбөгсөө.

Avatar

Зочин 2021-08-05 103.57.95.117

Чөлөөт зах зээл гэсэн неолиберал онол даяаршлийн үйл явцтайгаа хамт дампуурсаныг энэ Нарантөгс гэгч их мэдэгч мэддэггүй юм байх дх. Юм уншиж толгойгоо цэнэглээч ээ. Төрийн зохицуулалттай зах зээлийг хөгжүүлэхээс өөр гарц байхгүй. Ялангуяа Ковидын үед төрийг оролцоогүй, кохицуулалтгүй аж ахуй нэгж, компаниуд, хувь хүн тэгээд яваад хөгжиж харагдаач.

Avatar

Зочин 2021-08-05 202.55.188.87

Амаараа шороо үмхэнэ гэж арчаагүй залхуу аль эсвэл оюун хомсдолтой,галзуу эргүү хүний асуудал ,тэгтэлээ чадарчихгүй байлгүй.Ард түмэн ээ бүү доромжил.МАН-ын бодлого л ийм байна.Чөлөөт зах зээл бол их өөр асуудал шүү?Хүрэлсүх ХҮРЭЛ нүүртэй болохоороо л тэгж тэнэгтжийншд.

Avatar

Зочин 2021-08-05 202.126.89.174

Намууд телевшеегуй, мэдлэг , боловсролгуй, ес зуйгуй этгээдууд тер барьж тоглосоор дампуурч бндаа!

Avatar

Зочин 2021-08-05 202.21.103.158

Беларусийг социализмын дархан цаазат газар гэдэг шиг манайх бас тийм нэртэй болох вий дээ

Avatar

Галаа 2021-08-05 202.179.15.10

Чөлөөт зах зээл гэж буруу үг хэрэглэж ирсэн. Буруу орчуулж, буруу ойлгуулж ирсэн. Төгс өрсөлдөөнт зах зээл, зохицуулалттай зах зээл, бүрэн хяналттай зах зээл гэж байна. Төгс өрсөлдөөнт зах зээлд төр оролцохгүй бизнес эрхлэгчид өрсөлдөөний дүнд ажиллана.

Avatar

Зочин 2021-08-05 202.9.40.91

Засаарай. Хаос гэж бичнэ.

Avatar

Зочин 2021-08-05 66.181.161.88

Сайн бичсэн байна шүү. Неокоммунист энэ сайт эл тоймыг тавьсанд талархаяа

Avatar

Зочин 2021-08-05 192.82.72.210

МИНИЙ ОЙЛГОСНООР ОЛОН НАМЫН СИСТЕМТЭЙ ПАРЛАМЕНТИЙН ЗАСАГТАЙ АРДЧИЛСАН УЛС ГЭЖ БОДДОГ ШҮҮ АН БОЛ ҮНЭНДЭЭ ДҮР ЭСГЭСЭН БҮР ХУВИРСАН КОММУНИСТУУД ШҮҮ ДЭЭ ТЭР ХАР МАШИН ТОЙРГИЙН ХУВААРИЛАЛТ ГЭЭД ЁСТОЙ ШИД НЬ БҮРДСЭН КОММУНИСТУУД ГЭДЭГ ЧИНЬ ОДООГИЙН АРДЧИЛСАН НАМ ШҮҮ ДЭЭ ЯЛАГДХААРАА ДАНДАА БУСАД РУУ ДАЙРНА ТА НАРЫГ ОЛУУЛАА ТАРВАЛЗАЖ БАЙХАД МАН ЮМ ҮЗСЭН ЮМ ШИГ ТЭВЧЭЭРТЭЙ БАЙСАН ШҮҮ ОДОО ШИНЭ ЗАЛУУ ӨӨР НАМ АНЫГ ОРЛОХ ХУГАЦАА ТУН ОЙРХОН БАЙНА ЗАЙЛЦГАА АН

Avatar

ХУУЛЬЧ 2021-08-05 192.82.64.190

ОДОО ЭНЭ ТЭРЭЭ ЯРЬЖ ОНОЛДОЖ ,НҮДЭНДЭЭ ХИЙ ҮЗЭГДЭЛ ХАРААД ХЭРЭГҮЙ Л ДЭЭ ,,,,МОНГОЛЧУУД УХАРЧ 1990 ОНДООД БАС ХЭРЭГҮЙ ,,ХАРИН МУУ САЙН Ч ЗҮТГЭЭД ДӨРВӨ ЖИЛИЙН ДАРАА СОНГУУЛИАРАА ГОМДОЛДВОЛ ЗҮГЭЭРСЭН ,,,,,МОНГОЛЧУУД ӨӨРИЙН УХААНААР ,ӨӨРИЙН ХҮЧ, ЭВ НЭГДЛЭЭРЭЭ БҮГДИЙГ ДИЙЛЖ ДАВЖ ЧАДАНА ,,,,

Avatar

Зочин 2021-08-05 202.179.25.78

Ардчилал чинь чиний ойлгож байгаа эрх дураараа тарвалзах гэсэн үг биш , Харин ч дарга нарыг ингэж тарвалзахыг нь хумих, чи болоод үр хүүхдүүд чинь ажил хөдөлмөрийнхөө хөлсөөр ямарч дарамт шахалтгүй амьдрахыг хэлж байгаа юм. Чам шиг толгой гар нь ажилладаггүй долигнож яваад мөнгөө олдог хүмүүст бол аргагүй шүү дээ таарахгүй байх нь

Avatar

Зочин 2021-08-05 202.179.25.78

Улс орны өнөөгийн бодит байдлыг ярихаар нам болоод талцчих юм .Чиний , миний бас үр хүүхдийн чинь амьдрал яригдаад байгааг ойлгох сэхээгүй , цүнх баригчид нам дагагчид ингэж үхэн хатан талцаж байна . Яагаад гэвэл Америкийн нэртэй их дээд сургуулиудад баялагаасаа өгөөд (Өөрөөр хэлбэл мөнгө өгөөд л ) сургана гэж яриад нөгөөдүүл нь алгаа ташдаг,мөнгө хичнээн байвч толгой чинь хүрэхгүй бол чамайг авахгүй гэдгийг ялгаж салгах чадваргүй толгойгоо угаалгадаг хэсэг бүлэг хүмүүс л эднийг сонгосон.

Avatar

Зочин 2021-08-05 203.91.115.54

Хаха үнэн хэлжээ

Avatar

Зочин 2021-08-05 190.2.153.101

Энэ юу болоод байнаа

Avatar

Зочин 2021-08-05 202.21.111.170

цэргүүд залуучууд биш юм уу мал аа харин ч зөв ажмил болсон амьдралд хэрэгтэй

Avatar

Зочин 2021-08-05 122.201.24.184

Ичмээр Намтай аймшигт намтай ичмээр ерөнгийлөгч ерөнхий сайдтай. Их хурал зг-т ямар хүмүүс залардаг юм бол гэж айх ичихээр өмнөөс нь ийм л төртэй болсон байна даа монгол маань

Avatar

Зочин 2021-08-05 202.21.107.82

ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТАЙ ЗАХ ЗЭЭЛИЙГ МОНГОЛЧУУД 1990 ОНД СОНГОЖ ЯВСАН …АН ГЭГЧ АНУ-Н ГАР ХӨЛИЙГ ШУУД ХУГА ЦОХЬ…ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧ ..

Avatar

Зочин 2021-08-05 202.21.111.170

АН-ыг арчаад МАНгаруудтайгаа дуус мал а

Avatar

Зочин 2021-08-05 66.181.161.93

МАН байгаа хурган дарга нар гэж хөдөөнөөс хотод ирсэн дарга дагаж далдайсан юу ч хийхээс буцахгүй оркуд байна наад захын соёл байхгүй, жинхэнэ мал дагаэ өссөн малнууд

Avatar

Зочин 2021-08-05 124.158.107.35

хий биш бодит үзэгдэл

Avatar

Зочин 2021-08-05 66.181.161.10

Хүрэлсүг оюулзгана мэтийн коммунизмын орхидосуудыг зайлуулах хэрэгтэй о цэг дээрээ очоод ойогох биз

Avatar

amar amgalan baig ard тумэн минь. 2021-08-05 103.212.117.43

чам шиг ард олныг хов живэнд хутгаж хорлонтой уймээнд турхирагч хар масс чи харин go away under ground!!!!

Avatar

Зочин 2021-08-05 64.119.19.181

АН-н та нар минь коминистаас тэгэж л их айгаад байгаа юм бол Тэр эрх дураараа тарвалзаж юу дуртайгаа үйлдэж байж болдог гэх тэр Америкдаа очоод л амьдарчихаач дээ!! Яагаад биднийг өөрсөд шигээ байлгах гээд шахаад шордоод шрупдээд байдаг юмб дээ!!??

Avatar

Зочин 2021-08-05 64.119.16.114

Harin chi ter kommunizmaa shuteed baigaa yam bol ter hoid solongostoo ochij amidar erguu kommunist

Avatar

Зочин 2021-08-05 202.126.89.213

Unen bichij, gehdee Choibalsan guai uneheer mundag hun baisan gej boddog. Hamgiin eh oronch udirdagch bsan. Unuugiin MAN urvagchid zuvhun namyn bolgoj degsduulj ashiglaj bna.

Avatar

Зочин 2021-08-05 124.158.70.45

Үүнээс харахад Хүүк эдийн засгийн ямар ч ойлголт байхгүй харанхуй муу эр байжээ.

Avatar

ЗОЧИН 2021-08-05 66.181.176.148

ХҮРЭЛСҮХ, ОЮУН-ЭРДЭНЭ МЭТ БОЛ ЯМАР Ч БОЛОВСРОЛГҮЙ, ОРК ГАРВАЛТАЙ ЗҮГЭЭР НАМ ДАГАЖ НАВСГАНАСААР ӨДИЙ ХҮРСЭН ХООСОН ТОЛГОЙТОЙ ӨЧҮҮХЭН БӨГӨӨД УВАЙГҮЙ ПОПУЛИСТУУД ЮМ. МОНГОЛ УЛС УДАХГҮЙ СҮЙРНЭ. ИЙМ ТЭНЭГҮҮДИЙГ СОНГОСОН АРД ТҮМЭН ӨӨРСДӨӨ Л БУРУУТАЙ. ХОХЬ НЬ Л ГЭХЭЭС ЮУ ГЭХЭВ, УДАХГҮЙ УСТАЖ ҮГҮЙ БОЛОХ БИЗ

Avatar

Зочин 2021-08-05 43.228.131.110

Гоё хэллээ.

Avatar

Зочин 2021-08-05 202.9.40.114

Зарим хүмүүс баруун явж амьдрана гэж айлгах юм. Чамаар монгол улс дутахгүй. Гадаад оронд цагаач гэж дуудуулж ад үзэгдэж амьдрахыг хүсэж байгаа бол хүслээрээ болоо. Үр удам нь лав л монгол хүн биш болж таар нь. Тэдний удам судар тьэр хүрээд тасарч танигдахгүй цагаачдын ирлийз хурлийз болж хувирна. удам судраа бохирлох нь таны л хэрэг. Монгол улс хөгжлийн жамаараа л урагшлана. Имй баян орны иргэд сайхан амьдрах нь гарцаагүй. Энэ нь цаг хугацааны асуудалаа

Avatar

Зочин 2021-08-05 202.126.89.213

Hehe, saikhan anekdot bna. 100 jil MAN huvalzny hartsgand goloo zogooj baigaagaa saihan gevel enduurel!!! Hairtsagnaasaa gar mankurt mini

Avatar

Зочин 2021-08-05 202.126.89.74

Hamaatnii ah maani ger byleeree baruund garaad 20 iod jil bolj bna. Irehgyi ghiin. Hivs tseverlegeenii companyd ajillaj bhaar mongoldoo ireed zamiin engineeree hiigeech gheer end hivs tseverleed mongoliin zamiin companii zahiralaas ilyy avdag gd bhiin bna lee…

Avatar

Зочин 2021-08-05 202.9.40.114

Та нарын мунхруулгад хэн ч автахгүй. Ан-ынхан ард түмнийг цагаан цаас яаж ч хошигруулж болно гэж өнөө хир нь бодсоор л байгаа юм байна. Та нар хэзээ ч өөрчлөгдөхгүй хуучнаараа сэтгэсээр л байх болотой. Ард түмэн тэнэг бишээ .Бид улс төрчид , намыг хэн нь хэн бэ гэдгийг сайн мэддэг болоод удаж байна. Монгол хэзээ ч социализм руугаа буцаж орохгүй тийм боломж үндсэн хуулиар байхгүй. коммунизм социализм ярьж ард түмнийг айлгаж өөрсдийхөө талд татах гэсэн санаа чинь бүтэхгүй явуургүй юмаа.

Avatar

Зочин 2021-08-05 66.181.161.127

Үхэр монголуудаа угаасаа бид цаашдаа улам л хамраараа газар шшаана ….одоо яахав дээ өөрсдөө сонгосон хохь н дээ би ч яахав авгай хүүхдээ аваад бушуухан баруун руу гарлаа үлдэж хамаатан садан хэцүү юмдаа

Avatar

Зочин 2021-08-05 202.21.109.115

Hodooni mal batsaan deesh gargasan ni iimeruu ur dun huleene shde naad mal batsaadn harvard avilga mongoor yavsn bhda namasaa huuk geed bank dampuurlsan glgoos boduul avaa bizde

Avatar

Зочин 2021-08-05 66.181.190.34

АН мухардахаараа коммунизм ярьж Ардын нам руу дайрдаг, үүнийг коммунизмын хий үзэгдэл гэдэг юм, нийгмийн хөгжлөөс дэндүү хоцорч ялзарчээ. Ямарч улсын, ямарч төр засгийн ажил санаснаар болдоггүй бэрхшээл үй олноор гардаг, үүнийг нь томруулж, бүр гүжирдэж мушгиж улстөр хийдэг үзэгдэл Монголд л байдаг нь харамсалтай. МАН улсаа өдий зэрэгт хүргэсэн социалдемократ нам байсан, одоо ч тийм. Дэлхийн ихэнх улсад ийм зүүний намууд бий, зарим нь засгийн эрх барьж байна. Манайх шиг неофашист нам бол NO

Avatar

Зочин 2021-08-05 202.126.89.245

Намаар хийрсэн чам шиг малнууд бодит байдал, эргэн тойрноо хараад ойлгохгүйл дээ. Дэлхийн адагт явж байгаа нь тэгээд сайн яваан шинж гэнээ

Avatar

Зочин 2021-08-05 103.26.194.145

Төр засгийн өнөөгийн байдлыг үнэн зөв бичжээ.Ийм байдлаар яваад байвал удахгүй Венесуел,Хойд Солонгосын араас ороход их ойртожээ.Баас хатавч үмхийгээ тавихгүй гэдэг шиг коммунист угшилтай нам коммунизмаа байгуулах зам руу явж байна даа….Яана даа Монголулс минь….

Avatar

Зочин 2021-08-05 66.181.161.25

хүрэлсүг бол үнэндээ 8-р ангийн ч боловсролгүй нөхөр шүүдээ ярьж байгаа унгаж байгаагаа ялгахгүй, энийг хөөрөгдөөд мандуулаад ашиглаад байгаа үнэхээр хорон зорилготой урд зүгийн тавиулууд энэ МАН-ы том бүлэглэл болчоод байгаа. ухаангүй ноёны урагшгүй албат гэгчээр оюунэргүү гээд нөхөр одоо улс орны бүхийл салбарыг нурааж байна. бүхэлдээ хятадын хэдэн компаний тавиулууд монгол орныг удирдаж байна, утсан хүүхэлдэй болсон сүржин малнууд 2000 жилийн түүхтэй улсын багалзуурыг атгаж амь тавиулж байна

Avatar

МАН ОДОО БОЛЬ 2021-08-05 192.82.87.26

ХӨДӨӨ СУМДАД СУМ УДИРДЛАГА, ЗАСАГ ЗАХИРГАА ГЭЖ БАЙХАА БОЛСЬМОН МАНЫН ДАРГА НЬ ҮНЭНДЭЭ Л АТАМАН ШҮҮ ДЭЭ, ДУРТАЙ ОХИД ХҮҮХНҮҮДЭЭ ЭДЭЛНЭ, СУМЫН ХАМАГ ТӨСВИЙГ ИДНЭ, ХУЛГАЙЛНА, МАНЫН ГЭХ ХҮМҮҮС МЭДРЭЛ МУУТАЙ НЬ ҮНЭН ШҮҮ

Avatar

Зочин 2021-08-05 66.181.161.80

Манай ерөнхийлөгч ухаантай юм ядаж байхад орос эзнээ жигтэйхэн даган дуурайна. Нөгөөх нь морь унасан зураг авахуулангуут дуурайгаад яг тийм зураг авахуулна, нөгөөх нь Дерепаскаг рекетлэнгүүт манай толгойгүй дурак Хөшөөтийн уурхайд десант буулгаж өвчигнөлөө. ХҮН ХАР ГӨРӨӨС бүсээ цувуулдаг хүүхнийг дуурайгаад гэдсээ цувуулж үхдэг үлгэр шиг юм болох вий дээ.

Avatar

Зочин 2021-08-05 66.181.182.131

Ta нар ардчилал нэрийн дор капитализм руу явж бгаагаа ойлгож бна уу. Өөрөөр хэлбэл баян цөөхөн хэсэг нь улам баяжиж ядуу нь өдөр ирэх тутам улам ядуурч гудамжинд гарна гэсэн үг. Үүнээс сэргийлэхийн тулд монголын нөхцөлд төрийн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй. Малнуудаа

Avatar

Зочин 2021-08-05 66.181.161.80

Хуцаа чи. Хөдөлмөрлөж баяжих боломж хүн бүрт тэгш бий. Хөдөлмөрлөөд аятайхан амьдралаа аваад явж чадахгүй бол тэгээд хохь нь ш д.

Avatar

Ванга 2021-08-05 76.175.56.10

л*****н коммунистуудыг дэлхиийгээр нэг үзэн ядна . Үхэр монголчууд удахгүй хойд солонгос болж модоо барина

Avatar

Зочин 2021-08-05 202.179.25.93

ardchilal yasanch ustachgui bid ardchilsan niigemd amidardag!!!

Avatar

Ха 2021-08-05 64.119.29.143

Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ. ус хийсэн ч сэгсэрнэ шуу дээ. Хичнээн гое бичээд ч нэмэргуй, хэлээд ч сонсох чадваргуй Монголын терийг самрах ганц арга нь терийн эргэлт. Харамсалтай нь арми, цагдаа нь гуйлгачингаа мэдэхгуй дэмийрдэгийг нь ойлгохгуй юм.

Avatar

Батмөнх 2021-08-05 202.126.89.38

Урсгалаараа хямралаар зохицуулагддаг чөлөөт зах зээл хамгийн муу нь болоод байна. Эдийн засгийн онол тооцоо урьдчилан харж чаддаг болоод байна.Хүрэлсүх зөв ярьсан.

Avatar

Зочин 2021-08-05 66.181.161.80

Урсгалаар хямралаар зохицуулагддаг ЭЗ гэж шинэ нэр томъёо зохиогоод юм мэддэг царайлаад байгаарай.

Avatar

Зочин 2021-08-05 66.181.176.54

Зөв асуудал хөндөж, сайхан бичжээ.

Avatar

Зочин 2021-08-05 202.9.47.59

Арай хэтрээд байгаа шүү.Ядаж байхад Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар нь нөгөөдөхөө даган дуурайна гэж.Өөрсдөө бодож сэтгэдэгүй, удирдлагаар явдаг юм шиг харагдах боллоо.

Avatar

Тт 2021-08-05 202.9.40.113

Эргүүтсэн монголчуудын төрийг эргүүтсэн түшээд барьж үлгэр ярьсаар дуусна

Avatar

Зочин 2021-08-05 103.11.195.34

Ингээд бодсон нээрэн бид хаашаа явна даа

Avatar

Зочин 2021-08-05 202.9.46.233

Коммунизмын биш АРДЧИЛлын хий үзэгдэл манай оронд тнэснээр Монгол улс модоо барих л дөхсөн шүү дээ. Ардчилагсад өөрсдийнхөө намыг янзалж чадахгүй байж засгийн эрх авахыг санаархан ямар ч ажил бүтээн байгуулалт хийсэн харлуулах л ажил хийж суудаг шүү дээ. Ийм байдлаар тэд хол явахгүй шүү дээ. Одоо чинь АРДЧИЛАЛ гэж ярихаар л хүмүүсийн үстэй толгой арзайх шиг болдог болсон байна шүү дээ.

Avatar

Зочин 2021-08-05 66.181.161.55

1990 онд эхэлсэн ардчиллыг МАХН тэргүүтэй улс төрийн хүчнүүд эхнээс нь мушгин гуйвуулж завхруулах бодлого маш амжилттай явуулсны үр дүнд Монголд жинхэнэ ардчилсан дэглэмээс огт өөр, хэн ч таних аргагүй зэрэмдэг юм бий болсон, түүнийг нь ард иргэд харж жигшээд ардчилал гэж ийм муухай юм байдаг юм байна гэсэн ойлголттой болчихсон!! Энэ л маш том эмгэнэл!!! Үүнд АН ч хувь нэмрээ оруулсан!! Ялангуяа Женко, Зи нар зориудаар дотроос нь хорлон сүйтгэх ажиллагааг үнэхээр сайн явуулсан!!!

Avatar

Зочин 2021-08-05 202.126.89.246

Дэлхийн өндөр хөгжилтэй, ёс суртхуунтай улсууд ардчилсан төр засагтай байна. Манайд ардчилал биш анархист нам, засаг байна. Ардчилал биш өөрсдийн чинь арчаагүй байдлыг буруутга

Avatar

Зочин 2021-08-05 66.181.161.80

Ингэж онож бичих гэж…

Avatar

санаа 2021-08-05 112.72.8.90

одоо томоохон ажлуудыг хийе.
1 өрөө бушуу даръя
2 шалдар булдар зээлийг бүрэн зогсооё
3 гадна дотны тусламжийг бүртгэлжүүлж нийтэд илтгэн томоохон төслийн урьдчилгаанд зарцуулъя
4 дарханы төмөрлөгийн үйлдвэр төмөртэй ордыг төрийн мэдэлд авч төрийн зээлээр гангийн томоохон үйлдвэртэй болъё гэхдээ гарцын үнийг импортын үнээс бага байхаар тооцох шалгуураар
5 авъяаслаг чадварлаг нь нотлогдсон хүүхэд залуучуудыг бэлтгэх ОХУ ын Скоковотой төстэй сургууль технологийн паркийг бий болгоё зөвхөн улсдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж