Хоёр, гурван настнуудыг цэцэрлэгт хүмүүжихийг ХОРИГЛОВ! | News.MN

Хоёр, гурван настнуудыг цэцэрлэгт хүмүүжихийг ХОРИГЛОВ!

Хуучирсан мэдээ: 2021.08.05-нд нийтлэгдсэн

Хоёр, гурван настнуудыг цэцэрлэгт хүмүүжихийг ХОРИГЛОВ!

Хоёр, гурван настнуудыг цэцэрлэгт хүмүүжихийг ХОРИГЛОВ!

Намар болохоор  цоожтой хаалганы цаана хүүхдээ үлдээх эсвэл цэцэрлэгт өгөхийн тулд аз, эзээ үздэг байсан аав ээжүүд ажил хийх боломжгүй боллоо. Тодруулбал, энэ хичээлийг жилд 2-3 настай хүүхдийг цэцэрлэгт хамруулахгүй болохоо Л.Энх-Амгалан сайд зарлав. 

 Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд 2020-2021 хичээлийн жилд  хоёр настай 77 мянга 235 хүүхэд цэцэрлэгт элсэх эрхээ “хасуулсан”. Тэгвэл 2021-2022 оны хичээлийн жилд хоёр гурван настнууд цоожтой хаалганы цаана үлдэхээс өөр сонголтгүйд хүрэв. Ядаж л сугалаагаар аз эзээ үзэх ч боломжгүй болсон.  Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “2-3 настай хүүхдүүд халдварын хамгийн эрсдэлтэй бүлэг учраас вакцинжуулалтын явцыг харж байж, эрсдэлийн үнэлгээг дахин хийж цэцэрлэгт хамруулах эсэхийг эцэслэн шийднэ. 2-3 насны хүүхдүүдээ хэзээнээс цэцэрлэгт хамруулах  талаар аравдугаар сарын эхээр тусгай төлөвлөгөө гаргаж танилцуулна” гэв. 

 Ингээд  хэнээр хүүхдээ харуулж, өрхийн санхүүгээ хэрхэн дэмжих вэ гэдэг хүндхэн сонголттой эцэг эхчүүд нүүр тулаад буй. Харах хүнгүй эцэг эхчүүд нэг бол гэрт нь цоожилж, нөгөө бол ажлаасаа гарахад хүрч мэдэх. 

Харж хандах хүнгүй багачууд гэртээ цоожтой үлдсэнээр харин ч илүү их эрсдэлтэй.  Тэр тусмаа хоёр гурван насныхны хувьд гэрт нь цоожлоод үлдээнэ гэдэг хэцүү. 

Нийслэлд нүүрс түлэхийг хориглож, шахмал түлш түлдэг болсноос 2019 оны аравдугаар сарын 5-ны өдрөөс 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нийт 2,568 хүн угаарын хийнд хордож эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан тоо дурайж байна. Үүнээс насанд хүрсэн хүн 1,435, хүүхэд 1,133 байна. Өөрөөр хэлбэл, угаартаж эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн тал хувь нь хүүхдүүд гэсэн үг.

Хамгийн сүүлд гэхэд л ээж нь ковидын эсрэг тэмцэж явахад хоёр хүүхэд нь гэртээгээ шатаж нас барсан хэрэг гарсан.

Монгол Улсад 5 хүртэлх насны хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэг нь түлэгдэл болдог. ЭМЯ-ны мэдээллээс үзэхэд түлэгдэж гэмтсэн хүүхдүүдийн 90 гаруй хувь нь  гэртээ түлэгдсэн байдаг аж. Тэгвэл түлэнхийн шалтгаанаар нас барсан тохиолдлыг насны бүлгээр нв авч үзвэл 0-5 нас хүүхдүүд 75.5 хувийг эзэлж байна.

Тиймээс 2-3 настнуудыг цэцэрлэггүй үлдээнэ гэдэг тухайн өрх гэр, хүүхдийг ямар их эрсдэлд оруулж буйг эргэн нэг харах зайлшгүй шаардлага байна.

Монгол Улс Covid-19 дэгдэлтийн улмаас   өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад хоёр жил болж байна.  Энэ хугацаанд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоож, гэртээ үлдсэн хүүхдүүдийг хамгаалахын тулд хоёр сар гаруй хугацаанд жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгосон. Албан байгууллагууд ч ихэнх нь бага насны хүүхэдтэй ажилчдаа цахим болон богиносгосон цагаар ажиллуулсан.

2020 онд хоёр сарын хугацаанд хэрэгжүүлсэн дээрх арга хэмжээнд 30 гаруй мянган эцэг, эх хамрагдсан гэх судалгаа бий.

Тиймээс энэ жил ч мөн адил  цахим ажил, цалинтай чөлөө үргэлжлэх үү гэх асуултыг эцэг, эхчүүд тавьж байна.  Ямартай  ч өмнөх журмын адил эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох, ажлын цагийг багасгах, гэрээр ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай болжээ. Хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө 27 хоногийн хугацаа үлдлээ. Тиймээс хичээлийн шинэ жилтэй уралдан бага насны хүүхдүүдийн хараа хяналтын талаарх шийдвэр, журмууд эхнээсээ тодорхой болох биз. Тодруулж хэлбэл, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хоёр настантай эцэг, эхэд ядаж төрийн байгууллага нь ажлаа хийх боломжоор хэрхэн хангах вэ гэдгийг тодорхой болгохгүй бол хүүхдээ харахын тулд ажлаасаа чөлөө авах уу  эсвэл бүр гарах уу, хүүхдээ цоожлоод бурхандаа залбирах уу гэдэг хэцүүхэн сонголттой тулаад байна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Анна 2021-08-05 139.5.218.66

Өгүүлбэр бүр нь ямар эсэргүү юм бээ нөхцөл байдлаа харж байгаа биздээ хагарал үүсгэсэн муухай нийтлэл бичдэг юм бэ хувь хүний timeline шиг мэдээ мэдээллийг дамжуулж байгаа юм шиг санагдахгүй байна.

Avatar

иргэн 2021-08-05 76.107.165.63

Үгүй тэгээд төлбөрийг нь төлөөд хувийн цэцэрлэгт өгөөч, тархины тураалтануудаа. Наад хүүхдүүдээ тэжээж өсгөнө гэж төлөвлөж гаргасан юм байгаа биз дээ? Гялгар төмөр, хүүхдийн мөнгөний орлого зэргийг тооцож гаргасан юм уу? Та нарын хувийн асуудал шүү дээ. Өсөж том хүн болооч, бэртэгчидээ.

Avatar

Зочин 2021-08-05 103.229.123.178

Harin teneg g*** uu guu yu huuhdee harah hungui hetsuu l bdag shde buh yum uuriin chin bodson shig amar bdguimaa balai yum zugeer

Avatar

Ман хулгайчдаар 2021-08-05 66.181.161.66

Хүрэлсүх хүрэлбаатар хандиваар сонгуульдаж вакцин сайныг авсан бол АЛУУРЧИД

Avatar

Зочин 2021-08-05 202.21.116.26

Манайхан сүүлийн үед нэг зүйл анзаарлаа, өндөр насыг наслаж байгаа настай хүмүүсийг л Монголчууд настан гэж насыг нь хүндэлдэг /авгайлдаг/ болхоос нялх балчир үрсийг 2, 3 настай хүүхдийг настан гээд байдаггүй, зүгээр 2 настай эсвэл 3н настай хүүхэд л гэдэг. 80, 90 хүрхээр нь л настан гэж хэлээрэй, энэ нь хүүхэдэд өөрт нь хэрэгтэй юм.

Avatar

Зочин 2021-08-05 202.55.188.82

2 nastai huuhed ersdel mash bagtai bgaa geed emch nar teged bsn odo bolhoor ersdelte geed tuvugte ulsuud um

Avatar

Зочин 2021-08-05 66.181.161.25

бүүр нэг мэдрэл муутай эргүүнүүдийн цугларалт болцон энэ УИХ. яаж хэнийг хорлох вэ, яаж сүйтгэх вэ энэ улс орныг гээд нойр нь хүрдэггүй байх. новшнуудын гаргаж байгаа шийдвэр бүр нь нэг үзээрийн

Avatar

Зочин 2021-08-05 66.181.190.34

Цар тахлын үед энэ дайраад байгаа балмадууд төрийн эрхэнд гарсан бол бодохоос аймшиг, эд дампууртал идэхээс өөр ид шидгүй, Монгочуудын аз тохиосон нь яамай. а**с өөрсдийн булайг хажуу руугаа чихдэг Тэдний олон жагсаал цуглаан, хязгааргүй шагнал л ковидыг тараасан, ард түмэн мартаагүй байна, бүр зориудаар тараасан гэж олон нийт үздэг юм шүү

Avatar

ЗОЧИН 2021-08-05 192.82.82.3

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН МЭДЛЭГ ЧАДВАРЫГ ИНГЭТЭЛ НЬ ДОРОЙТУУЛСАН ЮМ УУ, МАН-ГАРУУДАА. ОЛИГТОЙ ШИЙДВЭР ГАРАХАА БАЙЛАА. ДАНДАА ЭРГЭЖ БУЦСАН, ЦУЦАЛСАН, БУРУУДСАН ЮМ ГАРАХ ЮМ. ҮНЭНДЭЭ КОВИДЫГ ТА НАР Л МОНГОЛД ТАРААСАН ШҮҮ. НАМЫН БАЯР, КОНЦЕРТ, ТЭМЦЭЭН, СОНГУУЛЬ ГЭЭД. ОДОО ЯАЯ ГЭХЭВ. ЯМАР АРД ТҮМЭН БАЙНА. ТИЙМ Л ТӨРТЭЙ БАЙНА.

Avatar

Зочин 2021-08-05 150.129.142.105

Хориглоод байхдаа ч яах вэ дээ, юмыг битгий гуйвуулж бай, эсвэл мэдээлэлд задлан хийж зөв ойлгож чаддаггүй юм уу, ийм балай юмнууд сэтгүүлч болчихоор олон түмний сэтгэл зүй яаж тогтвортой байх вэ дээ?!

Avatar

Зочин 2021-08-05 202.21.108.162

ЗӨВ

Avatar

Зочин 2021-08-05 202.21.108.162

ИНЭЭД ХҮРЭЭД ДАХИН ДАХИН УНШААД ХАХА

Avatar

Зочин 2021-08-05 202.21.108.162

КАЙФ АВЧ БАЙНА

Avatar

иргэн 2021-08-05 202.179.24.77

баярлалаа, МАН

Avatar

Иргэн 2021-08-05 103.212.118.237

Эцэг эхд нь зайнаас ажиллах боломж л олгочих

Avatar

Зочин 2021-08-05 192.82.82.78

Зөв шүү дээ юу гэж хүүхдээ өвдүүлэхээр цэцэрлэгт өгөх юм бэ Үүний оронд энэ шийдвэрээ хэрэгжүүлэх, харин 2-3 настай хүүхэдтэй эцэг эхийн ажлын цагийг зохицуулах, богиносгох зэрэг арга хэмжээг хамтад нь зохицуулах хэрэгтэй

Avatar

өлзий 2021-08-05 66.181.161.122

ковид дууссан гэж Амарсайхан сайд ярьсан биз дээ хэ хэ

Avatar

Zohin 2021-08-05 66.181.161.71

Хориглосон гэж хэлэхэд хэцүү л юм. Урьд жилүүдэд багтаамж хүрэлцээ гэдэг дээр асуудалтай байсан бол одоо нэмээд ковидын эрсдэл баримтлах ёстой дүрэм вакцины асуудал гээд олон арга хэмжээг зэрэг зэрэг авч хэрэгжүүлж байж та бидний үр хүүхэд томчууд бид хүртэл эрүүл байх амьд байх сурах ажиллах гэдэг эрхээ эдлэх гээд бна даа. Зохицохоос өөр гарц алга.

Avatar

Иргэн 2021-08-05 66.181.169.162

Цэцэрлэг, сургуулиа хэвийн байдлаар нь ажиллуулах хэрэгтэй. Хүүхдүүд хоцрогдож гүйцлээ. Энэ вирус 1 өдөр устаж үгүй болохгүй амьдрал үргэлжлэхээс хойш одоо хэвийн амьдралдаа эргэж орох цаг нь болсон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж