Д.Жавхлан хүүд амьдрал бэлэглэе

Хуучирсан мэдээ: 2021.08.04-нд нийтлэгдсэн

Д.Жавхлан хүүд амьдрал бэлэглэе

Увс аймгийн Өмнөговь сумын харьяат Даваажавын Жавхлан тархины боргоцой булчирхайн хорт хавдартай хэмээн оношлогджээ. Тэрбээр сумынхаа сургуульд амжилттай суралцан, үеийн нөхөдтэйгөө мөр зэрэгцэн суралцаж яваад гэнэт толгой нь өвдөж эхлэн аймаг болон сумын эмнэлэгт онош тогтоох боломжгүй болсон байна. Улаанбаатар хотод 2021 оны дөрөвдүгээр сарын 17-нд ирж, онош тодруулахад эмч мэргэжилтнүүд "Тархины боргоцой булчирхайн хорт хавдар" хэмээн  оношилжээ.
Хүүгийн хорт хавдрыг эмчлүүлэх хүсэлтийг БНСУ- руу явуулж, "Асан" эмнэлгээс хавдрыг яаралтай эмчлэх боломжтой гэсэн баярт мэдээг хүлээн авчээ. Иймд та бүгдийгээ хагалгааны зардал болох 250 сая төгрөгт сэтгэлийн хандив өргөн, хүүд амьдрал бэлэглэхийг чин сэтгэлээсээ хүсч байна. Хорт хавдартай хүүд тусалж өглөг буяны гараа сунгана гэдэгт сэтгэлийнхээ гүнээс итгэж байна.
А.СҮРЭН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж