Айова мужийнхныг нүүлгэв

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

Айова мужийнхныг нүүлгэв

Өнгөрсөн лхагва гаригт болсон үерийн улмаас хэдэн зуун хүнийг аюулын газраас нүүлгэжээ. Үерт Эймс хот бүхнээс илүүтэйгээр нэрвэгдсэн байна. Эргээс хальсан голын ус хотын усан хангамжийн ажиллагааг тасалдуулсан байна.

Эймс хотод ийм үер сүүлийн 17 жилд гарч байгаагүй юм. Үер мужийн нийслэл Де-Мойн ч нэрвэгдлээ. Гамшгийн бүсээс хүмүүсийг нүүж, аюулгүй газар гамшиг өнгөрөхийг хүлээ гэж эрх баригчид уриалжээ. Де-Мойны ойролцоо хэд хэдэн авто зам усанд автах үеэр гурван машиныг урсгасан бөгөөд нэг бүсгүй нас барсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж