ФОТО: Төв шуудангийн уулзварын өмнө байрлах С61 дүгээр байрыг нураав

Хуучирсан мэдээ: 2021.08.04-нд нийтлэгдсэн

ФОТО: Төв шуудангийн уулзварын өмнө байрлах С61 дүгээр байрыг нураав

ФОТО: Төв шуудангийн уулзварын өмнө байрлах С61 дүгээр байрыг нураав

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо буюу Төв шуудангийн уулзварын өмнө байрлах С61 дүгээр байрыг өнөөдөр /2021.08.04/ нураалаа. Энэ байрны хананд түүхэн цаг хугацааг өгүүлэх  том хэмжээний монументаль бүтээл байсан билээ.  Өнгөрөгч 2019 оны арванхоёрдугаар сард Төв шуудангийн урд байрлах хуучнаар НАХЯ-ны гурван давхар байрны арын ханан дээр урласан "Цагаан морин жилийн гараа" монументаль бүтээлийг буулгасан нь олны шүүмжлэлд өртсөн. Энэ бүтээл нь хотын төвд байрладаг учраас урдуур нь зарлалын том самбар байршуулснаас хагарч эвдрэн олны нүдэнд өртөхгүй мартагдаад байсан юм.

Холбоотой мэдээ

“Цагаан морин жилийн гараа”-г агуулахад хадгалж байна

“Цагаан морин жилийн гараа”-г агуулахад хадгалж байна

Мэргэжлийн хяналтын газраас 2014 онд Төв шуудангийн урд байрлах С61 байр нь ашиглалтын шаардлага хангахгүй гэдэг дүгнэлтийг гаргасан. Гэхдээ орон сууцны барилгыг бүрэн нураах зөвшөөрөл гараагүй гэдгийг албаныхан мэдээлж байв. Тэртээ 1939 онд баригдсан С61 байрыг 2014 онд Мэргэжлийн хяналтын газраас ашиглалтын шаардлагад нийцэхгүй 200 гаруй барилгын тоонд оруулж, дахин төлөвлөлтөд оруулсан.

Түүхийн гэрч болсон энэ бүтээл нь 1990 оноос хойш Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах С61 дүгээр байрны арын хананд байрлаж байсан. Уг бүтээлийн төсөвт өртөгийг тухайн үеийн Хотын гүйцэтгэх захиргаа шийдвэрлэж өгсөн бөгөөд уран бүтээлч Ш.Галсандорж өөрийн бүтээлдээ 100 жилийн баталгаа өгсөн байдаг.

Гэрэл зургийг Г.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж