ФОТО: Төв шуудангийн уулзварын өмнө байрлах С61 дүгээр байрыг нураав | News.MN

ФОТО: Төв шуудангийн уулзварын өмнө байрлах С61 дүгээр байрыг нураав

ФОТО: Төв шуудангийн уулзварын өмнө байрлах С61 дүгээр байрыг нураав

ФОТО: Төв шуудангийн уулзварын өмнө байрлах С61 дүгээр байрыг нураав

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо буюу Төв шуудангийн уулзварын өмнө байрлах С61 дүгээр байрыг өнөөдөр /2021.08.04/ нураалаа. Энэ байрны хананд түүхэн цаг хугацааг өгүүлэх  том хэмжээний монументаль бүтээл байсан билээ.  Өнгөрөгч 2019 оны арванхоёрдугаар сард Төв шуудангийн урд байрлах хуучнаар НАХЯ-ны гурван давхар байрны арын ханан дээр урласан "Цагаан морин жилийн гараа" монументаль бүтээлийг буулгасан нь олны шүүмжлэлд өртсөн. Энэ бүтээл нь хотын төвд байрладаг учраас урдуур нь зарлалын том самбар байршуулснаас хагарч эвдрэн олны нүдэнд өртөхгүй мартагдаад байсан юм.

Холбоотой мэдээ

“Цагаан морин жилийн гараа”-г агуулахад хадгалж байна

“Цагаан морин жилийн гараа”-г агуулахад хадгалж байна

Мэргэжлийн хяналтын газраас 2014 онд Төв шуудангийн урд байрлах С61 байр нь ашиглалтын шаардлага хангахгүй гэдэг дүгнэлтийг гаргасан. Гэхдээ орон сууцны барилгыг бүрэн нураах зөвшөөрөл гараагүй гэдгийг албаныхан мэдээлж байв. Тэртээ 1939 онд баригдсан С61 байрыг 2014 онд Мэргэжлийн хяналтын газраас ашиглалтын шаардлагад нийцэхгүй 200 гаруй барилгын тоонд оруулж, дахин төлөвлөлтөд оруулсан.

Түүхийн гэрч болсон энэ бүтээл нь 1990 оноос хойш Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах С61 дүгээр байрны арын хананд байрлаж байсан. Уг бүтээлийн төсөвт өртөгийг тухайн үеийн Хотын гүйцэтгэх захиргаа шийдвэрлэж өгсөн бөгөөд уран бүтээлч Ш.Галсандорж өөрийн бүтээлдээ 100 жилийн баталгаа өгсөн байдаг.

Гэрэл зургийг Г.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-04 192.82.71.149

төрсөн хэвлийгээ тасар татагчид. түүх соёлоо нурааж идэгсэд.

Avatar

Зочин 2021-08-04 192.82.82.78

Эрсдэлээ бодсон ч нэгэнт засч сэргээж чадахгүй бол нураах нь зөв .Харин одоо хотын төвд байшин, үйлчилгээ хэрэггүй. Бид цементэн хүлэмжиндээ бүтэж үхэх л дутуу байна. Ногоон байгууламж!

Avatar

ЖЭНКО 2021-08-04 202.55.191.130

ХУУЧНЫ МУУСАЙН БАЙРУУДЫГ НУРААХ НЬ МЭДЭЭЖ ЗӨВ, ОДОО ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ БОЛ ОРОНД НЬ НОГООН БАЙГУУЛАМЖ БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙШИН БИШ

Avatar

Зочин 2021-08-04 64.119.19.181

Хуучин барилга , самбар, жорлон нураалгахгүй гээд байдаг 2 хүн байх юм . Энэ ямар учиртай юм бэ?! Тусгай өвчин байдаг юм уу?

Avatar

Зочин 2021-08-04 202.126.89.78

Mergejliin hyanalt baligiin company iin zahialgaar ajilladag, yamar ch baishing yalanguya toosgon nudur bish barilgiig tordood baival heden zuun jil ch ashiglaj boldog bid yaduu uls baij hiisen buteesnee nuraaj baih yum. Ingesneer uls ornooroo yaduuraad baina. Tuv muzei g buh huuchni surguuli tseterlegiig nuraaj ulam ikh zardaltai betonon baishin barih ni zuvhun barilgiin companiudad l ashigtai

Avatar

Зочин 2021-08-04 202.9.41.3

ene orchlond monh zyil ygyi

Avatar

Зочин 2021-08-04 202.179.25.111

Цаг хугацаа мөнх

Avatar

/*-*/ 2021-08-04 49.0.142.18

Цаг хугацаа болон сансрын орон зай 13.8 тэрбум жилийн өмнө үүссэн, бас балар ирээдүйд төгсгөлтэй байж таарна

Avatar

зочин 2021-08-04 192.82.80.246

Эко констракшн компанийн хууль бус өжиллагааг зогсоож шалгаачээ. Хууль бус завхарлыг нь зогсоох цаг болоогүй юу

Avatar

Зочин 2021-08-04 202.126.89.225

Тэр цаана нь дутуу баригдаад олон жил болж буй арзайсан балгас шиг өндөр барилгын сэгийг яах гэж байгаа юм бэ??? Яг хотын төвд, Төр засгийн төв байгууллагын дэргэд ийм муухай балгас олон жил болж байна шүү!!!

Avatar

Заагч 2021-08-04 202.9.46.10

Эко гэж балиар компаний тvрэмгийлэл менгеер мэргэжлийн хяналт нэртэй хахуулийн ялзмаг газрыг тэжээснээр 2014 онд нураах барилгад орж аймаар юмаа.2011 онд шенеер орон сууцны ойр хавийг ухаж хулгайгаар дайрч эрхтэн дархтануудыг давааням гэгч хог данжаад хахуульдсаар айлуудыг дайрсаар энэ барилгыг мехеесен дее бодит байдлыг мэдэх болохоор менгетэй баячууд юу ч хийж болдогийг харахад даанч харамсалтай.

Avatar

Зочин 2021-08-04 111.220.245.155

Энэ миний дош

Avatar

Зочин 2021-08-04 202.126.89.17

ОРОНД НЬ ЯГ ХУУЧИН ЗУРГААР НЬ 5 ДАВХАР 2 БЛОК БАРИЛГА БАРИУЛААРАЙ !!!! ТҮҮНЭЭС ХАХУУЛЬСАГ ТӨР ЗАСАГ БА ӨЛӨН КОМПАНИУДЫН АШГИЙН ТӨЛӨӨХ ЦЭМЭНТЭН ШУГУЙ БИШ ШҮҮҮ !!!!

Avatar

Зочин 2021-08-04 64.119.16.79

Яг зөв

Avatar

Хотын иргэн 2021-08-04 134.209.20.24

Эко констракшн гэж компани айлуудын нэг нэгээр нь худалдан авч авсан байраа цонх хаалгын авсаар арзайж сарзайсан юм болсондоо

Avatar

Зочин 2021-08-04 192.82.77.232

Ийм сайхөн байшингаа хулхидуулж зарсан нь хохь шүүдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж