Перугийн индианчууд нам байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

Перугийн индианчууд нам байгуулна

Перугийн индианчуудын жагсаал. фото ©AFP

Перугийн индианчууд өөрсдийн улс төрийн намыг 2011 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө  байгуулахаар зарлав. Перугийн уугуул иргэдийн хөдөлгөөний нэг лидер Альберто Писаньо (Alberto Pizango) мэдэгдэхдээ нам байгуулахад шаардлагатай гарын үсгийг цуглуулж эхэлсэн ба шинэ улс төрийн байгууллагыг есдүгээр сар гэхэд бүртгүүлсэн байх ёстой гэнэ.

Намын гол зорилго нь тус орны уугуул иргэдийн эрх ашгийг хамгаалахаас гадна нефть олборлолтын улмаас байгаль орчинг хордуулж, бохирдуулж байгаатай тэмцэх явдал гэж Писаньо хэлэв. Тэрээр өөрөө ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ хэлсэн байна. Тэр одоо мөрдөн байцаалтад байгаа юм. Өнгөрсөн жилд цагдаа нартай мөргөлдөөн гаргасан жагсаал зохион байгуулсан гэж түүнийг буруутгаж байна. Уг жагсаалын явцад 34 хүн тэдний тоонд 11 цагдаа шархадсан байв.  Тус орны 1,8 сая хүний 400 мянга нь индианчууд гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж